Yearly Archives: 2015

December, 2015

  • 27 December

    Улаагчин үхэр өдөр

    Аргын тооллын 12 сарын 27-ны ням гараг, билгийн тооллын өвлийн дунд шар хулгана сарын шинийн  17-ны адьяа гараг, 3 хөх мэнгэтэй, арвидах барилдлагатай, шороо суудалтай, найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8: 45 цагт  мандан, 17:06 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эеэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд …

  • 26 December

    Баталгаагүй салют худалдан авахгүй байхыг анхаарууллаа

    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют гар дээрээс худалдаж авахгүй, хэрэглэхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна. НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НМХГ-аас хамтран энэ сарын 15-24-нд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн  тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж …

  • 26 December

    Хүүхэд өдөр унтах нь өсөлтөнд сайн нөлөөтэй

    Нойр хүний ой ухааныг сайжруулахад хамгийн тустай зүйл гэдэг. Ялангуяа өдрийн цагаар түр дугхийх нь ажилтай хүмүүсийн хувьд эрч хүч өгч, хүүхдүүдийн хувьд сурлагаа сайжруулж, ой тогтоолтоо нэмэгдүүлэхэд нь тус болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл үүнийг дахин баталсан судалгааг Массачусеттсийн их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн. Судлаачид бага насны 40 хүүхдийг судалгаандаа хамруулж, өдөр бүр хоолны дараа тогтмол нэг цаг унтуулж …

  • 26 December

    Монгол Улс Иранаас газрын тос худалдаж авахыг хүсэв

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Ираны Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар өнгөрөгч 23, 24-ний өдрүүдэд тус улсад айлчлаад ирсэн билээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ираны хэд, хэдэн сайд, томоохон албан тушаалтантай уулзсаны дотор Ираны Газрын тосны сайд Бижан Зангонетай уулзсан явдал ихээхэн анхаарал татаж байна. Учир нь энэ уулзалтын үеэр Орос, Хятадын хооронд хавчуулагдсан Монгол Улс …

  • 26 December

    Сири охины хүсэл дэлхий нийтийг уйлуулав

    Бяцхан Сири охины өөрийнхөө гараар зурж, гарын үсгээ зурсан нэгэн тэмдэглэл бүхий зураг өдгөө Арабын ертөнц болон Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, үзсэн хүн бүрийн өр өвдөж байна. Сири хэл дээрх энэ тэмдэглэлийг орчуулбал “Энэ бол миний гэрээслэл. Би ээждээ маш их их хайртай хэмээгээд эрлэгийн элч минь би диваажинд идэж болох учир миний сүнсийг аль болох хурдан авч явна …

  • 26 December

    Туркийн Ерөнхийлөгч хүний амь аврав /бичлэг/

    Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган амиа хорлох гэж байсан залуугийн амийг аварчээ. Энэ явдал өчигдөр буюу энэ сарын 25-нд болжээ. Ерөнхийлөгчийн цуваа Станбул хотын Босфурос /Bosphorus/ гүүрэн дээгүүр өнгөрөх үед энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлох гэж буй залууг харжээ. Ингээд Ерөнхийлөгч өөрийн хамгаалагчдыг явуулж залуугийн амийг аварсан ба залуутай гар барьжээ. Түүнчлэн залуу Ерөнхийлөгчийн гарын үнссэн байна. “Ассошейтэд Пресс” …

  • 26 December

    Газрын дарга нарыг ажлаас нь чөлөөллөө

    2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд одоогийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн зургаан хүний хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуя, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын …

  • 26 December

    Гадаад хэргийн сайдад сахилгын шийтгэл оногдууллаа

    Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүнийг танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчиж, ганцаараа цойлон ярьсан хэмээн Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Түүнээс гадна Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, …

  • 25 December

    Ерөнхийлөгчийн хошин мэндчилгээ /видео/

    Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ард түмэндээ хүргэж буй хошин мэндчилгээ Ugluu.mn

  • 25 December

    МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй сэтгүүлчдийг МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлсэн “Икэл сан” Төрийн бус байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга Жарантайн Соёл-Эрдэнэ, “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Содномдоржийн Санасэр, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Бадам-Очирын Галаарид нарыг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Эхлээд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нэр дэвшигчдийг …

  • 25 December

    Далд ертөнц: Зүүдний тайлал

    “Эхлэл” хэмээх кинонд хүн зүүдээ удирдан, хүссэнээрээ өөрчилж  болдог тухай өгүүлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн Холливуудын кинонд гардаг уран зөгнөл биш юм.  Гурван мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар зүүдийг удирдаж болдог бөгөөд зүүдэлж байгаагаа хүн мэдэрдэг нь үүнийг баталдаг. Уг судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь зүүдэлж байгаагаа  ойлгож, мэдэрч байдаг гэсэн бол 34 хувь нь  заримдаа зүүдээ удирдаж  чаддаг …

  • 25 December

    Ким Кардашиан эможитой боллоо

    Реалити шоуны од, хоёр хүүхдийн ээж, сайхан бүсгүй Ким Кардашиан шүтэн бишрэгчиддээ сайхан мэдээ дуулгалаа. Хийсэн үйлдэл, хэлсэн үгээрээ үргэлж олны анхаарлыг татдаг бүсгүйд зориулан эможи хувилбарыг гаргасан байна. Түүний саваагүй үйлдэл, олныг гайхашруулсан алхмыг онцолсон эможи удахгүй таны утсанд сууна. Тэрээр энэхүү мэдээллийг өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээллэжээ. Мөн эможи хувилбарт Киможи нэрийг өгсөн байна. Таны сошиал амьдрал улам …

  • 25 December

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс  сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох”-ыг тодруулдаг уламжлалтай. Улиран одож буй 2015 онд Үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд монгол хүүхэд оюун ухаан, мэдээллийн технологи, спортын төрлөөр өрсөлдөж, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчилж үе тэнгийн …

  • 25 December

    Шинэ жилийн үдэш шөнийн тээвэр үйлчилгээнд гарна

    Нийслэлийн засаг даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 01-ны өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийжээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” 00:30 цагаас өндөрлөнө. Баярын үйл ажиллагааны дараа 18 чиглэлд 18 автобус Чингисийн талбайн баруун, зүүн болон …