Yearly Archives: 2015

March, 2015

  • 5 March

    Польш улстай батлан хамгаалах салбарт хамтарч ажиллана

    Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 03-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах …

  • 5 March

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

    Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцээд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлан гаргалаа. Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд: http://www.legalinfo.mn/law/details/10922?lawid=10922 •   Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, …

  • 4 March

    Мөсөнд авиралтын тамирчид ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна

    Мөсөнд авиралтын ДАШТ-нд оролцохоор монголын тамирчид ОХУ-ыг зорилоо. Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо энэ сарын 6-8-ны хооронд болно. Энэхүү тэмцээнд Д.Батжаргал дасгалжуулагчтай эрэгтэй 2 эмэгтэй 2 нийт 4 тамирчин оролцохоор ОХУ-ын Киров хотыг зорьсон бөгөөд манай тамирчид Киров хотод очоод бэлтгэлээ базааж байна. Тэмцээн маргааш эхэлнэ. Ш.Ганчимэг

  • 4 March

    Донецкд 33 хүний цогцсыг илрүүллээ

    Украйны зүүн хэсгийн Донецк мужийн Засядько уурхайд өчигдөр буюу гуравдугаар сарын 4-нд болсон дэлбэрэлтийн үеэр 33 уурхайчин амь насаа алдсаныг илрүүлжээ. Одоогоор 17 уурхайчны цогцос олдсон бөгөөд үлдсэн 16 цогцсыг хайх ажил явагдаж байгаа аж. Украйны эрх баригчид тухайн үед аврах багийнханыг Донецк бүсэд илгээжээ. Харин Украйны Ерөнхий сайд Арсений Яценюкын хэлснээр “Оросынхон аврах багийг дэлбэрэлт болсон газарт оруулаагүй байна. Уурхайн дэлбэрэлтийг …

  • 4 March

    Ховд аймагт “Нас, буяныг дэлгэрүүлэгч Цэнд-Аюуш бурхан-1080” төсөл энэ онд хэрэгжинэ

    Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр МҮОНТВ-ийн мэдээллийн төвд нас буян арвижуулах 1080 Цэнд Аюуш бурхан бүтээн босгох төслийн талаархи хэвлэлийн бага хурал боллоо. “Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл”-ийг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ганданпунцагчойлон хийдээс хамтран Ховд аймагт энэ онд  хэрэгжүүлэх юм. Төслийн нээлтийг 2013 онд Улаанбаатар хотноо хийж …

  • 4 March

    Залуу жүдочид Хонг Конгийг зорилоо

    Жүдо бөхийн өсвөр залуучуудын баг тамирчид Хонг Конгд болох Олон Улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Жил болгон болдог энэхүү тэмцээнд монголын залуу жүдочид амжилттай оролцдог билээ. Энэ удаагийн тэмцээнд “Женко” клубын дасгалжуулагч МУ-ын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр “Тод-Сүх” клубын дасгалжуулагч З.Сүхчулуун нарын удирдлаган дор эрэгтэй 7, эмэгтэй 5 нийт 12 тамирчин Могнол Улсаа төлөөлөн оролцох гэж байна. Тэмцээн …

  • 4 March

    Долоодугаар ангийн охин амиа хорложээ

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн долоодугаар ангийн сурагч охин амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.  Тэрээр хичээл дээрээ сууж байгаад багштайгаа маргалдаж муудалцан улмаар гарч яваад байшин дээрээс үсэрч амиа хорлосон байна. Байшин дээрээс үсрэхийнхээ өмнө ээж рүүгээ мессэж бичиж, “Дахиж та нартайгаа уулзахгүй. Миний амьдрал ингээд төгсгөл болж байна” гэсэн утга бүхий мессэж илгээгээд үсэрчээ. Талийгаач …

  • 4 March

    Яруу найраг, үргэлжилсэн үгийн хос ном нээлтээ хийлээ

    Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр 2 шинэ номын нээлт боллоо. “Шинэ Монгол” утга зохиолын нэгдлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Э.Үржинхандийн шүлгийн түүвэр болох “Алсын гэрлийн хэлтэрхий”, гурвалсан туужийн “Хэзээ ч оройтохгүй” номуудын нээлтийн баяр өнөөдөр “Интэр” номын дэлгүүрт боллоо. Шинэ номын нээлтэнд үе үеийн яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Тэрбээр яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг …

  • 4 March

    Бразилд үерийн улмаас 87 мянган гаруй хүн хохирчээ

     Бразилийн баруун бүсэд болсон Aрки голын усны үерийн улмаас 87 мянган гаруй хүн хохирол амссан байна. Aрки голын усны түвшин 18.3 метр хүрч голд байдаг гурван гүүр усанд булагджээ. Тус голын усны түвшин хэвийн байдалд зургаагаас найман метр байдаг аж. Одоогийн байдлаар ойролцоогоор найман мянган хүнийг түр орон сууцад шилжүүлсэн байна. Н.Тилеген

  • 4 March

    Зар мэдээнд “НУУГДСАН” эргэлзээтэй зарууд

    Саяхан хамаатны маань дүү охин хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин ирсэн юм. Айлын хоолыг зүгээр идээд байлтай нь биш ажил хайлаа. Ахын зөвлөсний дагуу зурагт, радио, сониноос зар шүүж хэд хонов. Нэг өдөр, би аятайхан ажил олсон. “Шуурхай зар” сонин дээрээс гэв. Нөгөөхийг нь харвал учир битүүлэг, яг ямар ажил хийх нь тодорхойгүй байлаа. Уншвал “18-25 насны, өөртөө итгэлтэй, өндөр, царайлаг …

  • 4 March

    Хятадын агаарын бохирдлын тухай кино дэлхийд шуугиан тарьж байна “Видео”

    Хятадын телевизийн хөтлөгч Чай Жинь охин нь уушигны хавдартай төрсний дараа ажлаасаа гарчээ. Тэрбээр нэг жил орчмын хугацаанд өвчний шалтгааныг тогтоох мөрдлөг явуулсны эцэст амьдарч буй газрынхаа агаарын бохирдлын тухай баримтат кино хийхээр шийджээ. 100 минутын энэхүү кино өчигдөр цацагдсанаас хойш дэлхий дахинд ихээхэн шуугиан тарьж байгаа бөгөөд нийт 100 сая гаруй хүн үзжээ. Уг киноны англи титртэй хувилбарыг толилуулж …

  • 4 March

    Н.Энхбаяр Солонгосыг зорьжээ

    Өчигдөр Н.Энхбаяр эмчилгээгээ хийлгэхээр Солонгос улсыг зорьсон байна. Тэрээр эх орондоо ирж ээж, аавтайгаа золгоод явах хооронд Монголын улс төр болон АТГ нилээдгүй ажилтай болсон юм. Одоо харин Н.Энхбаярыг явчихаар улстөрийн тогоонд байсан өнөөх томоохон сенсаацийн нэг нь ч гэсэн хасагдах буй заа. Мөнхүү АТГ шалгаж эхэлсэн нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагадаа надад Монголд ирэхгүй байхыг анхааруулсан мессэж ирдэг. Ирвэл …

  • 4 March

    С.Жавхлан иргэний хөдөлгөөнийхөнтэй хамт жагсанаt

    Хамаг Монгол төслийн удирдагч, МУГЖ С.Жавхлан, “Гал үндэстэн” холбоо, цахим орчинд эвлэлдэн нэгдсэн залуусын ДМ нэгдэл хамтран энэ сарын 7-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрэгт ажлаа өгч, огцрох шаардлагатай юу? гэдэг асуултыг ард иргэдээсээ бүх нийтийн санал асуулгаар асууж байна.

  • 4 March

    470 гаруй нээлттэй ажлын байр эзнээ хүлээж байна

    Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржэд 470 гаруй нээлттэй ажлын байр байгаа аж. Тодруулбал удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, худалдаа үйлчилгээний болон мэргэжлийн, мэргэжлийн бус ажилтан зэрэг ажил эзнээ хүлээж байна. Мөн зөөгч, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, шатахуун түгээгч гэх мэтчилэн мэргэжил шаардаагүй ажлын байрны захиалга түлхүү ирдэг аж. Гэвч тус биржэд хандах ажил хайгчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бакалавр …

  • 4 March

    Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна

    Манай гариг дээр өнөөдөр амьдарч байгаа хамгийн хөгшин хүний нэг япон эмэгтэй Мисао Окава өнөөдөр 117 дахь төрсөн өдрөө тэмдэглэж байна хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ. Мисао Окава 1898 оны гуравдугаар сарын 5-нд төрсөн нь өнөөдөр манай гаригийн хамгийн хөгшин хүн гэж дээд амжилтын Гиннесийн номд ороод байгаа юм. Өндөр насны дээд амжилтын үүний өмнөх эзэн Зироэмон Кимура 116 насандаа …