Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс …
Yearly Archives: 2015
July, 2015
-
17 July
Улсын харцага Н.Батзаяаг нэг өрөө байраар мялаалаа
Энэ жилийн улсын наадам сонин содон барилдаан ихтэй сайхан болж өнгөрлөө. Бөх сонирхогчдын наадмын тааврыг эрс өөрчилсөн барилдаанууд ч гарсан. Эдгээр барилдаанаас онцлон тавын давааны барилдаан болох дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын начин Н.Батзаяа нарын барилдаан өнөөдөр ч гэсэн Монголчуудын дунд амнаас ам дамжин яригдсаар байна. Дархан аваргыг “нэг барилдаанд 3 удаа давсан” Батзаяа начин, унасан атлаа унаагүй гэж зөрүүдлэн …
-
17 July
Шүүгчийн хууль зөрчиж байгаа үйлдэл буюу С.Баттулгын шүүх хурлын бичлэг
INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг цагдан хорьсон. Түүнийг цагдан хорьж байгаа нь хууль зөрчиж байгааг бид удаа дараа мэдээлсэн. Үүнийг УИХ-ын дэд хороо баталгаажуулсан байна. Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагаагүй үндэслэлээр цагдан хорьсон. Энэ нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хүний эрхэнд халдсан шинжтэй үйлдэл хийгдсэн байж болзошгүй …
-
17 July
Баярын өдрүүдээр 274 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүллээ
2015-07-09-2015.07.15-ны өдрийг хүртэл Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллалаа. Үндсэний их баяр наадмаар нийтдээ 6100 алба хаагч хэв журмын хамгаалалтад ажилласан. Мөн 410 автомашин, 43 мотоцикль, 14 морь, 19 албаны нохойтойгоор үүрэг гүйцэтгэлээ. Хүй долоо худагт болсон хурдан морины уралдаан болон уяачдын баяр, Адуучин тэмцээний үеэр хэв журам сахиулан ажилласан. Мөн Улаанбаатар хотын ногоон бүс Туул голын …
-
17 July
Баяр наадмын өдрүүдээр 18 хүн усанд живж нас баржээ
Баяр наадмын өдрүүдэд хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух гэх мэт байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарч 2 хүн нас барж, 1 хүн түлэгдэн гэмтэж, урьдчилсан байдлаар нийт 10154 орчим толгой бог мал хорогдлоо. Үүнд: Хүйтэн бороо: Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Худгийн дөрөлж” гэдэг газар 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр малдаа явсан П… …
-
17 July
Японы ОУ-ын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр /2015.07.16/ Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Кунинори Такаги, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханыг цаг зав гарган хүлээн …
-
17 July
Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын ажил эхэллээ
22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр Готик голд ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажлаа хийгээд байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15 хүртэл 22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаалаа. Зам хаасан хэсэгт суурьшлын бүс байхгүй учраас иргэдэд хүндрэл …
-
17 July
Цагаан будааны шүүсний гурван гайхамшиг
Турах, арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулахад танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай. Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар одоо ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг Lady.ru сайтаас орчуулан хүргэж байна. 1. Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд …
-
17 July
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд наадмын өдрүүдэд бэлэн байдалд ажиллалаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага, 1277 нь зүрх судасны өвчлөлийн дуудлага дийлэнх хувийг эзэлсэн бол 12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, …
-
17 July
Өнөөдөр болох зарим үйл явдалаас
08:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ази номхон далайн бүс нутгийн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн талаарх II чуулганд оролцож буй Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, БНХАУ-ын төлөөлөгчид мод тарьж төгөл байгуулна. Утас: 9902142 11:00 цагт: Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээ, хуучин автомашины үзэсгэлэн Чингисийн талбайд эхэлнэ. Утас: 86063600 11:00 цагт: Төрийн ордны Г …
-
17 July
Улаанбаатарт 23 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны долоодугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн,говийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. …
-
17 July
Өнөөдөр хөх морь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 1. Сугар гараг. Найралт эх одтой, 4 ногоон мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлагаТийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 18 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг …
-
16 July
Нулимстай дурсамж /өгүүллэг/
Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. … Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж …
-
16 July
Хуримын бөгжин дээрх Хаан бугуйвч, Хатан сүйхийн учир
Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс эрс ялгаатай, өөрийн гэсэн нарийн утгыг агуулдаг. Хаан бугуйвч гэж нэрлэсний учир нь гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч, эмэгтэйн бөгжийг эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. Эдгээрийн аль аль нь Монгол хээний үүсэлтэй дүрснүүд юм. Хаан бугуйвч (Зүүн тал) Монгол гэрийн тооныг төлөөлсөн буюу зөрж барилдсан …