Yearly Archives: 2015

April, 2015

  • 6 April

    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган болно

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооноос “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган”-ыг 2015 оны 04 сарын 14-ны өдөр зохион байгуулах гэж байна. Дээрхи чуулганд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг 2015 оны 04 сарын 09-ны өдрийн 09-14 цаг хүртэл бүртгэхээр болжээ. тус чуулганд оролцохоор бүртгүүлэхдээ цахим иргэний үнэмлэхээ заавал авч очих хэрэгтэй юм байна.

  • 6 April

    Шөнөжин цас малтаж 4 хүний амь аварчээ

    Өнгөрсөн амралтын өдөр нутгийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орж, зам даваа түгжрэн зарим аймгууд онцгой байдал зарласан байна. Эх орны баруун хязгаар Увс аймагт их хэмжээний цас орж, зам даваа хаагдан, малчид цасанд боогдох хүртэл нөхцөл байдал үүсч, аймгаас онцгой байдал зарлан, малчдад өвс тэжээл, тусламж хүргэх ажил ундарчээ. Энэ үеэр Малчин суманд хаваржаандаа буусан нэг айлын 4 хүний …

  • 6 April

    Өглөө бүр цэвэр ус уувал хууч өвчнөөсөө сална

    Япон улсад өргөн хэрэгдэгдэж байгаа гайхамшигтай нэгэн эмчилгээ бол өглөө боссон даруйдаа 4 стакан ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй хавдраас ч 100% ангижрах юм. Эл эмчилгээг шинжлэх ухааний үндэслэлтэйгээр баталжээ. Үүнд : Толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа , сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд чих хамар …

  • 6 April

    “Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармаг болно

    Монголын Залуучуудын Холбооноос 4-р сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 2015 оны 04-р сарын 10-ны Баасан гарагт “Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь бүтээн байгуулалтанд ажиллах хүчийг гаднаас авалгүй, Монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутан залуусыг зуны амралтаар нь бүтээн байгуулалтанд гар бие оролцуулахад оршиж байгаа юм. …

  • 6 April

    “Revenge porn” сайтын эзэн 18 жилийн хорих ял авчээ

    Калифорнид байрладаг одоо ч ажиллаж байгаа “Revenge porn” цахим сайтын эзэн өнгөрсөн баасан гаригт Сан Диегогийн улсын яллагчийн дүгнэлтээр 18 жил хорих ял авчээ. Кевин Кристофер Боллаерт нь одоо 27 настай бөгөөд мэдээллийн хулгайн хэргээр баривчлагджээ. Тэрээр шүүхээс хамгийн дээд тал нь 21 жилийн ял авах ёстой байсан байна. Ерөнхий прокурор Камалла Харрисийн мэдээлсэнээр Боллаерт нь хүмүүсийн зураг бичлэгийг зөвшөөрөлгүй …

  • 6 April

    “Содура” бүтсэн түүхээс..

    Унаган юм устдаггүй, удаан хугацаа өнгөрсөн ч арилчихдаггүй ажээ. Төрсөн биенийхээ хаа нэгтээ далдхан боловч оршиж л байдаг. Төрмөл шинж чанартай тордож арчилбал илүү тодрох авьяас гэгч агуу юм. Хичээл сургуулиар түүнийг олохгүй, ханцуй дотроо наймаалцаад хаа нэг газраа наачихаж болохгүй, бусдаас зээлдэж хэрэглэчихээд буцаагаад өгчихнө гэж байдаггүй адармаатай эд байх нь. Ойрын өдрүүдэд онцгой авьяастнуудын дунд амьдарч, ажиллаж байгаагаа …

  • 6 April

    Орхон аймгийн залуус спортлог давалгаанд нэгдлээ

    Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох явдал юм. Тиймээс ч Монголын Залуучуудын Холбоо нь хүүхэд залуустаа спортын ач холбогдлыг танин мэдүүлэх, цаашлаад спиртнээс татгалзаж, эрүүл зөв бие бялдартай болохын тулд спортоор хичээллэх ойлголтыг төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байгаа билээ. Энэ ч утгаараа  сүүлийн жилүүдэд спортоор хи­чээл­лэх залуусын …

  • 6 April

    Д.Батбаяр: Залуусаа дарга болох гэж битгий зүтгэ манлайлагч болох гэж л тэмүүл

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй , МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр уригдаж, “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвээр илтгэл тавьж, нээлттэй ярилцлага өрнүүллээ.Тэрбээр гуравдугаар сарын 28-ны өдөр болсон МЗХ-ны V их хурлаар тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр өргөмжлөгдсөн юм.Залуустай нэг цагийн турш санал …

  • 6 April

    Төл бойжилт 99 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3 мянган тугал, 3394.0 мянган хурга, 3252.1 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд …

  • 6 April

    МУГЖ С.Эрдэнэцэцэгийн анх дуулж байсан хөөрхөн бичлэг

    МУГЖ С.Эрдэнэцэцэг амьдралаа урлагтай холбосноос хойш олон сайхан уран бүтээлүүдээрээ монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. Түүний “Аргадан дуулъя”, “Зүрхэнд шигтгэсэн хайр”, “Дэлхийн дайтай наслаач ээжээ”, “Цэцгэн заяа”, “Аавын нөмөр”, “Сэтгэлийн үг” зэрэг дуунуудыг нь мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.    Авъяаслаг, үзэсгэлэнт дуучин бүсгүй маань урлагийн алтан тайзнаа 27-н жилийн тэртээ буюу 1988 онд анхлан гарч байжээ. Тэрээр энэ талаарх дурсамжаа хуваалцсан …

  • 6 April

    Рекламны дээд ханшийг Б.Амараа 100-н саяд хүргэлээ!

    Түүнийг Б.Амараа гэдэг. Тоглосон кино болгон нь үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч,мартагдахааргүй хоногшдог. Тэр ч утгаараа дэлхийн хэмжээний “Marco Polo” кинонд хүртэлдүрээ  мөнхөлснөөр  Hollywood хүрэх  шанг  анхлан  татсан  гэхэд  хилсдэхгүй.  Тиймдээ  чбаргийн байгууллага хүссэнээрээ нүүр царайгаа болгож чадахгүй гэж бодож байтал Итали,Европын  luxury  эрэгтэй хувцасны зах зээлд хэдийнэ танигдаж, эрэлт нь ихэссэн  SergioBarone брэндийн албан ёсны дэлгүүрийн сурталчилгааны моделиор сонгогдож, …

  • 6 April

    Ховд аймгийн Цагдаагийн газар номын сантай болжээ

    Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар шинэ номын сантай боллоо. Номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу, Ховд телевизийн захирал Н.Баасанжав, Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа нар болон холбогдох албаныхан оролцлоо. Засаг даргын зүгээс тус номын санд Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, Зүүн гарын хаант улсын их хаан Галдан бошигт …

  • 6 April

    “Манлайлал, баг бүрдүүлэлт, цаг ашиглалт” сэдвээр сургалтанд хамрагдав

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтэс, “Шихихутаг” дээд сургуулийн багш Ц.Амарсанаатай хамтран “Манлайлал, баг бүрдүүлэлт, цаг ашиглалт сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад Хурлын ажлын албаны ажилтнууд оролцов. Энэхүү сургалт нь Төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгох зорилготой юм.

  • 6 April

    “Галзуу хурд 7” нээлтийн ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

    Юниверсал компанийн бүтээл “Галзуу хурд 7” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Үзэгчидийн хувьд хүлээлт үүсгээд байсан уг кино нээлтээ хийсэн даруйдаа 143 сая долларыг олсон байна. энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “Captain America: Өвлийн цэрэг” киноны 95 сая долларын амжилтийг бут цохисон байна. Мөн 2015 оны дээд амжилт болох Юниверсал компанийн “Грейгийн тавин сүүдэр” киноны нээлтийн …