Yearly Archives: 2015

June, 2015

  • 30 June

    Компьютерийнхээ дотор талыг цэвэрлэж үзээгүй хүмүүст зориулав

    Та компьютерээ өдөр болгон арчиж цэвэрлэгээ хийхдээ дотор талыг цэвэрлэдэг үү? Эсвэл худалдаж авсан өдрөөсөө хойш нэг ч гар хүрээгүй юу? эх сурвалж: etop.mn

  • 30 June

    Төөрсөн иргэнийг эсэн мэнд олдлоо

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт өнгөрөөд Минж үржүүлгийн тохойд Туул голын эрэг дагуух модонд, голд хүн алга болсон гэсэн дуудлагыг үүрийн 05:11 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж 29 настай, эрэгтэй Ж-г осголтын байдалтай эсэн мэнд олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь авран хамгааллаа.

  • 30 June

    Мөрөөдлийн багт битүү морь орж ирлээ

    “Их хаанаа хүндэтгэн залах ёслол” гэдэг нэрэн дор жинхэнэ солиорол гэдэг нь болсон бололтой. Мөрөөдлийн багт элсэх сонирхолтой хүмүүс ч ар араасаа хурдалсаар. Хэн нэгний үг үйлдэл, зүс царай, элийрэлийг өөрийн халхавч болгон ашиглаж ард нь тухтай гэгч нь сууж байх бодолтой хүмүүс мод болж байх шиг. Энэхүү модийг дагаж, цэцэглүүлээд яваад байдаг хүмүүсийг ойлгохгүй юм даа. Энэ бол мөнгө …

  • 30 June

    Оксфордын их сургууль тэтгэлэг хожсон монгол эмэгтэйд сюрприз барив /видео/

    Дэлхийн Эдийн Засгийн Форум Олон Улсын Байгууллагын Глобал Шейперс нийгэмлэг нь орон орны 20-29 насны, салбар бүрийн төлөөлөл болон шигшигдсэн, улс орныхоо болон олон улсын хөгжил цэцэглэлтийн бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтэнд залуу үеийг төлөөлөн хувь нэмэрээ оруулан гэрэлт ирээдүйг цогцлоох эрмэлзлэл бүхий  өөрийн ажиллаж буй салбартаа манлайлагч залуусын бүрдэл юм. Энэхүү нийгэмлэг нь энэ жилээс эхлэн Оксфордын Иx Сургуультай …

  • 30 June

    Жонни Депптэй холбоотой хачирхалтай 20 баримт

    Жонни Депп бол Холливудын өвөрмөц жүжигчдийн нэг билээ. Тэрээр өөрийн хачирхалтай зан авирыг хэзээ ч нуудаггүй бөгөөд тэглээ ч гэсэн үзэгчдийн хайртай жүжигчин хэвээр ирсэн билээ. Ингээд түүний ер бусын гэмээр хачирхалтай зан төрхийн заримаас сонирхуулья: 1. Жонни Депп алиалагчаас үхтэлээ айдаг гэнэ. Хэрэв алиалагчтай холбоотой ямар нэг зүйл олж харвал айсандаа дуу алдаж ч мэдэх аж. 2. Жүжигчин эр …

  • 30 June

    Үндэсний сурын харвааны аваргууд тодорчээ

    Монголын үндэсний сур харвааны өсвөрийн болон насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт болж, өнгөрлөжээ. Тэмцээнд 22 байгууллагын 88 баг, 360 гаруй харваач 35 багц медалийн төлөө цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээн хасаа, хана харвааны төрлөөр болж дүнгээ гаргахад насанд хүрэгчдийн хана харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн харваач Э.Ганчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд “Хот монгол” группийн харваач Н.Өлзийханд …

  • 30 June

    Усны талаар чухал зөвлөгөө

    Өглөө дөнгөж сэрэнгүүтээ ус уух нь эрүүл мэндэд сайн уу? Энэ талаар хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Ихэнх хүмүүс орноос дөнгөж босонгуутаа ус уух нь эрүүл мэндэд маш их хэрэгтэй гэж үздэг бол зарим нь сайн гэдэгт итгэдэггүй. Тэгвэл шинжээчид өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ ус уух нь бидний эрүүл мэндэд маш сайн гэдгийг батласан байна. Өглөө сэрэнгүүтээ ус ууснаар …

  • 30 June

    Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүй

    Мөн ирэх 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна. …

  • 30 June

    Гол усны ослоос сэргийлье

    Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.  2015 он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдлоор нийт 28 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна. Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа …

  • 30 June

    Тайваньд усан паркд дэлбэрэлт үүсч 500 гаруй хүн бэртжээ

    Өнгөрөгч 6-р сарын 27 ны өдөр Тайваний Тайпей хотын усан паркд хүчтэй дэлбэрэлт үүсчээ. Үүний улмаас 516 хүн шархадсан ба 194 хүн нь маш ноцтой гэмтсэн байна. Үйл явдал усан паркын оройн үйл ажиллагаан дээр болсон ба өнгө өнгийн нунтаг хүмүүс рүү шүршиж эхлэх үед дэлбэрэлт үүсчээ. Ихэнх хүмүүс маш их түлэгдэлтэй байгаа ба галын шалтгааныг өнгө өнгийн шүршигчтэй холбон …

  • 30 June

    Зайсангийн тойруугийн 460 метр авто замыг засна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн талбай, сурын талбайн засвар эхэлж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. Мөн замын нөхөөс хийж, хашлагыг нь засварлаж, цахилгааны нэмэлт эх үүсвэрүүдийг байршуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн шар хантаазтанууд түүвэр цэвэрлэгээ хийж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ – ын ногоон байгууламжийн ажилтнууд үүдний хэсэгт …

  • 30 June

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулна

    Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна.  Тоглоомын талбайн  тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн албан татварын төлбөрт шаардлагатай зардлыг гаргахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/563 дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу  гаалийн албан татварт шаардлагатай 23 902 211 төгрөгийг Нийслэлийн …

  • 30 June

    Бидний мэдэхгүй холливудын од ах, эгч, дүүс

    Бидний тэр бүр анзаараад байдаггүй холливудын зарим нэг одод байнга шүтдэг жүжигчдийн маань ах эгч эсвэл дүү нь байдаг. ТА бүхэндээ бидний мэдэхгүй холливудын ах эгч дүүсийг танилцуулья. Дуг Питт ах Брэд Питт Антония Кидман, эгч Николь Кидман Джеймс Хейвен, эгч Анджелины Жоли Алекс Уотсон, дүү Эммы Уотсон Хантер Йоханссон,дүү Скарлетт Йоханссон Ли Энн Деветт, дүү Тома Круза Моника Крус, эгч Пенелопы Крус Наташа Лоу, дүү …

  • 30 June

    Мьянмарын ерөнхийлөгч У Тейн Сейний төрийн айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад энэ 6 дугаар сарын 28-30-нд төрийн айлчлал хийсэн  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцав. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, …

  • 30 June

    Монгол улс, Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын хамтарсан мэдэгдэл

    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн 2015 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Ерөнхийлөгч нар найрсаг, ойр дотно, нөхөрсөг уур амьсгалд хоёр …