Yearly Archives: 2015

April, 2015

  • 13 April

    Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт 6 дуудлага иржээ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Санжинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 66 иргэн нийт 85 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:10 цагт түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг …

  • 13 April

    Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар огцом дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.  Дөрөвдүгээрсарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурт мөсний үзэгдэл идэвхижиж зарим голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос …

  • 13 April

    Цасан болон шороон шуурга шуурах тул хол замд гарахгүй байхыг анхааруулж байна

    Ус,  цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 4 дүгээр сарын 13-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 14-ний өдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, 15-ны өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ. Иймд  нийт иргэд, малчдад малтайгаа уруудах, төөрөх,  хүчтэй салхи шуурганы үеэр …

  • 13 April

    4 сарын 12-13-нд цагдаагийн байгууллагад 1218 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

    2015 оны 04-р сарын 12-ноос 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1218 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 4, …

  • 13 April

    Булган аймаг бэлэн бус торгуулын машинтай болсон анхны аймаг боллоо

    Булган аймгийн Цагдаагийн газар иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, иргэд цагдаагийн алба хаагчийн хоорондын харилцаа хандлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагч нарыг торгуулийн бэлэн мөнгөтэй харьцахаас урьдчилан сэргийлэх зорилгоор БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН МАШИНТАЙ болж, холбогдох тогтоол, журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж батлуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ.

  • 13 April

    Өдөр бүр их ажил амжуулах 20 алхам

    Аж ахуй эрлэгч бүр дараа дараагийн жилдээ илүү бүтээлч ажиллах жагсаалт гаргадаг. Тэгвэл их ажил хийх яагаад хэцүү байдаг вэ? Чад Халворсон бол вэбэд суурилсан мобайл програм хангамж үйлдвэрлэгч Кликсийн гүйцэтгэх захирал, When I Work–ийг үндэслэгч билээ. Хэрэв та аж ахуй эрхлэгч эсвэл бизнес эрхлэгч бол их ажил амжуулах нь таньд мэдээж чухал байгаа байх. Таньд төлөвлөгөө, алсын хараа байгаа …

  • 13 April

    Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ

    Хуралдаанд Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн. Нийт 440 иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллах боломжтой эсэхийг судалж, 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 иргэнтэй гэрээ байгуулан …

  • 13 April

    33 шашны байгууллагын хугацааг сунгалаа

    НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 37 шашны байгууллагыг Нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан. Дээрх 37 байгууллагаас 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын …

  • 13 April

    105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор мялаана

    НИТХ-ын Тэргүүлэгчид Олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харъяа нэр бүхий 105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, 2052 эхийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон, нийт 2052 эхийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

  • 13 April

    Хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдийг бүртгэлжүүллээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Танд туслая” компанит ажлыг Цагаан давааны хогийн цэг дээр өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Мөн тус аянд дүүргийн цагдаагийн II хэлтэс, Эрүүл мэндийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Мөрөөдлийн төв” ТББ болон хороодын нийгмийн ажилтууд хамтран ажилласан юм. Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, …

  • 13 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Жасрай сан, НАМЗХ, МУИС-иас Эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулж буй “Тогтвортой эдийн засаг:бодлого, шийдэл” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн дугуй танхимд болно. 10.00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар “Дэд бүтцийн салбарын барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангуулах сарын аян, хяналт шалгалтын дүн”-г нээлттэй хэлэлцэнэ. Хурал МХЕГ-ын Хурлын танхимд болно. Утас 91989890 10:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий …

  • 13 April

    Стандартын шаардлага хангасан сүлжээ хоолны газрууд 24 цагаар ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А/250 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжинд заасан Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг …

  • 13 April

    Өнөөдөр шарагчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 24. Сумъяа гараг. Яруу эгшигт одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин Хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа …

  • 13 April

    Улаанбаатарт 20 хэм дулаан байна

    Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод Монголын талаар 19-24 …