Yearly Archives: 2015

April, 2015

  • 25 April

    Хэрхэн байрны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах вэ

    “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат …

  • 25 April

    Өвөрмонголчууд дуучин С.Жавхланд утааны баг илгээв

    “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы салбар болох “Тэнгэрлэг аян” холбоог элэг нэгт Өвөрмонголчууд байгуулсан бөгөөд тус холбооны гишүүд хээрийн түймэртэй байгаа сумдад туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Тэд Дорнод аймгийн Баян-Уул суманд түймэр унтраалцаж яваа дуучин С.Жавхлан болон онцгой байдлын албан хаагчдад утааны багийг эхний ээлжинд илгээсэн байна. Энэ ажлыг санаачлан зохион байгуулсан Баяннуур аймгийн Ө.Алтантунгалаг, Эрээн хотын “Алтандалай” зочид …

  • 25 April

    Хоёр настай охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна

    Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар нутагладаг нэгэн айлын 2 настай Б гэх охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болжээ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг гэрийнхэн нь энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн аймгийнхаа онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн байна. Ингэснээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг болтол олоогүй байна. Охиныг ойролцоох усанд  осолдсон байж болзошгүй …

  • 25 April

    Манай улс аз жаргалтай орнуудын жагсаалтад 100-д бичигджээ

    Дэлхийн аз жаргалын индексийн тайлангаар Монгол улс 4.874 оноотойгоор 158 орноос 100 дугаар байрт жагсжээ. Тус үзүүлэлтийг тооцохдоо тухайн улсын эдийн засгийн үзүүлэлт, нийгмийн хандлага, насжилт, авилгын түвшин гэх мэт үзүүлэлтийг суурь болгон тооцдог байна. Тус үзүүлэлтээр дараах орнууд тэргүүлсэн байна. 1. Швейцарь 7.587 2. Исланд 7.561 3. Дани 7.527 4. Норвеги 7.522 5. Канад 7.427 6. Финланд 7.406 7. Нидерланд …

  • 25 April

    Нярайн арьс арчилгаа

    Хүний биеийг гаднаас нь бүрхэн хучиж байдаг маш нарийн бүтэц бүхий хамгаалах, дулаан зохицуулах, шүүрэл ялгаруулах, дархлалын ба бодисын солилцоонд оролцох зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг хүний биеийн нэгэн чухал эрхтэн бол арьс юм. Нялх нярай хүүхдийн арьс нимгэн уян зөөлөн, цочромтгой, амархан гэмтдэг, ягаандуу өнгөтэй байдаг. Нярай хүүхдэд эхний 7-10 хоногт гадаад орчинд дасан зохицохтой холбоотой олон янзын өөрчлөлтүүд …

  • 25 April

    Д.Дорлигжав: Согтуу хүнийг эмнэлэгт биш эрүүлжүүлэхэд аваачдаг хуучин жишигт шилжинэ

    Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас хэдэн зүйл тодрууллаа. -Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ? -Мөрдөх албаны тухай хуулийн хуучин төсөл дээр дахин ажиллаад дуусч байна. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар хуулийн байгууллагын ажилтнуудын үйлд-сэн хэргийг шалгадаг байсан. Ийм өвөрмөц бие даасан ажиллагаатай нэгж байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ прокурорын дэргэд биш. Цэргийн гэмт хэрэгт мөрдөн байцаагч, …

  • 25 April

    Гэрэл зурагчин Кардашьяны даашинзыг уржээ

    Саяхны нэг өдөр Нью-Йорк хотод Time сэтгүүлийн хувилбараар дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг тодруулсан нэгэн ёслолын үйл ажиллагаа болжээ. Тэрхүү арга хэмжээнд Ким Кардашьян, түүний нөхөр Канье Уэст нар оролцсон байна. Канье Уэст дэлхийн хамгийн нэр нөлөөтэй хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн аж. Ким бүсгүй улаан хивсэн дээр зургаа авахуулж зогстол нэгэн гэрэл зурагчин түүний урт даашинзан дээр гишгээд урчихжээ. Гайхалтай нь, …

  • 25 April

    Монгол уламжлалт маань хөгжөөх ёсон /видео/

    Монгол дэх буддын соёлын нэгэн уламжлал бол маань хөгжөөх ёсон юм. Өвөг дээдсээс уламжлалт “маани хөгжөөх ёс”-ыг орчин цагт сэргээн баримтжуулсан баримтат нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэе. Биднийг бага байхад эмээ маань үнээ, ямаагаа сааж суухдаа маани хөгжөөдөг байлаа. Хуучин цагт Их Монголын Орон дор маани хөгжөөнө гэж их түгэн дэлгэрсэн өвөрмөц соёл байжээ. Номын их гүүш Л.Хүрэлбаатар агсны гарын шавь,Төвд …

  • 25 April

    “Хан ресурс”-ын захирал өвчний улмаас өөд болжээ

    Манайд уран олборлодог Канадын “Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Доак Монголд амиа алдсан нь багагүй шуугиан тариад байна. Өдгөө 60 настай түүний цогцсыг өглөөгүүр “Blue sky” зочид буудлын өрөөнөөс олсон юм. Энэ талаар цагдаагаас мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр “2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 08.40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue sky” буудалд хүн нас барсан гэсэн мэдээлэл …

  • 25 April

    Фото: Ерөнхийлөгч түймрийн голомтод ажиллаж байна

    Ерөнхийлөгч түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзлаа. Тэд түймэр унтраахаар нойр, хоолгүй ажиллаж байна. Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн 50 хувь нь түймэрт өртжээ. ОХУ-аас хоёр чиглэлээр хил давж орж ирсэн гал ийнхүү Баян-Уул сумын газар нутгийн тал хувийг …

  • 25 April

    А.Сүхбат эхнэр Баясгалантайгаа айлсдаг

    Улсын начин Б.Насандэлгэрийн гэргий ардын дууч Д.Бурмаа “Монгол бөхийн эхнэр” хэмээх сайхан уран бүтээлээ клипжүүлж уг дууныхаа клипэнд бөхчүүдийн эхнэрүүдийг тоглуулсан. Тодруулбал “Монгол бөхий гэргий” дуунд үе үеийн аварга, арслан, заан, начин гэсэн улсын цолтой бөхчүүдийн гэргий нар тогложээ. Тэр дундаа Дархан аварга А.Сүхбатын отгон  эхнэр Н.Гарамхандад клипний зураг авалтад оролцох урилга илгээхэд тун таатай хүлээж авч, энэхүү клипийг гаргахад …

  • 25 April

    Ногоон цайтай таргаар нүүрээ цагааруулаарай

    Таргийг гоо сайхны зориулалтаар ашиглаж болно. Таргаар хэрхэн нүүр, биеэ арчлах энгийн зөвлөгөөг хүргэж байна. -Бие угаах зориулалттай ширүүн бээлийг бүлээн тарганд дүр. Энэ бээлийгээр биеэ тойрог хөдөлгөөнөөр үрж, арчаарай. Ийм иллэгийн ачаар арьсанд хүчилтөрөгч хангалттай очихын зэрэгцээ идэвхтэй бодисуудаар хангаж өгдөг. Таны арьс булбарай, зөөлхөн, торгомсог болно. -Таргийг цагааруулагч маскны оронд ашиглаж болно. Үүний тулд ногоон цайнаас 5 хоолны …

  • 25 April

    Б.Навчаа: Хошин урлагт амжилт олохгүйгээ мэдрээд байгаа

    “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Б.Навчаатай уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа. -“Мөрөөдлийн баг дэлхийн аварсан нь” тоглолт өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой вэ? -Онцлогийн хувьд маш олон юм бий. Аливаа хошин шогийн хамтлагууд тоглолт бүр дээрээр өөрийн онцлогоо гаргаж ирдэг байх. Энэ удаагийн тоглолтонд маань циркийн олон сонирхолтой үзүүлбэрүүд багтаж байгаа. “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” шоу тоглолтод маань “Мөрөөдлийн театр”-ын баг …

  • 25 April

    Дугуйчин залуус Хатан Туулаа цэвэрлэнэ

    Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна. Монгол улсад гэхэд гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан бөгөөд 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм. Мөн Улаан баатарчууд …

  • 25 April

    ДЭМБ-ын үнэлгээний урьдчилсан дүн гарлаа

    ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс ажиллаж буй зөвлөх мэргэжилтнүүд үнэлгээний ажлаа дуусгаж, үнэлгээний үр дүнгээ танилцууллаа. Монгол Улс шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн орон гэж үнэлэгдсэн байна. Мөн  халдварт өвчний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг Үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран хийж, Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо, Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр, ЭМСЯ-ны Шуурхай …