Yearly Archives: 2015

August, 2015

  • 18 August

    Н.Ганбууш төрсөн өдрийн бэлгүүдээ задаллаа

    Жаргах насан дээрээ төгс эмэгтэй хүн болсон  Монголын цорын ганц хүн бол яах аргагүй Н.Ган-Од буюу Ганбууш.  Тэрбээр саяхан дотны хүмүүсийнхээ хүрээнд төрсөн өдрөө нууцлаг хүрээнд тэмдэглэсэн. Түүний төрсөн өдөрт хэн хэн ирсэн нь нууцлаг байгаа ч хатагтай Н.Ган-Одын төрсөн өдрийн бэлэг эхнээс нь задрав. Тодруулбал түүний төрсөн өдөрт ирсэн хүмүүс Шангри-Ла зочид буудлын аль ч улс оронд үйлчлүүлэх эрхийн …

  • 18 August

    Улстөрчид, төрийн албан хаагчдыг өршөөлд хамруулаагүй гэв

    Өмнөд Солонгос. Тус улсын Ерөнхийлөгч 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаад байна. Тэдний дунд хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группын тэргүүн багтаж байгаа юм. “Энэ шийдвэр эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх зорилготой” хэмээн Ерөнхийлөгч Пак мэдэгдсэн ч тэргүүлэх бизнесменүүд хуулиас дээгүүр байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Хууль зүйн сайд Ким Хен-вунгийн …

  • 18 August

    Цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүн БНХАУ-г зорилоо

    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ыг зорилоо.  Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өнгөрсөн баасан гаригт  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Бэлтгэл үндсэндээ …

  • 18 August

    Нэг хүн осгож нас баржээ

    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ 2015.08.15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болсон байна. Энэ тухай мэдээллийг 2015.08.16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлагад мэдэгджээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга  Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.17-ны өдрийн 19:00 цагийн орчим …

  • 18 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамрагдаарай

    Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байна. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна. 2009-2013 …

  • 18 August

    Тарваган тахал өвчнөөр дахин нэг хүн өвчиллөө

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн)-ыг өвчих явцдаа халдвар авч, 8 дугаар сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй …

  • 18 August

    Хүүхдийнхээ бага насанд үлдээх 35 дурсамж

    Эдгээр гучин таван санааг хэвлэж аваад нэг нэгээр нь заавал хэрэгжүүлээрэй. Хүүхдийнхээ бага насны дурсамжинд аав, ээжтэйгээ хамтдаа хөгжилтэй байгаа гэр бүлийнх нь дүр зургийг үлдээгээрэй. 1. Номын санд хамтдаа оч – хүүхэддээ ном сонгож өг 2. Хамтдаа нарийн боов хий 3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь 4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур 5. …

  • 18 August

    Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 10 сарын 07-ны өдөр болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгатхайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 5 жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх …

  • 18 August

    Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүх салбарын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд голлон төвлөрч байгаагаас зарим талаараа иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрахад …

  • 18 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 18-ны Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 5-р хороо 15-р хороолол 66/5, 75, 8Б, 87-р байр, Шавь цогцолбор, Сажабандидын хийд, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМН, Сүрьеэгийн диспансер, Тарвилан хийд болон тэдгээрийн ойр орчмоор, Сүхбаатар дүүрэг 11.30-13.30 цагт: 2-р хороо …

  • 18 August

    Өнөөдөр болох зарим үйл явдалууд

    11:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. /Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд/ 11:00 цагт: “Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангаас залууст олон талын боловсрол олгох зорилгоор бүтээсэн www.zaluuhun.mn цахим хуудсын нээлтэнд зориулан явагдсан Hackathon Youth 2015 уралдааны хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол ХАХНХЯ-ны хурлын танхимд …

  • 18 August

    Улаанбаатарт 17 хэм дулаан

    Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 2015 оны наймдугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь …

  • 18 August

    Өнөөдөр улаан бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 4. Ангараг гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 17 August

    Загвар өмсөгч Сэлэнгэ: Порнод тоглох юм бол хэлнэ, хэлье… /видео/

    Цагтаа Монголын миссээр өргөмжлөгдөж байсан энэ бүсгүйн тархи нь толгой биш олгой болжээ. Төрөлх эх орноо “Монгол бол жижигхэн тосгон ш дээ” хэмээн хэлээд сууж байгаа түүнтэй юу ярих вэ. Сэлэнгээд хандаж хэлэхэд чиний жижигхэн гээд байгаа Монгол хэмээх жижигхэн тосгоноос төрсөн их хаан, баатар жанжид нэгэн цагт чиний тэр шүтээд байгаа Франц улсыг чинь нь өвдөг дороо сөхрүүлж явсан түүхтэй …

  • 17 August

    Хятадын банк монгол төгрөгийг албан ёсоор сольж эхэлжээ

    Энэ сарын 14-ний өдрийн 16,00 цагаас эхлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Хятадын Банк монгол төгрөгийг албан ёсоор сольих үйлчилгээ эхлүүлсэн байна. Энэ нь БНХАУ-ын нутаг тдэвсгэрт хоёр улсын мөнгөн дэвсгэртийг албан ёсоор банкуудад солих ажлын эхлэл гэнэ. Мэрэгжилтнүүд үүнийг монгол төгрөг, хятад юань хоёрт Монгол Улсын нутаг дэвсгэрт ижил байдлаар хандаж, хэрэглэхийн эхлэл гэж үзэж байна хэмээн хятадын Синьхуа …