Yearly Archives: 2015

August, 2015

  • 27 August

    Мисс Т.Батцэцэгийн төрсөн өдрийн үдшийн даашинзыг сонирхуулая

    “Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөн оролцож Монгол түмний бахархал Мисс Т.Батцэцэгийн төрсөн өдрийн баяр өнгөрсөн долоо хоногт тохиосон байна. Харин тэрээр энэ өдрөөрөө ганцаараа баярлахыг хүссэнгүй. Учир нь СХД-ийн 7 дугаар хорооны 2 өрхийг сонгон хичээлийн шинэ жилдээ орохоор бэлдэж буй 7 хүүхэд гарын бэлэг өгчээ. Мисс, загвар өмсөгч хүн ганцхан гоо сайхнаараа гайхуулах биш хүнлэг энэрэнгүй байх ёстой гэдгийг …

  • 27 August

    Сэтгүүлч зураглаач хоёрыг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хөнөөжээ /бичлэг/

    АНУ-ын Виржиниа хотод шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, зураглаач хоёрыг буудан хөнөөжээ. Сэжигтэн болох Брайс Виллиамс /ажилчдын дууддаг байсан нэр/ нь уг сэтгүүлчдийг арьс өнгөний үзэл гаргасан хэмээн мөн өөрийнх нь ажлаас гарах болсон шалтгаан гэж үзэн ийнхүү хөнөөсөн байна. Брайс болон хөнөөгдсөн сэтгүүлч нь  WDBJ7 ажилладаг байсан аж. Брайс ажилд ороод жил гаруй хугацааны дараа ажлаас халагдсан бөгөөд халагдахдаа цагдаагийн …

  • 27 August

    Дэлгүүрийн үнээр пиво уух боломжийг олгож эхэллээ

    Баянгол дүүрэг,  хуучнаар “Од” кино театрын  дэргэд орших  “Хар алмааз”  ресторан баар Монголд анх удаа шинэ маркетингийг нэвтрүүлэн ажиллаж, хэрэглэгчидэд үйлчилгээ үзүүлж  эхэлжээ. Хэрвээ та бүхэн “Хар алмаз” ресторанаар үйлчлүүлвэл  хүн тус бүр нэг цагийн  1000 төгрөг төлөөд эл рестораны үйлчилгээг дэлгүүрийн үнээр авах боломжтой юм байна. Итгэхэд  бэрх  эл  үйлчилгээг  хэрэглэгч та   тус ресторанд очиж үйлчлүүлж байж  баттай …

  • 27 August

    С.Ням-Очир гавьяат хүрэл медаль хүртсэний дараагаар багшдаа мөргөлөө /фото/

    Казахстаны Астана хотноо болж буй жүдогийн ДАШТ-ээс өчигдөр манай 2 тамирчин хүрэл медаль хүртсэн. Ард олныхоо итгэлийг дааж Астанагийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж чадсан тамирчны нэг бол гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир. Лондонгийн олимпийн анхны медалийг түүчээлүүлж байсан тэрбээр ийнхүү олимп, дэлхийн аваргын хос медальтан боллоо. Астанагийн татамигаас хүрэл медаль хүртсэний дараа С.Ням-Очир гавьяат ийнхүү багшдаа, бас дэвжээндээ, үзэгч олондоо хүндэтгэл үзүүлж …

  • 27 August

    Өнөөдөр манай 3 тамирчин зодоглоно

    Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хос хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр энэ амжилтын буухиа үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар Астанагийн …

  • 27 August

    Ж.Энхбат:Зорчих тасалбараа аваагүй иргэдийг 5000 төгрөгөөр торгоно

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа. -“Оюутан тээвэр-2” арга хэмжээ хэзээнээс эхлэн зохион байгуулагдсан бэ? -“Оюутан тээвэр-2” арга хэмжээг 2015 …

  • 27 August

    Б.Сэмжидмаа:3000 багшийн хүүхдийг хувийн цэцэрлэгүүд үнэ төлбөргүй элсүүлнэ

    Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ үед  Монголын сургуулийн өмнөх  боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооноос 3000 багшийн хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар “ Залуу багшаа дэмжье” сайн үйлсийн аян эхлүүлж байна.БГД- ийн хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Б.Сэмжидмаатай цэцэрлэгийн хүрэлцээ, стандартын талаар ярилцлаа. -Танай холбооноос 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт  үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. Ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ? -Манай холбооноос санаачлан …

  • 27 August

    Төмс хүнсний ногооны үнэ буурч байна

    Төмс, хүнсний ногоо 2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.6 хувиар буюу 190 төгрөгөөр, монгол лууван 2.7 хувиар буюу 55 төгрөгөөр, монгол манжин 2.0 хувиар буюу 45 төгрөгөөр, хятад сонгино 4.5 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус буурч, харин монгол байцааны үнэ 2.8 хувиар буюу 45 төгрөгөөр өсчээ. Гурилын үнэ 2015 оны 8-р …

  • 27 August

    Хонины махны үнэ 510 төгрөгөөр буурчээ

    2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний …

  • 27 August

    “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТ-д оролцогчдын танилцуулга /III хэсэг/

    Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан манай сайтын зүгээс   тус тэмцээнд оролцогч шилдэг  тамирчдын  хувийн  амжилтаас танилцуулж …

  • 27 August

    Жүдогийн дэлхийн аваргын дэвжээнээс хос хүрэл медаль хүртлээ

    Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр манай тамирчид Астанагийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг хоёронтоо мандуулж, хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан Д.Сумъяа энэ дэлхийн аваргын анхны “булган сүүлтэй” хүрэл медалийг хүртэж, Монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Тэрбээр Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай учраа таарч нэмэлт цагт илт илүүрхэн дэлхийн аваргаас анхны медалиа …

  • 27 August

    Нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.  Харин энэ талаар  нийслэлийн Тээврийн газраас тодруулахад,  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Тэд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн тайлбар өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 27 August

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологий паркийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

    “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны …

  • 27 August

    Хүннүгийн түүхийн аварга “агуулах”

    МЭ-ний 80-100-аад оны үед хамаарах Хүннүгийн Шаньюгийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээлээ. Манай улсад урьд өмнө нээгдэж байсан Хүннүгийн булшууд “Гол мод-2”-ийнх шиг том хэмжээтэй байгаагүй. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн, …

  • 27 August

    Жастин Биебертэй адилхан болох гэж хагалгаа хийлгэсэн фэн нь нас баржээ

    Дуучин Жастин Биебертэй царай төрхөөрөө адилхан болох гэж зуун мянган доллар зарцуулж хагалгаа хийлгэсэн фэн нь нас баржээ. Түүнийг 8-р сарын 21нд дэн буудлын өрөөнөөс нас барсан байхыг олжээ. Тоби Шелдоныг 8-р сарын 18-нд ор сураггүй алга болсон гэж цагдаад мэдэгдсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд түүний өрөөнөөс хар тамхи олсон боловч одоогоор нас барсан шалтгааныг тогтоогоогүй байна. Түүний алга болсон шалтгааныг …