Манай улс аз жаргалтай орнуудын жагсаалтад 100-д бичигджээ

olloo_mn_1429934357_jargaltaiДэлхийн аз жаргалын индексийн тайлангаар Монгол улс 4.874 оноотойгоор 158 орноос 100 дугаар байрт жагсжээ. Тус үзүүлэлтийг тооцохдоо тухайн улсын эдийн засгийн үзүүлэлт, нийгмийн хандлага, насжилт, авилгын түвшин гэх мэт үзүүлэлтийг суурь болгон тооцдог байна. Тус үзүүлэлтээр дараах орнууд тэргүүлсэн байна.

1. Швейцарь 7.587
2. Исланд 7.561
3. Дани 7.527
4. Норвеги 7.522
5. Канад 7.427
6. Финланд 7.406
7. Нидерланд 7.378
8. Швед 7.364
9. Шинэ зеланд 7.286
10. Австрали 7.284

Монгол Улсын хувьд 2005-2007 оны тайланд тооцогдсон үзүүлэлтээс 0.265 нэгж хувиар нэмэгдсэн байна. Харин уг жагсаалтын сүүлийг Африк тивийн орнууд болоод дотоодын үймээн самуунтай, дайн тулаантай улс орнууд мушгижээ.

Б.Сансар
olloo.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …