Yearly Archives: 2015

April, 2015

  • 18 April

    Шүлс бол чухал шингэн

    Шүлс бол хүний биеийн хамгийн их үнэтэй шингэн юм. Таны хэлийг хамгаалдаг. Юм идэх, ярихыг хялбаршуулдаг. Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг. Түүгээр ч барахгүй анагаах ухаанд ач тусаа өгч эхэлжээ. Эмч нар өвчний шинжилгээ хийж онош тодруулахын тулд цусны оронд шүлсийг ашиглаж эхэлжээ.  Шүлс хүний аман дотор өдөр шөнийн 24 цагийн турш ялгардаг цэвэрхэн шингэн билээ. Шүлсний ихэнх хэсэг нь уснаас …

  • 18 April

    Гэртээ эмтэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучин хувцас бүү хадгал

    Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ? Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас …

  • 18 April

    Бүсгүйчүүд яагаад хаягддаг вэ?

    Хүмүүс учирдаг, дурладаг, гэр бүл болдог. Гэхдээ бас хэрэлддэг, хагацдаг. Хайртай залуугаа дэргэдээ байлгахыг хэчнээн их хүсч чармайсан ч тэр эргэж харах ч үгүй одох нь түгээмэл. Энэ нь үй олон шалтгаантай бөгөөд зүгээр л “зан араншингийн хувьд таарсангүй” гэх тайлбар үнэндээ хангалтгүй юм. Хэргийн учрыг олохын тулд нухацтай дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хайрлах, хайрлуулахыг хүсч байгаа эмэгтэйчүүд бидний дор …

  • 18 April

    Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ

    Энэ оны тавдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалинг нэг ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм байна. 2015 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгасан. Харин Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг …

  • 18 April

    Оюутолгойд зөвөлгөө өгөх АНУ-ын компани руу 680 гаруй сая төгрөгийг шилжүүлжээ

     “Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс улсын төсвийн 17 тэрбум төгрөгөөр эрх зүйн зөвлөгөө авахаар гэрээ байгуулсан талаарх мэдээлэл олны дунд шуугиан тарьсан. УИХ-ын бие даагчид гишүүд уг асуудлыг эсэргүүцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндсөн билээ. Учир нь С.Баярцогт 17 тэрбумыг шилжүүлэх эрхийг олгож гарын үсэг зурсан гэж тэд үзэж буй. АНУ-ын “Painter Law Firm” нэртэй …

  • 18 April

    Сексээр эмчилж болох 15 өвчин

    Толгойны өвчнөөс эхлүүлээд даралт ихсэхийг хүртэл эрүүл мэндэд тохиодог олон эмгэгийг сексээр эмчилж болно гэдгийг та мэдэх үү. Гэтэл эрдэмтэн судлаачид удан хугацааны судалгаа,  туршилт, ажиглалтын явцад үүнийг баримтаар нотолсон байна. Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Хамгийн түрүүнээ л хээхэд секс гэдэг бол биеийн тамирын дасгал. Нэг удаа секс хийх тэр …

  • 18 April

    Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч нар энэ сард татвараа төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж …

  • 18 April

    Дуучин С.Сэрчмаа олны танил найзууддаа ингэж зөвлөв

    Хайрын олон сайхан дуугаараа монголчуудын зүрхийг эзэмдэж явсан МУСТА, дуучин С.Сэрчмаа харийн бэр болон одсон ч эргээд ирсэн билээ. Эх орондоо ирсэн нь хэсэгтээ л хэвлэлээр шуугиан дэгдээгээд авсан дууч шувуухай маань хэсэг “NB and Sally” цахим нэвтрүүлэг хөтлөн явуулсан. Охиноо өсгөхөөр, уран бүтээлээ хойш тавиад байсан тэрбээр сүүлийн үед хэд хэдэн тоглолтод дуулж, фэнүүдийнхээ сонорыг мялаах болсон. Тэгвэл дуучин …

  • 18 April

    Өгзөг болон бэлхүүс галбиржуулах дасгал

    Охид бүсгүйчүүд маань мэдээж гоолиг сайхан бэлхүүс, суларч хэлбэрээ алдаагүй өгзөгтэй байхыг хүсдэг. Тиймээс нийт эмэгтэйчүүддээ зориулан заавал ч үгүй фитнесс клубт очилгүйгээр, гэрийн нөхцөлд хийж болох маш үр дүнтэй дасгалыг танилцуулж байна. Та өдөр бүр хэдхэн минутыг өөртөө зарцуулаад л хүсэж явдаг бие галбиртай болно гэдэгт итгээрэй. Өгзөгний булчин чангалах Зорилго: Өгзөгний булчингийн уян хатан чангаруулж, сайжруулна. Анхаарах зүйл: …

  • 18 April

    Гурван намрын Содура /шүүмж/

    ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ Жүжгийн чимэглэл хөгжим шиг хэсэг бусаг эгшигүүд Содураг  /2015/  бидэнд нээж байна. Энд тэндээс эвлэн нэгдэж байгаа мэт санагдах хөг аялгуу, үй түмэн эгшиг. Дунд нь РОК ч сонсогдох шиг санагдана. Гэвч энэ бүхэн зүгээр л эхлэл. Бидний амьдралын хэмнэлээр бол зүгээр л нэг байдаг, байх ёстой гэж үздэг НҮРГЭЭН. Гэтэл шувуудын жиргээ, намрын тайгын дүр зураг. Муугүй …

  • 18 April

    Ч.Сайханбилэг эмнэлгийн шалтгаанаар мэдээллээ хойшлуулжээ

    УИХ-ын өнөөдрийн чуулган дөнгөж сая 54 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан боловч хойшлогджээ. Засгийн газрын тэргүүн мэдээллээ эмнэлгийн шалтгаанаар хойшлуулжээ. Тиймээс чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж эхэлсэн байна.

  • 18 April

    Буудлагын дэлхийн цомын тэмцээн өндөрлөв

    БНСУ-ын Чанвон хотод болсон буудлагын Дэлхийн цомын өчигдөр явагдсан 25 метрийн гар бууны хурдан буудлагын эрэгтэйчүүдийн дасгалд нийт 41 буудагчаас 1. Францын буудагч, залуучуудын дэлхийн аварга Жеан Кюкуампок 2. Германы буудагч, дэлхийн дэд аварга Оливер Жейс 3. БНСУ-ын залуу буудагч Сон Жон Хо Энэ дасгалд манай улсаас тамирчин буудаагүй. Энэ дасгал уг нь олимпид ордог дасгал юм. Гэвч 1990 оноос …

  • 18 April

    Содон төрхтэй Ч.Очгэрэлийн “хөл хүнд төрх”

    “Мартагдашгүй намар” уран сайхны киноны эсрэг дүр болох Туул охины дүрд Ч.Очгэрэл тоглож олны танил болсон. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө “Universe Best Songs 2011” наадамд оролцож анх олонд танигдсан. Гэвч тэрбээр үүнээс өмнө түүний олны танил байсан гэдгийг уншигчид тэр бүр мэддэггүй ээ. “Mongolian Beauty” тэмцээний фото моделиор тэргүүн байрыг эзэлж, “Моbicom” компанийн нүүр царай болж байсан удаатай. Олны олны олны танил бүсгүй О.Чулуунбатын хүү …

  • 18 April

    Чингэлтэй дүүрэгт шатаасан тоглоомуудыг сэргээн засварлалаа

    Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 7, 8, 9, 10 дугаар байрны дундахь хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан үйлдэл 2015 оны 2-р сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарч, Аврах гал унтраах 10 дугаар ангийн жижүүрийн бүрэлдэхүүн унтрааж байсан. Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүнийг арчилж тордоход багагүй хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Гэвч зарим хүний зүй …

  • 18 April

    Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаярыг томилов

    Даваабатын Сайнбаяр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд АНУ-ын ДеВрайн их сургуулийг мэдээллийн технологийн мэргэжлээр төгсч, Де Паулын их сургуульд мэдээллийн системийн удирдлага сэдвээр магистрантурт суралцсан. Түүнчлэн Нью-Йорк дахь Колумбийн их сургууль, Сингапурын Менежментийн Институтэд мэргэжил дээшлүүлжээ. 2005-2008 онд АНУ-ын Кеннеди групп, ФАВ компаниудад системийн шинжээч, программист, 2008-2010 онд Медиа группт Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга, 2010-2015 онд “Моннис” группт …