Yearly Archives: 2015

August, 2015

  • 17 August

    Дуучин Ж.Энхбаяр “Аав минь чамайг хараад баярлана даа…” дуугаа шинэчлэн дуулжээ /шинэ клип/

    Нэгэн үе “Аав минь чамайг хараад баярлана даа….”,” Зүүдний дагина”, ”Бид бүжиглэх дуртай” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа олныг  баясгаж явсан дуучин Ж.Энхбаяр уран бүтээлдээ эргэн оржээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Аав минь чамайг хараад баярлана даа” дуугаа шинэчлэн “Миний хайрын дуу” нэртэй болгон хүргэж байна. Тухайн үедээ л хүн бүрийн аманд аялагдаж явсан энэхүү уран бүтээл нь одоо …

  • 17 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 17 August

    Бурхан бологсдыг дурсах олон улсын өдрийг тэмдэглэнэ

    Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран  одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг Буяны зан үйлийн холбооноос санаачлан зохион байгуулж, Монголд анх удаа тэмдэглэх гэж байна. Дэлхий дахинаа  жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон …

  • 17 August

    Сонгууль – 2012 /зурагт самбарын фото/

    Улс төрчдийн дунд сонгуулийн  уур амьсгал хэдийнэ “оржээ”. Тэд  удахгүй өчнөөн сайн сайхан  популист амлалтуудаа өгч эхлэнэ. Тэгвэл өмнөх сонгуулиар  тэдний хэлж амлаж байсныг сануулах үүднээс  тухайн үед нэр дэвшихдээ  гаргаж байсан самбарын зургийг та бүхэндээ хүргэе. Эдгээр самбарт нэр зургаа гарагж байсан эрхэмүүдийн нэлээдгүй нь өдгөө төр түшилцэж байгаа. Магадгүй  тэд нар өмнө нь юу ярьж байснаа мартсан байх эсвэл …

  • 17 August

    Нийслэлд болон Сүхбаатар, Дорноговь аймагт ялалтын баярыг тэмдэглэнэ

    Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэж байна. Ойн баярын эхний шатанд  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж манай ахмад дайчдад түүхт ойн хүндэт  медаль гардуулсан, мөн монгол цэргүүд  Москвагийн  Улаан талбайд цэргийн ёслолын жагсаал хийсэн зэрэг олон түүхт үйл явдал өрнөсөн билээ. Тэгвэл 5-8 дугаар сард   дараагийн …

  • 17 August

    “Монгол дуу дэлхийд” дууны уралдаан зарлажээ

    “МОНГОЛ ДУУ ДЭЛХИЙД” ДУУНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ Нэг. “Уралдаан зохион байгуулах үндэслэл Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уртын болон ардын дуунаас эхтэй орчин цагийн дуу хуурын асар их өв сан бий. Өнөөдөр дэлхийн сонгодог дуурийг чадварлагаар дуулж олон улсад гайхуулж буй монгол уран бүтээлч, тухайн үндэстэн болоод дэлхийд алдартай дуучдын урын санг эх хэл дээр нь гайхалтай дуулах авьяаслаг хүүхэд залуус …

  • 17 August

    Жолоочгүй машиныг зогсоосон цагдаагийн албан хаагчийгшагналаа

    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт албаны авто машинаа жолоодон явж байх үед том оврын авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь авхаалж самбаа гарган хааж зогсоон, болзошгүй аюулаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалж, албан үүргээ нэр төртэй биелүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь өндөрөөр үнэлэн Хууль …

  • 17 August

    Өнөөдөр нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчид хуралдана

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу өнөөдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр / Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай / Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам / Барилга …

  • 17 August

    Кассчин бүсгүйн түүх /сургамжит өгүүллэг/

    Тэр нэг охин, юу ч хийсэн удаан үргэлжилдэггүй тийм охин байв. Хөдөөнөөс Токиод их сургуульд ирж суралцаад, дугуйлан секцэнд явах нь явсан боловч тэгсгээд сонирхол нь унтарч, дургүй болоод өөр юманд орчихдог, тиймэрхүү хүүхэд байв. Тийм оюутанд ч гэлээ ажилд орох цаг ирдгээрээ ирэв. Эхлээд тэрээр мэйкэр буюу эд зүйл үйлдвэрлэдэг компанид оров. Гэтэл удаан ажилласангүй. Ажиллаж эхлээд 3 сарын …

  • 17 August

    Бизнесээ эхлүүлж байх үедээ доорх 10 алдааг бүү гарга

    Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хэцүү. Анх удаагаа бизнес эрхлэхэд бүр ч бэрхшээлтэй. Ихэнх хүмүүс бизнесийн ертөнцөд ажиллаж байсан их, бага туршлагатай байдаг боловч цоо шинээр компани үүсгэн байгуулах үедээ бэрхшээлтэй тулгардаг. Маш гайхалтай санаа олсон ч гэсэн шинэ аж ахуйн нэгжийг удирдах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, төсөвтөө зохицуулан хүмүүс ажилд авах гэх мэт олон төвөгтэй асуудлууд урган гарч ирдэг. Яаж …

  • 17 August

    Рекордын “чимээгүй ангууч” Кёкүтэнхо Цэвэгням

    Рекордын чимээгүй ангууч Кёкүтэнхо Масару Өнгөрөгч Нагояа башёгоор өөрийн 23 жилийн сүмо бөхийн амьдралаа дуусгаж ояакатагийн амьдралаа эхлүүлсэн манай  сумо бөхийн тамирчдын  Алтан хараацай, МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгнямын рекорд амжилтуудыг танилцуулья: – Жилийн 6 башётой болсоноос хойш хамгийн ахмад насандаа буюу 37 насандаа анхны түрүүгээ хүртсэн. – Нийт мэргэжлийн сүмод 927 ялалт авсанаараа рекордын 6-рт. Түүний өмнө Хакухо 934, Китаноүми 951, …

  • 17 August

    А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөрөө улам өргөжүүлнэ

    “Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, оюутан дайчид өнөөдөр Чингисийн талбай дээр тангараг өргөлөө. Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатартай ярилцлаа. -“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаа хоёр дахь ээлжийн хөтөлбөр амжилттай өндөрлөж, 1000 оюутан-цэрэг тангараг өргөлөө. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсны ач …

  • 17 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Ургацын цаг үеийн байдлаар “Газар тариалан холбоо”-ны ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ. 11:00 цагт: Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан “Ахмадын тэмцэл” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно. 11:30 цагт: “Монгол Ньюс” Мэдээллийн төвд Налайх хотод анх удаа зохиогдох гэж буй “Happy Hanso Rainbow Party”-г зохион байгуулагчид хэвлэлийн …

  • 17 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 17-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 4, 5, 7-р хороо 15-р хороолол 1, 5, 8, 10, 11, 13, 14, 23, 24, 35, 60, 61, 66/5, 75, 85Б, 87-р байр, Шавь цогцолбор, Сажабандидын хийд, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМН, …

  • 17 August

    Тахиа, могой жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 3. Сумъяа гараг. Харцага одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар.  Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …