Yearly Archives: 2015

April, 2015

  • 6 April

    Мисс Д.Уянгалянхуа алдарт ээж боллоо

    2002 оны тэргүүн мисс Д.Уянгалянхуа  дөрвөн хүүхэд төрүүлж, “Алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялаажээ.  Эхний хоёр нь охин, сүүлийн хоёр нь хүү аж. Дөрвөн хүүхэдтэй болсон, “Макс” группын захирал Д.Ганбаатарын гэргий, мисс бүсгүй нэгэн ярилцлагадаа  “Би гэрийн авгай байхаас хэзээ ч уйдахгүй. Нөхөр хүүхдүүдээ халамжлаад сууж байхад юу нь болохгүй гэж. Миний бодлоор гэртээ байж үр хүүхэд, нөхрөө халамжлах нь сайн …

  • 6 April

    Дуучин Ч.Алтантүлхүүр Малчин түмнээ магтан дуулна

    Малчин түмэн, эрдэнэт таван хошуу мал сүргээ магтан дуулж, сэтгэлийн дэм өгч, байгалийн хатуу ширүүн, хосгүй үзэсгэлэн дунд өрнөдөг, малчин түмний амаргүй хөдөлмөр зүтгэл, нүүдэлчдийн уламжлалыг олон нийтэд сурталчилан таниулж, тэдний байгаль хамгаалах баялаг уламжлалыг иргэд, залуу малчдад сурталчлан өвлүүлж хойч үедээ Монгол бахархалыг бий болгох зорилготой “Таван эрдэнийн эх орон” төслийг санаачлагч дуучин Чантуугийн Алтантүлхүүр анхны уран бүтээлийн тоглолтоо …

  • 6 April

    Славчуудын хувь заяагаа мэргэлэх арга

    Та хувь заяагаа мэдэхийг хүсч, ирээдүй рүүгээ өрөөсөн нүдээрээ ч гэсэн шагайн харахын хүслэн болж байна уу? Тэгвэл нэгдүгээр сарын 6-наас 19-ны хооронд мэргэлж таахад хамгийн тохиромжтой хугацаа гэнэ. Слав хэлтнүүдийн хувьд энэ хугацаанд “нар буцах” гэдэг сайхан баяр тохиодог ажээ. Сүсэг бишрэл ёсоор нар зун руу буцаж, харин өвөл хүйтэн тийшээ эргэдэг байна. Даашинз, кокошникоор /орос бүсгүйчүүдийн толгойн өмсгөл/ …

  • 6 April

    Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл зөвшөөрөлгүй

    Төрийн ордонтой айлссан нэгэн барилгын тухай бид өмнө нь мэдээлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэх 17 давхар барилга хэд хэдэн хууль дүрэм зөрчин босч байгаа билээ. Тус барилгыг барихдаа газар хөдлөлтөд тэсвэргүй, улсын онцгой  обьектоос хэдхэн метрийн зайд барьсан гээд цөөнгүй хууль, дүрэм зөрчсөн байдаг. Энэ байшин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн газар дээр баригдаж байгаа. Тус сургуулийн удирдлагууд хөрш …

  • 6 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд  цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Баянзүрх 10.00-17.30 8-р хороо Офицеруудын ордон, Тэнгэр худалдааны төв, ХҮХангамж, 089, 63, 310-р ЦА-ууд, 22-р автобааз, Ботаникийн хүрээлэн, ШУ-ны экспедиц, Дэлхийн зөн амгалан ОНХХ, Тэнүүн хангай, Бридж констракшн, Гангар инвест, Эхэн залаа, Цэргийн халуун ус, дүүргийн Онцгой …

  • 6 April

    Францад хэт туранхай загвар өмсөгчдөд хориг тавьжээ

    Францын парламент хэт туранхай загвар өмсөгчид ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Ингэснээр загвар өмсөгчид тодорхой түвшнээс давсан биеийн ерөнхий жингийн нөхцлийг хангасан байх ёстой болж байгаа юм. Харин загварын агентлагууд уг журмыг зөрчсөн тохиолдолд торгууль төлөх болон шоронд зургаан сар хоригдох ял шийтгэл хүлээх гэнэ. Парламентийн доод танхим нь аюултай жин хасах элдэв зөвлөгөөнүүдийг хөхүүлэн дэмжсэн интернэт сайтууд болон хоол …

  • 6 April

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ эхэллээ

    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн талаар хийж буй ажлаа танилцуулав. Сүхбаатар дүүрэг гудамж талбайн сандал, хогийн савнуудыг угааж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд тохижилт үйлчилгээний 45 үйлчлэгч тогтмол ажиллаж, хог тээвэрлэгч таван байгууллагын 42 машин аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн …

  • 6 April

    Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна

    Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн 81 байгууллагаас 74 нь, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 47, нийт 121 байгууллага 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн …

  • 6 April

    Цэвэрхэн арьстай болох 5 энгийн арга

    Болзоо болон хичээлдээ явах гэх мэт зайлшгүй гарах шаардлагатай үед цагаа олоогүй батга нүүрэн дээр гарч хурдан хугацаанд өөрчөгдөн томорч, улайх нь үнэхээр том асуудал болдог. Хэдийгээр чи мөнгө зарцуулан байж янз бүрийн бүтээгдэхүүн авах боловч энэ нь үр дүн багатайгаас гадна зарим буруу эмчилгээ нь үрэвслийн шалтгаан болно. Үүний оронд 5-30 минутыг зарцуулан батганы эсрэг эмчилгээг өөрөө хийгээрэй. 1. …

  • 6 April

    Улсын хэмжээнд 38411 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ

    2014 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна. Улсын хэмжээнд 38423 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна. Түүнчлэн нийт 175 албан тушаалтны хувийн ашиг …

  • 6 April

    Зам тээврийн осол зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ

    Дүүргийн 3 дугаар прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 2015 онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд “Эрүүгийн нөхцөл байдлын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах  арга хэмжээ авах” ажил төлөвлөсний дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Судалгааны дүнгээс …

  • 6 April

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд хандаж хэлсэн үг

    Монгол ахан дүүс ээ Монгол эх оронд маань өнтэй сайхан өвөл болж, өнгө нэмж өдөр уртассан, урин хавар айлчлан ирлээ. Эд баялаг хуримтлуулан, өөдлөн дэвжиж, өсч арвижихын билэгдэл хонин жил гарлаа. Ичигсэд хөдөлж амьд байгаль сэргэх ээлтэй сайхан эрхэм сайн энэ өдрийн  мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Тарган сайхан тавтай хаваржиж байна уу!  Монголын шинэхэн түүхэнд бид анх удаа, парламентад суудалтай  …

  • 6 April

    Зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг энэ оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллана. Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг …

  • 6 April

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгч, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өгнө. Утас: 88054500 09:00 цагт “Төвлөрсөн бус цэвэр, бохир усны цогц шийдэл” үндэсний хэлэлцүүлэг семинар “Туушин” зочид буудлын 5 давхарт болно. Нийслэлийн …

  • 6 April

    Өнөөдөр цагаан нохой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 06.  Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 17. Сумъяа гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй цагаан Нохой өдөр . Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ …