Үүднээсээ эхлээд, гадна дотно засал, техник хэрэгслээрээ дээд зэрэглэлийнх гэдэг нь илт мэдрэгдсэн “Castle” клуб уржигдар нээлтээ хийсэн. Харшид байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр гадна дотно засалтай уг клубийн гэрэл нь хөгжмийн хэмнэлээр асдаг нь бас бүжгийн талбай зэрэг нь үйлчлүүлэгчдэд хамгийн ихээр таалагдсан. Харин нээлтийн өдөр такс нь 50 000 төгрөгийн ханштай байсан юм. Дэлхийн хэмжээнд ийм дээд зэрэглэлийн клубууд …
Yearly Archives: 2015
December, 2015
-
25 December
О.Дөлгөөн: Бүх цалингаараа зайрмаг авч, хөргөгчөө дүүргэнэ гэж боддог байлаа
-Улсын драмын эрдмийн театр хэмээх энэ их айлын нэг гишүүн болж, мөрөөдлийнхөө дүрийг бүтээлээ. Сэтгэгдлээ хуваалцаач? -Улсын драмын эрдмийн театр бол маш том тайз. Тайзан дээр гарахад үнэхээр үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж төрдөг. Энд Монголын үе үеийн мундаг жүжигчид ажиллаж байсан, одоо би тэдний үргэлжлэл болж байна. Тиймээс хариуцлагатай сайн ажиллаж, цаашид улам хичээх ёстой гэжбоддог. Би энэ театртаа ажиллахыг хүсч …
-
25 December
Нийслэлийн засаг дарга мэдэгдэл гаргалаа
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид 2015 оны 10 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” хэмээн ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд цацсан тул миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст …
-
25 December
Бид газар зардаггүй, сэтгэлээ зарцуулдаг
Улаанбаатар хотод буяны үйлчилгээ явуулдаг байгууллагуудын үнэ тариф өндөр, бизнесийн зорилгоор иргэдийг хохироож байгаа гэх утга агуулга бүхий мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болов. Энэталаар Монголын буяны зан үйлийн холбооны тэргүүн, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтанГ.Идэрмаатай ярилцлаа. –Буяны үйлчилгээ эрхэлдэг “Улаанбаатар Буян” компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөгмэдээллүүд гарах боллоо. Ярилцлагын эхэнд ямар учраас, яагаад ийм мэдээлэл гарах болов гэдэгт таныбайр суурийг …
-
25 December
Өмнөговийн Залуучуудын Холбооны шинэ жил үхэл хагацлаар төгсчээ
2015 оны 12-р сарын 19-нд Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны Шинэ жилийн ёслол “Говийн Баянбүрд” жуулчны баазад болсон бөгөөд энэ баярын арга хэмжээний дараа тус аймгийн төрийн албан хаагч залуу осгож амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Уг баярын арга хэмжээнд оролцогчид тус бүр 60 мянган төгрөгний такс төлсөн ба зохион байгуулагчид нь баярын ширээнүүдийг архиар хэт дүүргэсний улмаас залуус хэтэртлээ …
-
25 December
Хүмүүс яагаад баяжиж чаддаггүй вэ?
Дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж, хэн хүнгүй мөнгөтэй, хуримтлалтай, ядаж өөрийн гэсэн орох оронтой, унах унаатай болохсон хэмээн ярьж байна. Хэрхэн баяжих вэ, баян болох нууц аргууд гэх мэт гарчигтай номууд хамгийн их борлогддог ч, яагаад баяжихгүй байна вэ хэмээх асуултыг тооцдог хүн цөөн. Тиймээс бид энэ удаад хүмүүс яагаад баяжиж чаддаггүй талаар сонирхолтой хэдэн асуудлуудыг дэвшүүлж байна. 1. …
-
25 December
30-39 насандаа хамгийн эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой
20-29, эсвэл 40-49 настайдаа хүүхэд төрүүлсэн эхчүүдийг бодвол 30-39 насандаа нярайлсан ээжүүдэд хамгийн эрүүл, ухаантай үр хүүхэд заяадаг гэнэ. Ийм дүгнэлтэд Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн /Их Британи/ эрдэмтэд хүрээд байгаа юм. Судлаачид, эхийн нас нь тээж буй хүүхдэд нөлөөлдөг эсэхийг судалж үзэхээр шийдээд, Millenium Cohort Study програмын тусламжтайгаар 18 мянган хүүхдийн мэдээллийг нягталжээ. Ингээд ээжнийхээ 30-39 …
-
25 December
Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, шинэ жилийн баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна. Агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллана.
-
25 December
Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэнээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхэллээ. Эдгээр хуулийн төслийн дагуу 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээдийн импортоор оруулж байгаа үрийн улаанбуудайнд …
-
25 December
Онцгой байдлын алба “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”-ээр шалгарлаа
Өдөр тутмын “Өглөөний сонин”-оос ард түмний дунд явуулсан санал асуулгаар Онцгой байдлын ерөнхий газар 2015 оны “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”-ээр гурав дах удаагаа шалгарлаа. Онцгой байдлын албаны албан хаагчид энэ онд 1233 эрдэнэт хүний амь нас, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтаар шинэ оноо угтаж байна. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж …
-
25 December
Дуучин Хишигдалай ганцаардаж байна гэв
“UBS” телевизийн Universe Best Songs наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Өдгөө рок поп ертөнцөд өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадварлаг дуучин гэдгээ харуулсаар байгаа билээ. Дуучин бүсгүй маань өнгөрсөн жилээс “Опозит” хамтлагийн А.Гантулгатай хайрын романс үүсгээд байсан. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой төдийгүй хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл шар хэвлэлээр шуугиж байсан. Гэвч хосууд салж А.Гантулга “2014 оны …
-
25 December
Төрсөн өдрийн мэнд хүргэе Жүжигчин Ариунболд
“Шинэ үе” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Намсрайжавын Ариунболдын төрсөн өдөр тохиож байна. Хааяа ч гэсэн хүмүүсийг инээлгэж, замын түгжрэл, хотын утаа, ажлын стрессийг нь мартуулдаг болдоггүй “Волтрон” Бооёо буюу жүжигчин Б.Ариунболдын тухай 24 баримтыг хүргэе. 1. Жүжигчин Б.Ариунболд дээрээ хоёр эгчтэй, айлын анхны хүү. Тиймдээ ч ээж аавынхаа амин хүүхэд. 2. Хүүхэд байхдаа УГЗ Жигжидсvрэнгийн найруулсан “100 ламын сургууль” кинонд лам бандийн дүрд тоглосон. Мөн багадаа peп бүжгээр хичээллэдэг …
-
25 December
Кобегийн үзэсгэлэнт гэргий ба түүний охид
Одоо 37 настай NBA-ийн домогт тоглогчдын нэг Кобе Брайнт энэ улирлыг дуусгаад ахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 20 жил тоглохдоо NBA-ийн таван удаагын аварга, олимпийн хоёр алтан медал, авргын таван бөгж, нэг тоглолтонд 81 оноо авч NBA-ийн түүхэн дэх хамгийн их оноо цуглуулсан тамирчдын хоёрт жагсаж, нийт 32 мянган оноог цуглуулсан тэрээр сагсанбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор сийлж үлдээсэн. …
-
25 December
“Авьяаслаг Монголчууд” шоуны тусгай дугаар гарна
Монгол телевизээс зохион байгуулсан ” Авьяаслаг Монголчууд 2015″ шоу нэвтрүүлэг амжилттай болж шилдгүүдээ тодруулсан. “Монголчууд ямар их авьяастай хүмүүс байдгийг, ямар их ур чадвар, авьяас монгол хүнээс гарч чаддагыг харуулж чадсан, шоу болсон. Энэхүү нэвтүүрлэг гарсанаар бүх насны үзэгчдийг дэлгэцийн өмнө цуглуулж чадсан гэдгээрээ давуу онцлогтой. Анхны “Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар Дархан хотын Жамъянхорлоо багшийн шавь нар хөгжимчин хүүхдүүд болох “Эгшиглэнт чимээ” …
-
25 December
Ким, Канье нар хүүгээрээ бизнес хийнэ
Од хос болох Ким Кардашьян, Канье Уэст нарын гэр бүлд хоёр дахь хүүхэд нь мэндэлсэн явдал их нууц байдалд болсон билээ. Кимын хэвтэж буй төрөх тасаг руу аливаа гадны хүн орохыг хоригложээ. Энэ нь ч аргагүй байлаа. Шинээр мэндэлсэн хүүгээрээ Ким, Канье нар мөнгө хийхээр шийдсэн байна. Тэд нэг ёсны дуудлага худалдаа явуулаад тэр үеэрээ Сэйнт хүүгийн анхны гэрэл зургийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл