Yearly Archives: 2015

March, 2015

  • 26 March

    Б.Маралмэнд охин байрныхаа түлхүүрийг гардлаа

    Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн билээ. Эл өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсноос иргэн Д.Батхүү, Т.Шүрэнчулуун нарын охин Б.Маралмэнд Сүхбаатар дүүргээс тодорсон юм. Тэдний гэр бүлийг өнөөдөр буюу шинийн наймны билэгт сайн өдөр Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар хүлээн …

  • 26 March

    Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг …

  • 26 March

    Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлыг хэлэлцэхийг 5 хоногоор хойшлууллаа

    Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарьд ордонд 09:40 цагт  эхэлж, удаа үргэлжилсэнгүй өндөрлөлөө. Хуралд 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч хүрэлцэн ирж 60 хувийн ирцтэй оролцов. Өнөөдрийн хурлаар олон жил дуншсан Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцэх байв. Тиймээс хуралд тус 2 дүүргийн удирдлагууд ч мөн оролцсон юм. Хурлын эхэнд нийслэлийн ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд эл асуудлаар санал дүгнэлтээ …

  • 26 March

    Ж.Гантөмөр: Байцаагчийн ажлыг зөрчил илрүүлж, торгууль тавьснаар үнэлэхээ больсон

    МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Ж.ГАНТӨМӨРТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд дарамтгүй, ил тод хяналтын механизмыг бүрдүүллээ гэсэн. Энэ дээр “Хяналтын хуудас” гэж ойлголт ороод ирлээ. Хяналтын хуудас гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Хяналтын хуудсанд бизнесийн дагаж мөрдөх ёстой норм, норматив, хууль дүрмийн хэрэгжилтийн төвшинг тогтоосон байдаг. Та зоогийн газар ажиллуулахаар бол ямар …

  • 26 March

    “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо

    Сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирдлагуудад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө. Оны эхний хоёр сарын байдлаар эдийн засагт нааштай ахиц гарч байна гэж ЗГХЭГ-ын дарга дүгнэлээ. Инфляци өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай улс дэлхийн 103 оронтой …

  • 26 March

    Их аварга хүүхдийн эмнэлгээ барихаар судалгааны ажлаа эхлүүлжээ

    Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж фейсбүүк, твиттерийн найзууддаа шинэ оны босгон дээр олон түмэнд сайхан мэдээг дуулгасан. Тодруулбал, өөрийн твиттер хуудаснаа 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болсоноо мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг барихаар Японд судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон байна. Д.Ана           Эх сурвалж: www.dorgio.mn  

  • 26 March

    Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлын удирдамжийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Энэхүү ажлын хүрээнд нэн тэргүүнд хог тээвэрлэгч байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийж, хүрч үйлчилж чадахгүй байгаа хороо, бүсүүдийг тодорхойлох юм.Тэдгээр хэсэгт хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жигд хүргэх арга хэмжээг тухайн бүсийн хог тээвэрлэгчтэй хамтран хорооны иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Тохижилт, хог хаягдлын чиглэлээр …

  • 26 March

    Cээтэгнүүр зангүй, санаачлагагүй эмэгтэй нөхөргүй үлдэх нэг шалтгаан болдог

    Орчин үед ажил хэрэгч, эрдэм боловсролтой, сайхан хүүхнүүд нөхөрт гарахгүй, нөхөрт гарахыг ярихгүй байх нь түгээмэл болжээ. Үүнийг сэтгэл зүйчид дараах шалтгаантай холбон үзэж байна. -Ирээдүйн нөхөртөө хэт өндөр шаардлага тавих (ажилтай, архи огт уудаггүй, тамхи татдаггүй, амьдралын овсгоотой гэх мэт). Ийнхүү арван хуруу тэгш, төгс төгөлдөр эр хүнийг хүлээх нь хүүхнүүдийн нөхөрт гарахгүй оройтох үндсэн шалтгааны нэг нь аж. …

  • 26 March

    Жүжигчин Б.Амарсайхан: Монголд кино үйлдвэр байгуулах шаардлагатай байна

    Дэлхийн 250 гаруй орныг кино бүтээлээрээ байлдан дагуулж буй АНУ-ын “Netflix” компаний бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр “Хүннү” кино театрт боллоо. Уг арга хэмжээнд “Марко Поло” киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, тус кинонд Монгол Улсыг төлөөлөн тоглосон жүжигчин Б.Амарсайхан нар оролцлоо. …

  • 26 March

    Гэртээ эргэж ирээгүй 16 сурагч

      Амиа алдсан сурагчид Өнгөрсөн ням гарагт Германы “Germanwings” компанийн онгоц Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд осолдож онгоцны багийн зургаан гишүүн, 144 зорчигч бүгд харамсалтайгаар амиа алдсан билээ. Онгоцонд нийтдээ 18 орны иргэд явсан бөгөөд Герман 72 иргэн, Испани 49 иргэнээ алдаад байна. Амиа алдсан Герман иргэдийн дотор солилцооны аяллаар яваад эргэж ирж байсан нэг сургуулийн 16 сурагч, Испани хэлний …

  • 26 March

    Цахилгаан саатлаас болж зарим албан байгууллагууд ажиллахгүй байна

    Өнгөрсөн шөнөөс эхлэн орсон бороо, цасны улмаас Баянзүрх дүүргийн хэд хэдэн цахилгааны шон унаж гэмтсэн байна. Улмаар тус дүүрэгт хамаарагдах Сансар орчмоос зүүн тийш Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт тог тасарчээ. Тог байхгүй улмаас зарим албан байгууллагууд ажиллахгүй байна. Яг одоогийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ы ажилчид шуурхай засахаар ажиллаж байгаа аж. Засварчид цахилгааны саатлыг 13.00 цагийн орчимд засч дуусахаар …

  • 26 March

    Содурагийн “шигтгээ” дүрийг жүжигчин Өөскө бүтээжээ

    TВ коктейл хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалыг танихгүй хүн ховор. Тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Мөнгөний гахай” зэрэг кинонд хөгжилтэй эрийн дүрийг бүтээсэн нэгэн. Хошин урлагийн жүжигчин учир бүтээсэн дүрүүд нь хөгжилтэй байдаг ч яг амьдрал дээр бүрэг дуугай тал руу хэмээгддэг Өөскө саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны дүрээ “сайн бүтээжээ”. Дэлгэцийн бүтээлийг гол дүрээс илүүтэй туслах дүр илүүтэй тодотгож бүтээлээ …

  • 26 March

    Стресс ихтэй ээжээс уйланхай хүүхэд төрдөг

    Австралийн Мельбурны их сургуулийн энэ судалгаанд жирэмсний эхний хэдэн сар дээрээ байгаа нийт 300 эмэгтэйг хамруулж, тэднийг стресс, сэтгэл зовинох бэрхшээлтэй тулгарч байсан эсэхийг нь тодорхойлсны дараа ажиглаж эхэлсэн байна. Судлаачид эх, хүүхдийг төрж, нэг ой дөрвөн сар хүртэл нь ажиглажээ. Эхчүүдийн 10 хувь хүүхдүүд байнга уйлж байна гэж гомдоллож байсанд дүн шинжилгээ хийхэд сэтгэл зовинох асуудалтай байсан эхчүүдийн хүүхэд …

  • 26 March

    Ядаргаа тайлах – Аарцтай банштай шөл

    Манай ард түмэн байгаль, цаг уурынхаа аяг араншинд тохируулан сүү, цагаан идээгээр төрөл бүрийн исэг бүтээгдэхүүн боловсруулж жилийн дөрвөн улиралдаа зохицуулан хүнсэндээ хэрэглэдэг нь Монгол хүний биед гайхамшигтай зохицож эрүүл саруул аж төрөх үндэс болсоор иржээ. Тиймээс хахир хатуу хүйтний улиралд дархлаа сэргээж, ядаргаа тайлсан монгол үндэсний хоол Аарцтай банштай шөл хийх жорыг “Уламжлалт Монгол хоолны 99 жор ном”-оос хүргэж …