Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. Халдвар хэрхэн …
Yearly Archives: 2015
July, 2015
-
17 July
Наадмаар сайн ажилласан ТҮК-ийн ажилчдыг урамшууллаа
Үндэсний их баяр наадмаар нийслэлийн иргэдээ тав тухтай наадуулахын төлөө сэтгэл зүрхээ гарган сайн ажилласан ТҮК-ийн ажилтнуудыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Нийслэлийн цэвэр цэмцгэр орчныг энэ хүмүүс нуруун дээрээ үүрч явдаг шүү. Аюулгүй байдалдаа анхаарч болгоомжтой ажиллаарай” гэсэн юм. Наадмаар нийт 240 ажилтан хоггүй …
-
17 July
Иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүллээ
Нийслэл хотод ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орж байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны санамж материал тараажээ. Мөн Энхтайваны өргөн чөлөө Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн зам дагуу цэвэр бохир усны 14-өөс 24 дүгээр шугам хоолой шинэчлэн засварлах ажилд хяналт тавьж ажиллалаа. “Хангилцаг” ХХК, тус компаний туслан гүйцэтгэгч “S and A” ХХК-ий засварын ажилд Нийслэлийн …
-
17 July
Чингэлтэйчүүд хараагүй иргэдээ дэмжин 270.000 цаасан уут борлуулжээ
Үндэсний их баяр наадмын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Улсын баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан төлөвлөгөө гарган ажилласан юм. Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй 140 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авч, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Хүнсний аюулгүй байдлыг …
-
17 July
ЦЕГ болон ТОСК хамтран ажиллах гэрээ байгууллаа
Цагдаагийн Ерөнхий газар болон “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, “Төрийн орон сууц” корпорацийн Ерөнхий захирал А.Ганбат, Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, ЦЕГ-ын хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго …
-
17 July
Гачууртын замыг иргэдийн бүлгийн хөрөнгөөр засчээ
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоныИргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгөөр 3.8 километр зам тавих ажил дуусч, өнөөдөр замын нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, Монголын Шинэ тосгон холбооны тэргүүн К.Марина болон Солонгосын зочид төлөөлөгчид, иргэдийн бүлгийн гишүүд, тосгоны …
-
17 July
“Бид Баянголын залуус” нэгдлийнхэн гудамж төслийг хэрэгжүүлж байна
Бид Баянголын Залуус”-Сайн дурын залуусын нэгдэл БГД-ийнхээ 50 жилийн ойн хүрээнд гудамж төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд 2015 оны 7-р сарын 6-ны өдөр БГД-ийн 23 хорооны Зүүн ард аюушийн 14, Зүүн наран 7 гэсэн 2 гудамжийг тохижуулан ажилласан байна. “Гудамж цэвэр бол Хороо цэвэр Хороо цэвэр бол Дүүрэг цэвэр”- гэсэн уриан доор нэгдсэн, зорилго чиглэл, үйл хэрэг нэгтэй 24 …
-
17 July
Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа
Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Манай Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. …
-
17 July
Та халуун машинд 10 минут суугаад 100$ хожих уу ?
Хэрэв гудамжинд таныг алхаж байх үед таны нүдэнд халуун машинд 10-хан минут суугаад 100$ эсвэл 100.000 төгрөг ав гэвэл та оролдож үзэх үү ? Хэрэв та завтай бол мэдээж оролдож үзэлгүй л яахав. Насанд хүрсэн хүмүүст ийм сайхан саналыг тавьж залуус ч зөвшөөрч 10 минут машинд суух гэж оролдож үзэв. Эхний хэдэн минут онцын зүйлсгүй өнгөрсөн ч сүүлийн хэдэн минутанд …
-
17 July
Авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар ирүүлсэн 219 өргөдөл гомдлыг хянав
Авлигатай тэмцэх газарт 2015 оны 07 дугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 219 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 204 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 36%-ийг нийслэл хотоос, 64%-ийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байх ба Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул аймгаас ирүүлсэн гомдол, …
-
17 July
Байцааны шүүс 100 төрлийн өвчнийг анагаана
Бидний өдөр тутмынхаа хүнсэнд хэрэглэдэг байцааг зөвхөн хоол хүнс төдийхнөөр ойлгож болохгүй нь ээ. Учир нь түүнд маш олон өвчнийг анагаах шид оршдог аж. Зуун зуун жилийн өмнө л хүмүүс энэхүү ногоог эмчилгээнд хэрэглэж, үр дүнг нь гайхацгаадаг байсан байна. Жишээ болгон уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. – Байцаа нь цэцэглэлтийн үедээ эрдэс бодисоор маш баялаг байдаг бөгөөд витамин С, U-г …
-
17 July
БНСУ-ын Гёнги мужтай найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюм-Пилийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот ба БНСУ-ын Гёнги мужийн хооронд эдийн засгийн харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, найрамдалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, БНСУ-ын Гёнги мужтай хамтран худалдаа болон …
-
17 July
Шинэхэн арслан 423.2 сая орчим төгрөгийн бай шагнал хүртжээ
Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны түрүүг авч Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдод нийт 423.2 сая орчим төгрөгийн бай шагнал очжээ. Баяр наадмын түншээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа “Toyota Motor” компани шинэхэн арсланд 108.2 сая төгрөгийн үнэ бүхий “Land Cruiser 200” автомашин бэлэглэсэн бол “Их Засаг” олон улсын их сургууль 200 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн өрөө байр, “Хан хэнтий …
-
17 July
Алдарт жүжигчид ба тэдний өнгөрсөн үеийн “ихрүүд”
Алдарт жүжигчид ба тэднйи өнгөрсөн үеийн “ихэрүүд”нь: Джек Глисон ба римийн император Калигула Киану Ривз ба францын жүжигчин Пол Моне Алек Болдуин ба АНУ-ын 13 дахь ерөнхийлөгч Миллард Филлмор Дженнифер Лоуренс ба египетийн жүжигчин Зубайда Тарват Николас Кейдж ба ирэгний дайны үеийн үл таних эрэгтэй Лиам Нисон ба кубын хувьсгалч Фидель Кастро Питер Динклэйдж ба дон Себастьяно дель Морра Сильвестр Сталлоне ба хамба …
-
17 July
Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2015.07.17/ 11.00 цагт Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг хууль, …