Yearly Archives: 2015

July, 2015

  • 6 July

    Нэрт жүжигчин эмэгтэй 92 насандаа таалал төгслөө

    Холливудын нэрт жүжигчин Майкл Дугласын ээж гэдгээр нь үзэгчид сайн мэдэх АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Диана Дуглас 92 насандаа таалал төгслөө. Хатагтай Дуглас нь “Planes”, “Trains”, “Automobiles”, “ER” болон “The West Wings” зэрэг телевизийн шоу болон олон арван кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн нэр хүндтэй жүжигчин байсан юм. Жүжигчин Кёрк Дугласын анхны эхнэр тэрээр 2003 онд өөрийн хүү Майкл Дугласын хамт …

  • 6 July

    Тоон системд шилжиж эхэллээ

    Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажил энэ сараас албан ёсоор эхэлж байна. Албаныхны мэдээлж буйгаар тоон системд бүс, нутгаараа ээлж дараалан шилжих юм. Энэ сард Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгууд тоон системд шилжинэ. Харин ирэх сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийг шилжүүлэх юм байна.   www.unen.mn

  • 6 July

    А.Бакей: МАН засгаас гарах эсэхээ өөрсдөө л шийднэ

    УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа. -УИХ-ын чуулган завсарлах гэж байна. Гэтэл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал сөхөгдөж МАН-ыг хөөх тухай яригдаж эхэлсэн. Асуудалд та ямар байр суурьтай байна вэ? -Хамгийн гол асуудал бол АН болоод МАН-ын бүлгийн хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг буюу гэрээний биелэлт. Үүнийг АН-ын бүлгээр хэлэлцэж дүгнэсэн. Тэгэхэд гэрээний биелэлт хангалтгүй байна. Тэнд …

  • 6 July

    Энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Тэгвэл хэд хоногийн дараа Улсын их баяр наадам болох гэж байна. Иймээс энэ сарын 11-нээс 15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг сануулж байна. эх сурвалж: undesten.mn

  • 6 July

    Хуурай газар живж үхсэн тохиолдол

    АНУ-ын иргэн Кассандра Жексоны гэр бүлд аймшигт явдал тохиолджээ. Тэдний хүү усанд сэлснээс хойш цагийн дараа газар дээр байхдаа живж амь насаа алджээ. Анагаах ухаанд ийм тохиолдлыг «хожуу живэлт» хэмээн нэрлэдэг аж. Энэ нь ялангуяа хүүхдүүд их өртдөг үзэгдэл гэнэ. Кассандра хүү Жоннигоо бассейнд аваачсан байна. Тэнд хүү зориулалтын хийлдэг гудсан дээр тоглож эх нь ч үргэлж харж хандаж байж. …

  • 6 July

    Гурван өдрийн турш тууль хайлж, цуур эгшиглүүлэв

    Ховд аймагт болсон Монгол улсын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит туулийн наадам, нэрт цуурч П.Наранцогтын нэрэмжит цуурын анхдугаар үзлэг 6-р сарын 29-нөөс 07-р сарын 1-нийг дуустал үргэлжиллээ. Энэхүү наадмыг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.  Наадмын шүүгчдээр МУИС, МХСС, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, …

  • 6 July

    “Урт” автобус явж эхэлнэ

    Баяр наадам угтаад нийслэлчүүдийн тав тухтай байдлыг хангах гэж, нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 21 метр ууттай залгаа автобус үйлчилгээнд гарна. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Энэ автобусыг манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг ажээ. Өмнө нь манай улсад …

  • 6 July

    Гал түймрийн улмаас 3 настай хүүхэд түлэгджээ

    Энэ сарын 4-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход иргэн  Б-ын 8х6 хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсан байна. Уг гал түймрийн улмаас 47 настай эмэгтэйн баруун гуяны гадна хэсэг,  3 настай эмэгтэй хүүхдийн зүүн хөлний тавхай түлэгдсэн байсныг НТТ-103-т …

  • 6 July

    БНСУ -д “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлъя” хандивийн тоглолт болно

      Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан зоригтой А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал тааруу байгаа. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. “ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа” гэсэн хариу хэлсэн.  Харин найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнсэн таатай мэдээлэл ирсэн. Тэгвэл …

  • 6 July

    Олон жил хадгалсан нууцлаг хайрцагаа нээсэн нь

    Хүмүүс болж өнгөрсөн үйл явдал дурсамжит бүхнээ хадгалах дуртай байдаг. Тэгвэл нэгэн эмэгтэй саяхан олон жил болсон нууцлаг хайрцагаа нээн олон нийтэд өөрийн дурсамжаасаа хуваалцсан байна. Хайрцганд байсан зураг: Пап ламын хүүхдийн зураг Сайн хадгалсан байна шүү Аав минь 15 юм уу 16 настай үеийнх нь зураг байх шиг байна Хүүхэд байхдаа зурж эхэлж байсан ном Миний аавын сайн чаддаг …

  • 6 July

    Макс Д.Ганбаатар сонгуульд өрсөлдөнө

    Говь-алтай аймгийн уугуул ах дүү хоёр Монгол улсын тод манлай уяач Макс Д.Ганбаатар улс төрчидтэй хамтарч бизнес хийж улс төрд яваа ах нараа дэмжиж явсан болохоос өөрөө сонгуульд өрсөлдөнө гэж нэг ч удаа ам нээж байгаагүй. Улс төрд дэмжиж явсан зарим нэг нутгийн ах нартайгаа хэвлэлээр ганц нэг гомдлийн үг чулуудаж байсанаас өөр хүнтэй муудаад байдаггүй мань эр хотын төвд …

  • 6 July

    Х.Эрдэнэчулуун: Цахилгаан, дулааны үнэнд нүүрс олборлохоос эхлээд бүхий л зардал багтаж байдаг

    Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Хорлийгийн Эрдэнэчулуунтай эрчим хүчний салбарын талаар ярилцлаа. -Долдугаар сарын 1-нээс эхлэн эрчим хүчний  үнэ тариф чөлөөлнө гэсэн мэдээлэл иргэдийн дунд байгаа. Өнөөдөр Монгол улс эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөх боломжтой юу гэдгээс ярилцлагаа эхлэе? – Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нягт хамааралтай, стратегийн чухал салбар. Тиймээс энэ салбарт  …

  • 6 July

    Т.Аюурсайхан хугацаатай үүрэг өгөв

    ШӨХТГ-аас орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн билээ. Энэхүү даатгал нь сайн дурын даатгал боловч Хаан даатгал, Ард даатгал иргэдээс зөвшөөрөл авалгүй орон сууцны төлбөр болон СӨХ-ийн төлбөр дээр мөнгө нэмж авдаг, уг хууль бус үйл ажиллагаанд нэр бүхий СӨХ-дууд болон нийслэлийн ОСНААУГ оролцож байсан ноцтой зөрчлийг хяналт шалгалтаар …

  • 6 July

    Сайхан үс ,толигор арьс, сайн нүүр будалт энэ бүгд төгс гоо сайхан

    Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван “нэмэгдэхүүн”-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана. Сайхан үс – Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн …