Yearly Archives: 2015

November, 2015

  • 20 November

    Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах төсөлд санал авлаа

    Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгж,  иргэдээс тулгамдаж буй асуудлаар санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын алба,  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн холбогдох албаныхан оролцов. Шинэчилсэн журмын төсөл нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг …

  • 20 November

    Дахин нэг иргэн өөрийгөө бензин цацаж шатаахыг завджээ

    Өөрийгөө шатаах гэсэн дахин нэг хэрэг гарсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилтан С.Эрдэнэ бухимдалаа илэрхийлж өөрлүүгээ бензин асгаж шатаасан хэрэг гарсан. Тэгвэл энэхүү үйлдэл зарим хүмүүст буруу дуурайл үзүүлсэн бололтой. Тэрээр өчигдөр орой цагдаад “манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна” гэсэн дуудлага ирүүлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух иргэн Ш гэгч нь   саванд …

  • 20 November

    Сонгуултай холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар сонгуулийн хуультай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт сонгуультай холбоотой энэ дөрвөн хуулийн төслийн хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь сонсож, гишүүд асуулт, саналаа хэлэх нь зүйтэй юм, харин санал хураалтыг хуулийн төсөл тус …

  • 20 November

    Солигдсон хүүхдүүдийг эцэг, эхэд нь өгсөнгүй

    Сувилагч нар эдгээр нярайнуудыг амаржих газар хооронд нь сольж, хутгаснаар тэд өөр өөр айлд өсөж, хүмүүжсэн байна. Гэвч шүүх хоёр хүүхдийг төрсөн эцэг, эхэд нь буцааж өгөхгүй байх шийдвэрийг гаргажээ. Энэ хүү, охин хоёр Өмнөд Африкийн Йоханнесбург хотын амаржих газар яг нэг өдөр төрсөн гэнэ. Сувилагч эмэгтэйн ажлын хариуцлагагүй байдлаас болж тэд амаржих газар хоорондоо солигдсон бөгөөд өөр өөр эцэг, …

  • 20 November

    Шүлсээ их хаявал нас богиносдог

    Шүлсээ их хаявал хүний нас богино болдог гэдгийг эрдэмтэд баталжээ.  Өдөрт хаях шүлсний хэмжээ хагас литрт хүрсэн тохиолдолд тухайн хүний нас таван жилээр наашилж байгааг тэд тогтоосон байна. Түүнчлэн шүлсээ их хаядаг хүн байнгын стресс, уур бухимдалтай байдаг ба биеийнхээ энергийг их алддаг гэнэ. эх сурвалж: эрүүл мэндийн жор сонин  

  • 20 November

    ”Нюанс” хамтлагийг МҮОНРТ-ын харуулууд хөөжээ

    Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж сонгодог урлагийг хөгжүүлж яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол “Нюанс” хамтлаг билээ. Тэгвэл тус хамтлагийн талаар нэгэн таагүй мэдээлэл цацагдаад байгаа юм. Тодруулбал, “Нюанс” хамтлагийг МҮОНРТ-ын “Соёл урлаг”-ийн нэвтрүүлэгт уригдан оролцохоор очтол үүдний харуулууд бичиг баримтгүй хэмээн хөөн гаргасан байна. Энэ талаар тус хамтлаг ийнхүү мэдээлжээ.

  • 20 November

    Автомашинаа асаангуутаа заавал цонхоо онгойлгоорой

    Таны эрүүл мэндэд тустай маш чухал мэдээлэл хүргэе. Сүүдэр газар байрлуулсан автомашины цонх нь хаалттай үед өдрийн туршид ойролцоогоор 400-800 мг бензол салонд агуулагддаг. Харин та 16 хэмээс дээш цаг агаартай үед наранд машинаа байрлуулвал бензолын түвшин 2000-4000 мг болж, хэвийн хэмжээнээс 40 дахин ихэснэ гэсэн үг. Хүмүүс цонх нь хаалттай машиндаа суухдаа илүүдэл бензолоор амьсгалдаг. Гэтэл бензол нь хүний бөөр, …

  • 20 November

    Галт тэргэнд таарсан бүсгүйтэй хамт ѳнгѳрүүлсэн шѳнѳ /+18/

    Ган дугуйгаар зам төмрөө балбан галт тэрэг өмнө зүг рүү гуугачин давхиж авай. Суудлын вагонуудын тасалгаа бүхэнд хүмүүс шуугилдаж, тоглох нь тоглон, ууж идэх нь ууж идэж, хэзээ язааны нэгэн их том гэр бүл мэт. Гэвч тэнд далд амраглал, дайсагнал, зүгээр нэг унтаарал, хий мөрөөдөл зэрэг болох болохгүй юм бүхэн сүлэлдэн байх ажгуу. Гэрэл хүүхэд энэ бүхнийг огоорсон ч үгүй …

  • 20 November

    Хотын өмч, хувьчлалыг нээлттэй дуудлага худалдаанд орууллаа

    Эдийн засаг хямарч, улс, нийслэлийн төсөв тасалдалтай энэ үед хотын төсвийн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхээр хотын өмч, хувьчлалыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж эхэллээ. Тухайлбал өчигдөр Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн хуучин Засаг даргын тамгын газар, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгууд болон хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрлэлийн газрын барилга байгууламж зэргийг борлуулахаар нээлттэй дуудлага худалдааг …

  • 20 November

    Өрхүүдээс хууль бусаар мөнгө авдаг нь илэрчээ

    Орон сууцын зарим конторууд байр, цахилгаан, дулааны мөнгө дээр хууль бусаар төлбөр нэмж авдаг, түүнийгээ хаацайлахын тулд “Ус дулаан дамжуулах төвийн зардал”, “Узелийн цахилгааны зардал”, “насос тог” зэрэг үг бичин хэрэглэгчийг төөрөгдүүлэн 2600-11 мянган төгрөгийг сар бүр илүү авдаг болох нь тогтоогджээ. Тэд энэ үйлдлээ хаацайлахын тулд “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “узелийн цахилгааны зардал”, “насос тог” зэрэг үг бичин …

  • 20 November

    А.Отгонбаяр “Би нэвтрүүлгээс гараагүй худлаа мэдээлэлд бүү итгэ”

    Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж чадсан авьяаслаг залуу. Шилдэг наймд илт давуугаар үзэгчдийн саналаар ялалт байгуулан ялагчийн төлөө өрсөлдөх болсон. Тэгвэл түүнийг хагас финалд орохгүй хэмээн өөрийн саналаар гаргалаа гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахимаар цацагдаж эхэлсэн билээ. Энэ мэдээлэлд А.Отгонбаяр “Өглөөний мэнд найзуудаа. Иймэрхүү худал мэдээлэлд битгий …

  • 20 November

    Салаавчаас шатаах моод дэлгэрүүлж буй Ч.Сайханбилэгийн засаглал

    Хойно сургууль төгсч ирснээ гайхуулах мэт салаавч үзүүлж бүр үзүүлэх үзүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнийхээ өөдөөс хоолойгоо засч ирж байгаад “түй май”-тай нь хамт салаавч үзүүлж пээдэлзэж байсан Ч.Сайханбилэг Монголын Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа ийм үйлдэл үзүүлж байсан юм чинь одоо Ерөнхий сайд болсон түүнд хэн юу хэлэх вэ гэсэн шиг юм бодож явна. Ард түмэн рүүгээ салаавч …

  • 20 November

    Сэргээгдэх эрчим хүчний салбарт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авах боллоо

    АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн дэд хорооны хуралд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Дэд хорооны хурлаар “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн 2015 оны хагас жилийн тайланг хэлэлцэж, үр дүнг танилцууллаа. Дараа нь Бангладеш, Руанда, Уганда, Монгол улсын хөрөнгө …

  • 20 November

    Барилгын бетон цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулж байна

    Хүйтний улирал эхэлж гадна агаарын хэм 0 хэмээс бага болсон учир барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна. Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн …