Монголын кино урлагт гэр бүлээрээ зүтгэж ард түмэнд урлагыг мэдрүүлж яваа гайхалтай гэр бүлүүд.
Yearly Archives: 2015
July, 2015
-
18 July
Батлан хамгаалах сайд Ц.Цолмон “Алдар”-ын тамирчдыг шагнаж урамшууллаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Түүний хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцав. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон …
-
18 July
Хоёр салхин парк ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-ын Женерал Электрик Глобал Гроф Оперэйшн Монгол компанийн Санхүү хариуцсан захирал Тү Мин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2013 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын урьдчилсан тайлангийн талаар ярилцаж, Улаанбаатар хоттой эрчим хүч, сэргээгдэх болон дижитал эрчим хүч, ус дахин ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцав. Мөн эрүүл …
-
18 July
Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.07.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 64 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төслийг хэлэлцэн, 37 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 317 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар …
-
18 July
Жүжигчин Ц.Цэрэнболдын шинэ төрх
Баргил хоолой, бадриун бие хаатай жүжигчин Ц.Цэрэнболд Монгол эрийн жавхааг илтгэдэг. Түүний имиж эрэлхэг дайчин цэрэг, гүндүүгүй аав, амьдралд сөхрөөгүй залуугийн дүрд яг тохирдог болохоор продюсерүүд түүнийг онилдог гэлтэй. Үзэгчдийн хүсэмжит залуу, өндөр ханштай жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах түүний нэгэн эвгүй зураг оросын цахим сүлжээнд “Монголын алдарт жүжигчин киргиз малгай өмссөн нь” тайлбартай тавигдсан байна. Магадгүй сүүлийн үеийнх нь …
-
18 July
Бүх хүний дотор араатан нуугдаж байдаг /фото/
Гэрэл зурагчин Дэвин Мичелийн “Бүх хүний дотор араатан нуугдаж байдаг” сэдэвт зурагнууд
-
18 July
Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав
Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус суманд хүрэлцэн очиж гардуулж өгсөн юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …
-
18 July
Хэт их бие даасан, зожиг эрчүүд гэрлэх гэж яардаггүй
Гэр бүлийн байнгын хэрүүл шуугиан, мөн эцэг, эх хоёрынх нь салж сарнисан амьдрал эрэгтэй хүүхдийн хүмүүжилд багагүй нөлөөлдөг. Ийм орчинд өссөн эрэгтэй хүүхэд өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдэгт мөн эмэгтэй хүнтэй дотно харьцаа тогтоосон нөхцөлд түүнийхээ төлөө тэмцэж чадах эсэхдээ эргэлздэг болон хүмүүждэг байна. Зарим ээж нар хэтэрхий зандрамтгай хэдий ч хүүхдийнхээ төлөө бүхий л зүйлийг хийхэд бэлэн байж, тэдний …
-
18 July
Боомоор өвчилсөн иргэний бие сайжирчээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багт нутаглаж байсан 37 настай иргэн Б нь малын гоц халдварт өвчин болох боомоор өвчилсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг аймгийн Халдвартын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд 10 гаруй хоногийн хугацаанд биеийн байдал нь харьцангүй дээрдэж, сайжирч байгаа аж. Тус сумын Зуслан гол, Жарын-Өвөр гэдэг газар зусаж байгаа иргэн Ц, Б нарын есөн адуу өнгөрсөн …
-
18 July
“Нарантуул” зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
Баяр наадмын өдрүүдэд амарсан зарим худалдааны байгууллагууд энэ сарын 16-наас эхлэн ажиллаж эхэлсэн. Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв өнөөдрөөс эхлэн худалдаа үйлчилгээгээ явуулж эхэллээ.
-
18 July
Гэрлэхээсээ өмнө хамтран амьдарч “үзэх”-ийн давуу ба сул тал
Бүх зүйлийг л эхлээд “туршиж үздэг” хашир нийгэмд амьдарч байгаа нь бидний буруу биш. Хэн ч машин авахдаа өөрөө унаж үзэлгүйгээр мөнгөө төлдөггүй, хэн ч хувцас авахдаа өөрөө өмсөж үзэлгүйгээр түрийвчээ уудалдаггүй юм чинь. Гэхдээ гэрлэлтийг ч гэсэн “туршилт”-ын дараа шийдэх нь хэр зөв бол. Аав ээж, эмээ өвөө, ах эгч бүгд л хамгийн сайн сайхныг хүссэндээ биднийг гэрлэхээсээ өмнө …
-
18 July
Дэлхийн салбар бүрийн шилдгүүдийг нэрлэлээ
Алдарт “Forbes” сэтгүүл уламжлалт “Forbes Celebrity 100” жагсаалтаа нийтэллээ. Энэ удаа Forbes сэтгүүл алдартнуудын түрийвч рүү шагайсангүй, харин тэднийг уран бүтээл, гавьяа шагнал гэх мэт материаллаг бус үнэлэмжээр шалгаруулсан байна. Жагсаалтын тэргүүнээр нэг бус удаа шалгарч байсан үзэсгэлэнт бүсгүй дуучин Бейонсе оржээ. Тэрбээр аялан тоглолт, “Beyonce” цомгоороо 115 сая доллар олсон байна. Удаах байранд 30 настай алдарт сагсчин LeBron James, гуравт …
-
18 July
Улаанбаатарт 23 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны долоодугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд …
-
18 July
Өнөөдөр хөхөгчин хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 2. Санчир гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 05 цаг 19 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
17 July
Шарханд элдэв тос, антибиотик түрхэж болохгүй
Аялал зугаалгын цаг эхэлж, хүн бүхэн л хөдөө тийш хүлгийн жолоо залж байгаа билээ. Тэгвэл болзошгүй эрсдлээс хэрхэн хамгаалах, гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтанд хазуулах, зуулгах, шавьж хорхой, могойд хатгуулах, шархыг хэрхэн цэвэрлэх зэрэг энгийн зөвлөмжүүдийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс бэлтгэснээр хүргэж байна. Гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтанд хазуулах, зуулгах Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай …