Yearly Archives: 2015

July, 2015

  • 3 July

    Эрчүүд үнсэлтээрээ өөрийгөө илэрхийлдэг

    Зарим хүмүүс үнсэлтийг огт ойлгож үздэггүй гэнэ. Харин үнсэлт урт наслахад туслах, арьс залуужуулах зэрэг олон сайн талтай болгодог байна. Мөн үнсэлтээр хүнийг тодорхойлж болдог гэнэ. Шунаг тачаангуй үнсэгчид Уруулыг чинь чангаар сорж, хэлээрээ тоглож үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй. Тэд нэлээд нүүрэмгий бөгөөд таныг эргүүлэхдээ чамгүй заль гаргана. Цаг үргэлж гэнэтийн бэлэг барьж, ямар нэг байдлаар таны анхаарлын …

  • 3 July

    Майли Сайрус дэлхий даяар шуугиан тарьж ижил хүйстнээ сонирхож эхэлжээ

    Сүүлийн үед Америкийн алдарт залуу дуучин Майли Сайрус ихээхэн шуугиан дэгдээж байгаа билээ. Гаж этгээд хувцаслалтаас гадна хийж буй үйлдлээрээ олны анхааралд орох болсон тэрээр ээлжит шуугиан дэлгэв. Тэрээр олон эрчүүдтжй нэр холбогдож явсан алдарт дуучин маань ижил хүйстнээ сонирхох болсон тухай гадны хэвлэл мэдээллээ. Тодруулбал “Victoria’s secret”-ын сахиусан тэнгэр Стелла Максвеллтай халуухан үсэлцэж, нялуурч буй зургийг папарацийн дуранд өртжээ. Папарацичин …

  • 3 July

    Филиппиний ослоос 26 хүн сураггүй алга болоод байна

    Филиппиний эрэгт 189 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, 36 хүн нас барж, 26 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Ормок хотын онцгой байдлын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 173 зорчигч, хөлгийн багийн 16 хүнийг тээвэрлэсэн “Ким Нирвана” хөлөг онгоц  Филиппиний төв хэсгийн Ормок хотоос Камотес арлуудыг чиглэн хөдөлжээ. Гэвч хөдөлсөнөөсөө хойш 30 минутын дараа хөмөрч осолдсон байна. Хамгийн сүүлд …

  • 3 July

    Шарилжийг зулгааж бус тайрч устгавал илүү үр дүнтэй

    Зуны 7 дугаар сарын 1-30 хүртэл ерхөг согоовор, Намар 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 30 хүртэл лууль, 7 дугаар сарын 20-доос 9 дүгээр сарын 10 хүртэл шарилжны тоосоо гүвэх эд оргил үе байдаг. Хөл газрын ургамал буюу шарилжны тоосжилт нь харшил үүсгэх, өдөөх хүчтэй нөлөөтэй өвөрмөц тоосжилттой байдаг тул тоосжилтыг хязгаарлах гол арга нь таналт тайралт хийх явдал …

  • 3 July

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар …

  • 3 July

    07 сарын 02-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 07-р сарын 02-ны өдөр 300 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 51 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 249 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 3 July

    Үнэнч нохдын баатарлаг жишээ

    Нохой бол хариу нэхэхгүй хайр, үнэнч зан, эзэндээ туслахад хэзээд бэлэн байдгаараа биднийг гайхашруулж дуусахгүй байгаа амьтан билээ. Өөр өөр улс оронд , өөр өөр цаг хугацаанд болсон өөр өөр үүлдрийн нохдын сэтгэл хөдлөм баатарлаг түүхээс та бүхэнд толилуулж байна. Хачико Хачико нь 1923-11-10-нд японы Акита хотод төрсөн нохой юм. Төрснийх нь дараахан түүнийг анагаах ухааны нэгэн профессорт бэлэглэсэн бөгөөд …

  • 3 July

    Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлаж байна

    “Цэвэр орчинд сайхан наадья” аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд зарлаж буй уралдааны удирдамж Нэг. Зорилго: Хог хаягдлын  тулгамдсан асуудлыг  сэтгүүл зүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндсөнөөр уг асуудлын шийдэлд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, энэ чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж буй сэтгүүлчдийг  хөхиүлэн урамшуулах зорилгоор  “Цэвэр орчинд сайхан наадья”  сэтгүүлзүйн бүтээлийн уралдааныг БОНХАЖЯ-наас нэг сарын хугацаатай зарлаж  байна. Хоёр. Оролцогчдын хамрах …

  • 3 July

    Сургалтын загвар аж ахуйг байгуулна

    ХХААЯ, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран 2015-2017 онд Хөдөө аж ахуйн салбарын сургалтын бааз загвар аж ахуйг байгуулах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын Захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны хүмүүс байлцлаа. …

  • 3 July

    Лэди Гагагийн харш /фото/

    Дуучин Лэди Гагагийн тансаг харш нь АНУ-ын Калифорни, Малибуд  оршдог. 950 м2 энэ харшийн гадна талд 6 га цэцэрлэг бүхий байдаг.  Харин харш дотор 7 унталгын өрөө, 7 угаалгын өрөөтэй. Боулинг тоглох, бэлтгэл хийх, хоолны өрөө, дарсны агуулах, усан сан, амрах террас гээд хүний хэрэгцээ цөм бүрэн гэнэ дээ… Алдарт дуучны харшийг гэрэл зургаар хүргэж байна. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 3 July

    53 настай эмэгтэйн хиймэл хөх хагарчээ

    Ди Штайн эдүгээ 53 настай. Саяхан тэрээр гоо сайхны мэс засалчдад хандсан байна. Түүний хиймэл хөхний нэг нь хагарснаас хагарчээ. Эмч нар түүнд хийх хагалгаа амь насанд нь аюултай болохыг анхааруулсан хэдий ч  эмэгтэй тоосонгүй. Түүнээс хагалгаа хийж авсан хөх нийт 14 кг жинтэй байжээ. Азаар хагалгаа амжилттай болж эмч нар түүнд өмнөхөөс нь арай бага хэмжээтэй  хиймэл хөх хийсэн …

  • 3 July

    “Мэргэжлийн хяналтаас зөвлөж байна” – “Туул гол”

    “МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС ЗӨВЛӨЖ БАЙНА” радио нэвтрүүлгийг Mglradio -тай хамтран 2015 оны 06 сарын 30-наас эхлэн МХЕГ дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар явуулж эхэллээ. Та бүхэндээ эхний дугаар болох “ТУУЛ ГОЛ” бохирдол, тулгамдсан асуудал нэвтрүүлгийг хүргэж байна. Дараагийн дугаараар Хүүхдийн зуслан, амралтын газруудын эрүүл ахуйн талаар ярилцана.   Эх сурвалж: www.TODAY.mn

  • 3 July

    Удаан “дуншсан” хүүхэд харах үйлчилгээний талаар хууль батлагдлаа

    Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2015.07.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл мэдээллийн эхэнд хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр энэхүү хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийг эрүүл …

  • 3 July

    Чингисийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болжээ

    Өчигдөр цаг сунган хуралдсан УИХ-ын чуулганы үдээс хойших чуулганаар нэлээд хэд хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав. Тухайлбал Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй …