Yearly Archives: 2015

March, 2015

  • 9 March

    220 жолооч согтуугаар жолоо барьжээ

    2015 оны 3 дугаар сарын 07, 08-ны өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдтэй давхцаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар ХАБЭГХ ослын 638 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авч, ослын улмаас 1 хүн нас барж, 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 4 хүүхэд өртөж гэмтсэн. …

  • 9 March

    Леди Гага-ын даруу төрх

     Алдарт дуучин Леди Гага саяхан сүй тавьснаа олон нийтэд зарласан билээ. Түүний этгээд сонин стиль имиж олны анхаарлыг үргэлж татаж байдаг. Тэгвэл алдарт дуучин маань сүй тавьснаасаа хойш өөрийн гадаад төрхөө өөрчилж даруу байдлыг илүүд үзэх болсон нь сонсогч, фенүүдэд нь ихээхэн таалагдаад байгаа юм. Ингээд түүний сүүлийн үеийн зурагнаас хүргье www.Urlag.mn

  • 9 March

    Хяналтын хуудасны ач холбогдлыг түлхүү сурталчилна

    Мэргэжлын хяналтын байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаандаа шинэчлэл хийж “Хяналтын хуудас /check list/”-ыг нэвтрүүлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Улсын байцаагч энэ хуудсыг ашиглаж эхэлснээр аж ахуйн нэгж, байгууллагад хийж байгаа хяналт, шалгалт нь ил тод болж, шалгалт нэрийн дор гарч болзошгүй дарамт шахалт, хүнд суртлаас сэргийлж чадаж байна. Өөрөөр хэлбэл хяналтын хуудсанд заагдсан зүйлийн дагуу л шалгах бөгөөд үүнээс өөрийг …

  • 9 March

    “Залуу хүн” цуврал лекцэнд ОУХМ Т.Санчир уригдлаа

    Монголын Залуучуудын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын 2 дахь лекц тун удахгүй болох гэж байна. Анхны зочиноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан. Тэгвэл  энэ удаад  оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч Азийн 20 орчим орны шилдэг найман …

  • 9 March

    Өмнөговь аймаг дэлхийд тэмээн сүргээрээ танигдана

    Тэмээн сүргээрээ Монголдоо тэргүүлдэг Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тэмээний баяр-2015” болж өндөрлөлөө. Хос зогдорт үүлдрийн тэмээгээрээ монголдоо алдаршсан Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдсан энэхүү баярт Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн тэмээчид оролцсон юм. Тэмээн баяр нийт 8 төрлөөр хоёр өдрийн турш зохион байгуулагдаж ялагчдаа тодруулсан. Тодруулбал тэмээн сүргийн сүр жавхааг харуулсан баярын парад болж, гурван насны буюу атан, тайлаг, …

  • 9 March

    Дэлхийн хамгийн том халимны музей байгуулагдлаа

    Европдоо төдийгүй дэлхийд хамгийн томоохонд тооцогдох чанарын өндөр түвшинд бүтээгдсэн халим судлалын музей Исландад үүд хаалгаа нээжээ. Тус музейд Исландын арлуудын далайд таарах далбаат халим, хөх халим, алуурчин халим зэрэг 23 зүйлийн халимны хиймэл хувилбарууд байгаа бөгөөд бүгдийг нь байгаа хэмжээгээр нь бүтээсэн аж. Тус музейг халим агнуурын эсрэг зогсдог сайхан сэтгэлт иргэдийн хандив болон байгаль хамгаалах сангийн тусламжаар бүтээсэн …

  • 9 March

    Цагдаагийн хэлтсүүдийн түр саатуулах байранд шалгалт явууллаа

    Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх,  Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн  Албадан саатуулах байр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа “Албадан саатуулах төв”-ийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Шалгалтаар Дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх  албадан саатуулах байрууд нь ахуйн нөхцлийн хувьд байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулалтын системгүй, цагдаагийн хэлтсийн подвальд байрласан зэрэг эрүүл ахуйн наад захын …

  • 9 March

    Онц хүнд гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 5-5 тоотод иргэн Э нь өөрийн гэртээ  2014 оны 04 дүгээр сарын 21-ний орой  хохирогч Т-гийн баруун гарын бугалган тус газар нь нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Дээрх эрүүгийн хэрэгт Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 01 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр …

  • 9 March

    Өглөөний гүйлт хамгийн үр дүнтэй тураана

    1. Гүйлтийн зайгаа уртасга. Их калори шатаахыг хүсч байвал урт зам туулах хэрэгтэй. Ямартай ч үргэлж шинэ зүйлийг туршина гэдэг гайхалтай биш гэж үү? Хэрэв та ихэвчлэн богино зайд гүйдэг бол замаа уртасгаарай. Жин хасах гэж байгаа бол фитнессийн шинэ зорилго тавьж байгаарай. 2. Давтамжтай гүйцэтгэ. Жигд хурдаар гүйснээр бодисын солилцоог идэвхжиж, илүү их калори шатдаг. Эхлээд дээд хурдаараа 5-6 …

  • 9 March

    Египетэд сурагч хүүхэд багшийнхаа гарт амь насаа алджээ

     Египетэд 12 настай сурагч багшдаа зодуулсны улмаас нас барсан байна. Энэ тухай France-Presse агентлаг мэдээлжээ. 12 настай тус сурагч толгойндоо хүнд гэмтэл авч ухаан алдсан бөгөөд тухайн өдөртөө эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд оржээ. Гэвч гавлын яс нь гэмтсэн болох нь тогтоогдож нэг өдрийн дараа нас барсан байна. Тэрхүү багш ажлаасаа халагдаж хэрэг явдлыг мөрдөн байцаах ажил явагдаж байгаа аж. Н.Тилеген

  • 9 March

    ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний их хуралд оролцлоо

    Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, шинэ хэлбэрээр ажиллах шаардлага гарч байгааг МХЭАХНҮХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар VI хурлынхаа үеэр онцлон тэмдэглэсэн бол ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан төр болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, чиг үүрэг, үүсээд буй нөхцөл байдлын талаар үг хэллээ. Тэрээр Монгол улсын хэмжээнд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх бодит …

  • 9 March

    Д.Дагвадорж аваргад “Чолон сүлд” таалагдсангүй

    БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн “Чонон сүлд” кино Хятад улсад өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Уг киног “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар Монголд гаргах оюуны эрхийг “Монгол контент” компани болон “Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр албан ёсоор худалдан авч монголынхоо үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Тус киног үзсэн олны танил эрхэмүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болсон. …

  • 9 March

    Ким Кардашьян том хөхөө гайхуулав

    Дээдсийн хүрээний эм арслан 34 настай Ким Кардашьян дахиад л олны анхаарлын төвд оржээ. Тэрбээр ерөөсөө олон нийтийг гайхахад хүргэхээ болихгүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт бүр ч идэвхтэй байжээ. Ким үсээ цайвар өнгөөр будаж, хөхөвчгүй том хөхөө гайхуулсаар сэтгүүлчдийн өмнө гарч ирсэн байна. Парист болсон нэгэн арга хэмжээний үеэр Кардашьян торгомсог даашинзтай хүрэлцэн ирсэн аж. Кимын өмссөн тэрхүү даашинз …

  • 9 March

    Хэзээ ч гэрлэж байгаагүй холливудын одод

    Бидний мэддэгээр Холливуудын одод хуримаа хийж эль эсвэл гэрлэлтээ цуцлуулж байдаг нь бидэнд энгийн л нэг сонирхоод өнгөрөх мэдээ болсон. Тэгвэл энэ удаад бүх л амьдралынхаа туршид хэзээ ч албан ёсоор хуримаа хийж байгаагүй оддыг танилцуулж байна. Камерон Диаз Жүжигчин бүсгүй хэзээ ч хуримаа хийж байгаагүй аж. Олон залуустай нэр холбогдож, өөртэйгөө адил алдартангуудтай болзож явсан ч тэрээр хуриманд яараагүй …