Yearly Archives: 2015

April, 2015

  • 7 April

    Цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 7/IY Баянзүрх 10.30-17.30 9-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд, 65 а, б байр, Алтан нарны тусгал, Монополь, 3-р цэцэрлэг, Дусал ХЭАА, Нийслэлийн байгаль хамгаалах газар, БОНХЯам, Дөрвөн өлзий  Бэс Сервис, …

  • 7 April

    Могой жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 18. Ангараг гараг. Хонгорцог одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 7 April

    Улаанбаатарт 0-2 градус дулаан байна

    Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, нутгийн хойд  хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Говьталын нутгаар   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын саваар 3-8 градус хүйтэн, Говийн бүс нутгаар  5-10 градус …

  • 6 April

    БНХАУ-ын нэгэн сайтад Монголд ан хийсэн талаарх мэдээлэл нийтлэгджээ

    БНХАУ-ын нэгэн сайтад Монголын талаарх сөрөг мэдээлэл нийтлэгджээ. Монголд аялсан нэгэн тэмдэглэлээ фото мэдээллээр баяжуулсан тус нийтлэлд Монгол Улсын хууль зөрчсөн олон дүр зургийг харж болохоор байгаа юм. Элдэв төрлийн галт зэвсэг бүхий зураг нийтэлсний зэрэгцээ 2488 УБП, 9874 УБТ улсын дугаартай авто машинаар гөрөөс, чоно авласан “бахархал” бүхий зурагнууд нийтлэгдсэн байна. Энэхүү мэдээллийн мөрөөр холбогдох байгууллага шалгаж, иргэд олон …

  • 6 April

    З.Энхболд Тавантолгойг зогсоохын учир

    Эдийн засгийн хямралыг гэтлэх, цаашлаад улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна хэмээн дүгнэж байсан Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээр нам зогсох нь тодорхой боллоо. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр эрхэм спикер З.Энхболд хэлэхдээ “…ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 39 дугаар тогтоолоор Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай…” хэмээн мэдэгдлээ. Түүгээр …

  • 6 April

    Анхны тоон системийн радио үйл ажиллагаагаа эхэллээ

    Өдгөөгөөс 6 жилийн өмнө Солонгос улсад үйл ажиллагаа эхлүүлж, онлайнаар анхны эфирээ цацан дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа мэдээ мэдээллийг түгээж эхэлсэн MGLRADIO өнгөрсөн ням гаригт Монгол улсад албан ёсоор төв салбараа нээлээ. Дэлхий дахинаа хэвлэл мэдээллийн бүхий л салбар, тэр дундаа радио дэвшилтэт тенхологи ашиглан тоон систем рүү шилжиж буй энэ үед Монгол улсад анхны тоон системийн, дижитал …

  • 6 April

    “Баян Монгол” чуулгын киноны хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт болно

    Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яах аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон холливуудын болон олон сайхан киноны хөгжмүүд джаз хөгжмөөр эгшиглэх нь ээ. Баян Монгол джаз найрал чуулга киноны хөгжим, дуугаар дагнасан тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна. Улсын Филармонийн чадварлаг залуу дуучид киноны дуунуудыг амьдруулан дуулах аж. Тус тоглолт Улсын Филармонийн …

  • 6 April

    Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллана

         УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй уулзалт зохион байгуулж, тойрогтоо ажиллахаар болжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 10, 11, 12 болон 17, 18, 19-ний өдрүүдэд дүүргийнхээ 19 хороонд ажиллах хувиар гаргасан байна.     Уулзалтаар УИХ-аас намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдтэй санал солилцоно. Мөн өнгөрсөн хугацаанд санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж …

  • 6 April

    Худал мэдээлэл тараасныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоолоо

    Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа болон оройн цагаар гадуур яваа охидуудад тариа тарьж, улмаар хүний амь нас алдсан тухай олон нийтийн мэдээллийн сүлжээ, фээсбүүк хуудсуудаар түгээгдсэн нь олныг цочирдуулсан юм. Энэ хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогджээ. Нэгэн үйлчилгээний газрын …

  • 6 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.06/

    2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 515 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (28.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Малын галзуу өвчин:  Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газарт малын …

  • 6 April

    Дугаарын хязгаарлалт 4-р сарын 15-наас зуны хуваарьт шилжинэ

    НИТХ-ын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг …

  • 6 April

    Кенид 143 оюутныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг саатуулав

    Кенийн хууль сахиулах байгууллагынхан Гарисса хот дахь их сургуулийн оюутны хотхонд 147 хүний амь насыг хөнөөсөн хэрэгт таван хүнийг сэжиглэн саатуулсан тухай мэдээлжээ. Кенийн Дотоод хэргийн яамны мэдээллээс үзэхэд өнгөрсөн баасан гаригт болсон уг халдлагын үеэр нийт 142 оюутан, гурван цагдаагийн ажилтан амь насаа алдаж, 14 хүн шархадсан байна. Халдлагыг “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой “Харакат аш-Шабаб”-ын дайчид үйлдсэн гэдгийг тогтоосон …

  • 6 April

    Үр хөндөлт болон түүний дараах жирэмслэлт

    Аборт хийлгэхийг ямар ч эмэгтэй, эх хүн хүсдэггүй нь мэдээж. Нийгмийн хүчин зүйл болоод эрүүл мэндийн олон сөрөг асуудлуудаас шалтгаалан яах аргагүй ийм шийдвэрт хүрч эмнэлгийн орон дээр хэвтдэг байх. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг гадны, механик аргаар тасалдуулж байгаа учраас таагүй үр дагаврууд дагуулах хандлага мэдээж их байдаг. Үр хөндөлтөнд орсны дараа дахин жирэмслэхдээ юуг анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ. …

  • 6 April

    “Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл” хэлэлцүүлэг эхэллээ

    НҮБ-ын  Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл” хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент” Хот байгуулалтын Nexus төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт Барилга …