Yearly Archives: 2015

April, 2015

  • 20 April

    Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын гүйцэтгэлийн санхүүжилтийг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай” А/292 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн авто зогсоолын гүйцэтгэлийн санхүүжилтийн жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион …

  • 20 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр Чонон сүлд киног найруулсан, Оскарын шагналт, Холивудын нэрт найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзана. Энэ үеэр мөн Монголын кино уран бүтээлчид байлцаж харилцан санал солилцоно. 11:00 цагт МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. 11:00 цагт  Францын алдарт зохиолч В.Гюгогийн романаас сэдэвлэсэн “Шоовдор хүмүүс” хөгжимт …

  • 20 April

    Монгол агаарын бохирдлоороо тэргүүлэгч орнуудын гуравт жагсчээ

    1. Хятад улс, Бээжин хот – Хятадын нийслэлийн иргэд ахиад л энэ өвөл утаа тортогны асуудлаас болоод гадуур явахдаа маск зүүх шаардлагатай болов. 2. Иран улс, Ахваз хот –Хүнд үйлдвэрлэлүүд ихтэйгээс болоод энэ хот нь хамгийн их агаарын бохирдолтой хотын жагсаалтыг тэрүүлэх болсон юм. 3. Монгол улс, Улаанбаатар хот – Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээс гадна агаарын бохирдлоороо дэлхийд гуравт ордог юм. …

  • 20 April

    1024 бөхийн барилдаанд улсын харцага Э.Оюунболд түрүүллээ

    МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой болон цолгүй залуу 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 18-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Барилдааныг нэг, хоёрын даваа 18-ны өдөр болж, 19-нд гурвын үргэлжилсэн юм. Зааланд анх удаа болсон 1024 бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, …

  • 20 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Сүхбаатар 11.00-16.00 3-р хороо 5-р хороолол 2А, Б,  8Б, 9Б, 14Б, 15, 16, 17Б, 20Б, 24Б, 28Б, 39Б, 45Б, Т-31-р байр, Наран их дэлгүүр, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль,  ЭМН-ийн салбар амбулатори, 160, 54-р цэцэрлэгүүд, Далай ээж …

  • 20 April

    Улаанбаатарт 16 хэм дулаан байна

    Ойрын хоногуудад зүүн зүгийн нутгаар салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн …

  • 20 April

    Өнөөдөр улаан бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 30. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 2 хар мэнгэтэй улаан Бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой …

  • 19 April

    Аравт, Хорьтын хуурамч мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд ихээхэн нэвтэрчээ

    Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулж байна. Гэхдээ хүмүүсийн ихэвчлэн анзаардаггүй бага дэвсгэрт буюу 10, 20-тын хуурамч дэвсгэрт гадуур гүйлгээнд ихээхэн гарсан байна. Харахад арай бүдэгдээ, цаас муутай, мөнгөлөг утасгүй, Чингис хааны нууцлалгүй, буруу гарын үсэгтэй зэрэг харахад хуурамч гэдэг нь анзаарагдам 10, 20-тын дэвсгэртүүдийг мөнгөн дунд хавчуулан гүйлгээнд ихээхэн хэрэглэж байна. /Доод талын 20 төгрөгний дэвсгэрт нь хуурамч …

  • 19 April

    Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

    Жингээ хаяна, турна, гоолиг болно гэдэг таргалж, өөхөлсөн шигээ амархан үйл явц биш билээ. Хэдийгээр буруу хооллолт, сэтгэлзүйн таагүй байдал гээд олон шалтгаан байдаг ч яалт ч үгүй илүүдэл жинг хаях шаардлага зүй ёсоор тулгардаг. Өнөөдөр олон эмэгтэйчүүд илүүдэл жиндээ санаа зовж, бараг бүхий л амьдралынхаа турш жин хэмжигчтэй найзалж, элдэв хоолны дэглэм, дасгалын хөтөлбөрийг туршиж үзсээр байдаг. Тэгвэл эрчүүд …

  • 19 April

    Эротик зүүдний учир юу вэ?

    Унтаж байхдаа эротик зүүд зүүдлэх нь янз бүрийн утга санааг илэрхийлдэг байна. Тухайлбал: ойр дотно харьцаа, энхрий ялдам байдал, ганцаардлаас зугатаах гэх мэт.  
-Та экс нөхрөөсөө салаад тусдаа амьдарч байгаа мөртлөө түүнтэй секс хийж байна гэж зүүдэлбэл та хоёрын харьцаа, бие биенээ мэдрэх мэдрэмж нэг мөр дуусгавар болоогүй гэсэн үг юм. Магадгүй экс нөхөртэйгээ сайн найзын харьцаатай байж, нөхөрсгөөр бие …

  • 19 April

    Будагтай үсийг арчлах дүрэм

    Хүүхнүүд наашаа анхаарал хандуулаарай. Хэрвээ бүсгүй та үсэндээ будаг түрхдэг бол эдгээр зөвлөгөөг тэмдэглэж аваад өөртөө хадгал. Танд үнэтэй зөвлөгөө болж чадна шүү. 1.    Хэзээ ч бүү индүү, үсний хайчийг хамгийн халуун дээр нь тавьж бай Будагтай үс халуунд маш хэврэг байдаг. Тиймээс хэт халуунаар төөнөх үед л үс гэмтэж, магадгүй тасарч унахад хүрнэ. Тиймээс та үсээ индүүдэж, эсвэл хайчаар …

  • 19 April

    Дэлхийн цомын тэмцээнд А.Давааням 4 дахь удаагаа түрүүллээ

    Казакстаны алдарт бөх Кажымуканы нэрэмжит Кураш бөхийн дэлхийн цомын тэмцээний +100 кг жинд Өндөрлөг бүрэг ХХК, Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ, Онцгой байдлын газрын бөх, аймгийн арслан Алтангэрэлийн Давааням 4 дахь удаагаа түрүүлжээ.

  • 19 April

    Н.Төгсцогт өрсөлдөгчөө цэвэр ялалтаар буулган авчээ /видео/

    Монгол улсын Гавьяат тамирчин, Лондонгийн зуны  олимпийн мөнгөн медальт, боксын тамирчин Нямбарын Төгсцогт сонирхогчийн боксоо орхиж АНУ-д мэргэжлийн боксийн рингэнд гарах болсон. Тэрээр өнгөрсөн сард эхний  учраагаа цэвэр ялсан бол өчигдөр болсон ээлжит тулаандаа өрсөлдөгөө эхний  раундад цэвэр ялсан байна. Ugluu.mn

  • 19 April

    Онлайн автомашин худалдааны Mashin.mn сайт шинээр нээгдлээ /текст+фото/

    Автомашин худалдааны зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарахуйц  цоо шинэ сайт болох www.mashin.mn сайт нээлтээ хийлээ. Тус сайт нь худалдан авагчдыг  Япон улсын  120 гаруй мужуудад байдаг автомашин худалдааны  дуудлага худалдаа явуулдаг газруудтай онлайнаар монгол хэлээр  шууд  холбон худалдан авагч, нийлүүлэгчийг ямар нэгэн жуучлагч, ченжийн гар дамжуулалгүйгээр холбож байгаараа онцлогтой ажээ. Ингэснээр хэрэглэгч өөрийн  сонирхсон өнгө үзэмж, загварын автомашинаа Японоос …

  • 18 April

    Ирээдүйд хамгийн өндөр ашиг орлоготой байх 10 мэргэжил

    Ажилгүйдлийн өндөр түвшин залуучуудыг мэргэжлээ бодлоготой сонгохыг анхааруулж байгаа билээ. Шинэ төгсөгчид хуваарь сонголтын гараан дээр ирсэн энэ өдрүүдэд бид 2020 он хүртэл дэлхийд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлэмжтэй байх 10 мэргэжлийг толилуулж байна. Офтальмологч /Нүдний эмч/ Жилийн дундаж орлого: 94 990 доллар Орчин үед технологийн өндөр хөгжлөөс шалтгаалан нүдний эмгэг эрс нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн дэлхий дээр насжилт …