Yearly Archives: 2015

July, 2015

  • 17 July

    Үргүйдлийг эмчилж буй монгол эрдэмтэн шагнал хүртлээ

    Цаа буганы орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, эдүгээ дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэсэн монгол эрдэмтэн Б.Баасансүрэн энэ сарын 18-нд Австри Улсын Вена хотноо орших алдарт Хофбургийн ордонд шагнал гардлаа. Монгол Улсын ШУА-ын төлөөлөгчөөр 20 орчим жил Сахад ажиллан эрдэм шинжилгээний ажил эрхлэн буй доктор Б.Баасансүрэнгийн шинжлэх ухааны хөгжилд оруулж буй …

  • 17 July

    Баярын өдрүүдэд 377 эх төржээ

    Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас  1375 буюу 18.1 хувь  хүүхдийн дуудлага ,1277  нь зүрх судасны өвчлөлийн дуудлага  дийлэнх хувийг эзэлсэн бол  12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна.  Нийслэлийн Амаржих газруудад нийт …

  • 17 July

    О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” яруу найргийн наадам маргааш болно

    Монголын яруу найргийн урлагийн Дашбалбаргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” найргийн наадмыг түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт маргааш буюу 18-ны өдөр зохион байгуулагдах юм байна Иймд яруу найрагт дуртай, сонирхолтой хэн бүхнийг оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг:  94445597, 96960133, 91919391 утаснаас авах боломжтой www.urlag.mn

  • 17 July

    Арслан Э.Оюунболд, МУГЖ Г.Ариунбаатар нар цол нэмлээ

    Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, Харцага цол хүртсэн цагдаагийн ахмад Н.Батзаяа, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гран при шагнал хүртсэн, МУГЖ, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатар нарт Цагдаагийн ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, цол нэмэх арга …

  • 17 July

    Ким Кардашяны зураг авалт шоконд оруулав

    Реалити шоуны од Ким Кардашян хүмүүсийг гайхашруулж, шоконд оруулж дуусах биш. Тэр энэ удаа шав шалданаар мөнгөлөг будганд шумбаж байгаа зургаа интернэтэд нийтэлжээ. Харин алдартай одын энэ зураг түүний шүтэн бишрэгчдэд таалагдсан бололтой. Тэд хэдхэн цагийн дотор энэ зургийг 1500 гаруй удаа ретвитэлж, 6100 гаруй удаа лайкалжээ. Сонирхуулахад, Ким Кардашян Твиттерт 128-хан хүнийг уншдаг ба favorite нь ганцхан “People magazine” …

  • 17 July

    Сэтгэлзүйчийн зөвлөгөө

    – Зурагтаар сурталчилж байгаа шиг аль нэг гэр бүлийн аз жаргалын нууц нь ямар нэгэн ундаанд байдаг гэдэгт би итгэдэггүй. Харин хосууд харилцаандаа Хайр, Халамж, Уучлалт, Хүндлэл, Цаг, Зориулалт зэргийг хөрөнгө оруулсанаараа амжилттай, аз жаргалтай гэр бүлийг хамтдаа бий болгодог гэдэгт би итгэдэг. – Архи пивоны сурталчилгаагаар үнэхээр жаргалтай хүмүүсийн зураглалыг харуулах юм. Би үүнд итгэдэггүй. Харин тэдгээрээс болж хохирсон …

  • 17 July

    Нийслэлд ном уншингаа тухлах боломжтой кофе шопууд

    Анхны болзоо, найз, нөхдийн уулзалт хийх, түнштэйгээ уулзах, ажлаа амжуулангаа амттай кофегоор биеэ “цэнэглэх” хамгийн тохиромжтой газар бол кофе шоп. Сүүлийн үед Улаанбаатар хотод кофе шопууд олноор нээгдэж байна. Нийслэл хотын аль хэсэгт ном уншингаа тухлах боломжтой кофе шопууд байдаг вэ? Bean Tree. Энэ кофе шопод аяга кофе аваад өдөржин суусан ч болохоор. “Бид кофе биш хайр зардаг” гэж хэлэх …

  • 17 July

    Мэдлэггүй сайдын хариуцлагагүй үйлдэл

    Давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж байсан гишүүн өдгөө “давхар дээл” нөмрөөд хэдэн сарыг ардаа үдлээ. Энэ бол УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа юм. Нэг хэсэг экспорт, импортоо ялгаж салгахгүй тариалан эрхлэгчиддээ “салбарын ажлаа мэддэггүй сайд”-аараа цоллуулж байсан тэрбээр саяхан бас дахин “онигоо”-нд оров. Улс хоорондын хамтарсан хэлэлцээрийг танилцуулах арга хэмжээний үеэр салбарын яамны зохион байгуулагч нөхдүүд нь “Бизнес” гэдэг үгийг …

  • 17 July

    Баяр наадмын өдрүүдээр улсын хилийн хэсэгт түймэртэй байлаа

    Баяр наадмын өдрүүдэд улсын хилийн хэсгээр хээрийн болон ой хээрийн түймэртэй байлаа. Тухайлбал, Дорнод аймаг буюу Хилийн 0306 ангийн хариуцсан хэсэгт улсын хилээс 2,4 километрт энэ сарын 10-ны өдөр аянга буусны улмаас 13 км өргөн, 16 км урт нийт 20.800 га талбайг хамарсан тал хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг унтраахад тус ангиас гурван бүлгийн 15 хүн, орон нутгаас мөн бүлэг …

  • 17 July

    Засгийн газрын автобаазыг Алтангадас одонгоор шагналаа

    Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монгол Улсын Засгийн газрын автобааз УТҮГ байгуулагдсаны 80 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Засгийн газрын автобааз 80 жилийн өмнөх энэ өдөр найман автомашинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 210 ажилтан, 180 гаруй автомашинтай, 17,4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 75 хувийн парк ашиглалттай орчин цагийн том цогцолбор болжээ. Өнгөрсөн хугацаанд энэ …

  • 17 July

    Зун борлосон ч хурдан цайх арга

    Зуны наранд борлохоос хамгийн их айдаг хүмүүсийг бүсгүйчүүл гэж хэлж болох. Мэдээж тэдний хувьд гоо үзэсгэлэн гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Иймээс бүсгүй та хэтэрхий борлоод түүнийгээ хурдхан шиг л цайруулахыг хүсч байгаа бол доорх зөвлөгөөг нэг хэрэгжүүлээд үз. Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих. • Гүзээлзгэнийг няцалж маск …

  • 17 July

    Хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн ослын 16 (2014 онд 22)  тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт …

  • 17 July

    Монголын багийнхан “Говь”-ийн ноолуураар гангарна

    Дэлхийн ур чадварын олимпод анх удаа оролцох гэж буй Монголын багийнхны Бразилийн Сан Паулуд гоёх ноолууран цамцыг урласнаа үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийнхан өнөөдөр гардуулж өглөө. Манай гаригийн 70 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд хоёр жил тутам зохион байгуулдаг Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн энэ жил Бразилийн Сан Паулу хотноо ирэх наймдугаар сарын 11-16-нд болох …