Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна

90e8de2bbd13f2f952ece7d31d47d1b8Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн 81 байгууллагаас 74 нь, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 47, нийт 121 байгууллага 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан Мал эмнэлэг, үржлийн газар, Налайх дүүрэг, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар, Барилгын хөгжлийн төв, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн 27 сум, 1 тосгонд тус тус ажлын хэсэг гарган ажиллалаа.

Мөрдөн байцаагчаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 8 мэдэгдлийн мөрөөр хэрэгжилтийн байдлыг нь судлан үзлээ. Мэдэгдэл хүргүүлсэн 8 байгууллагын 4 нь Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагийн, 4 нь орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд байх бөгөөд гэмт хэрэгт холбогдсон нийт 19 албан тушаалтны дийлэнхи нь цагдаа, гааль, иргэний харьяал, шилжилт хөдөлгөөний газрын байцаагчид байна. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Төрийн өмчийн хорооноос гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүдийг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн байдалтай биечлэн танилцав.

Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах ажлын хүрээнд өөртөө удаа дараа урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаад сануулах, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатад сахилгын шийтгэлийг тус тус авахуулжээ. Мөн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэд байгууллагын өгсөн хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг хянаж Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгуулсан байна.

Соён гэгээрүүлэх чиглэлээр бага насны хүүхдэд тохирсон асуулт зохиож хариултаар нь эвлүүлдэг дүрс хийх замаар puzzle тоглоом хийх, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтын слайд, асуулгыг сургалтад хамрагдаж байгаа бүлэгт тохируулан төрийн албан хаагч, төрийн удирдах албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтан, эмч, багш зэргээр тусгайлан бэлтгэж, боловсруулаад байна.

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн үнэлгээ 3.58 гарсныг танилцуулав

2014 оны судалгааны үр дүнгийн тооцооллыг гаргаж тайланг боловсрууллаа. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн үнэлгээ 3.58 гарсныг парламентад суудалтай намууд болон төрийн захиргааны төв, хууль сахиулах байгууллагууд, шүүхийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх уулзалт болон төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны үр дүнг судалгаанд хамрагдсан байгууллагуудын төлөөлөлд танилцуулах ажлыг тус тус зохион байгуулав.

“Монгол Улсын Авлигын индекс тооцох аргачлал”-ыг боловсронгуй болгох зорилгоор яам, агентлаг болон судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгийн мөрөөр холбогдох засвар өөрчлөлтийг аргачлалын төсөлд тусгахаар ажиллаж байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулан явуулдаг судалгаануудыг холбогдох байгууллагуудад танилцууллаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …