Yearly Archives: 2015

March, 2015

  • 5 March

    Ням гаригт залуу эмэгтэйчүүд тайван жагсаал хийнэ

    Монголын Залуучуудын  Холбооны дэргэдэх Залуу эмэгтэйчүүд клуб нь өнгөрсөн  2014 оноос эхлэн дэлхийн хүчирхийллийн эсрэг JOIN ME ON THE BRIDGE олон улсын хөдөлгөөнд анх удаа нэгдэж дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Өнгөрсөн жил тус хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал зохион байгуулж, залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж улмаар энхтайвны …

  • 5 March

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-д ажлын айлчлал хийж байна

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын яамнаас хэрэгжүүлж байгаа “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад ажлын айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалаар Гиллеад, Абботт, БМС, Мерк, Айгер Био зэрэг дэлхийн шилдэг компаниудын удирдлагуудтай уулзаж “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэд технологи болон вируст гепатитын эсрэг үйлчилгээтэй хамгийн …

  • 5 March

    Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй  хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууддадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж,ажлын дадлага туршлагай болох боломжтой. Үүнээс …

  • 5 March

    “Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно

    “Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 09-ны өдөр болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрмийн допинг хэрэглэхийн эсрэг холбогдох заалтууд Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартуудаас зөрүүтэй байгаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, Үндсэний хууль, дүрэм болон бусад эрх зүйн баримт бичгийг Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартад …

  • 5 March

    БСШУ-ны яамны удирдлагууд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр ажиллажээ

    БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр ажиллаж, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Дүүргийн боловсролын хэлтэс, сургуулиуд хэрхэн ажиллаж, ямар ахиц амжилт гарч байгаатай танилцаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр 115-р сургуулийн  багш Б.Оюунтөгс, Д.Алтанцэцэг, Да.Мөнхцэцэг багшийн заасан математикийн хичээл, иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагууд дээр сууж, …

  • 5 March

    Монголын нэрт хөгжмийн зохиолчдын ДУУНЫ БҮТЭЭЛ-үүд эгшиглэнэ

    Монгол Улсын филармонийн тайзнаа Монголын нэрт хөгжмийн зохиолчдийн дууны бүтээлүүдээс бүрдсэн “Эх орны дуун” тоглолт эгшиглэнэ. Тоглолтод: Н. Жанцанноровын “Хүний заяа”,”Аз жаргалын бороо” романс, “Отгонтэнгэр” романс Б. Шарав “Зүрхний хайртай эх орон”, “Холын амраг” романс,”Бүүжидмаа”, “Монголын тал нутаг”, Чингис хаан дуурын Тэмүүжингийн, Жамухын ари, Б. Баттөмөр “Бодлын цагаан хун”, Г. Дарамзагд “Монголын сайхан орон”, А. Энхтайван “Балжын гол” Д. Лувсаншарав …

  • 5 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.05/

    2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Томуу, томуу төст өвчин, албан: 2015 оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 1-ний өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 131.121 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.830 (6.0%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.9%, өнгөрсөн оны мөн үеэс 3.5%-иар бага, 10,000 …

  • 5 March

    Унадаг дугуйтай Улаанбаатар-2015 хэлэлцүүлэг боллоо

    “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг 2013 оны арван сард боловсруулж улмаар 10 сарын 5-20 -ны хооронд нийт 26000 иргэний дунд санал асуулга явуулахад 99,7 хувь нь дэмжсэн билээ.Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж дугуйн хэрэглээг сүүлийн хоёр жилийн хугацаанд 7 дахин нэмэгдүүлжээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, …

  • 5 March

    Эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлно

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус төвөөс олон улсын хөтөлбөр болох “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, байр суурийг нэмэгдүүлэх,эмэгтэйчүүдийн манлайлах чадварыг дээшлүүлэх,гэр бүл дэх эмэгтэйчүүдийн оролцоо болон гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг …

  • 5 March

    Тээврийн прокурорын газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн зам тээврийн осолд хяналт тавьж байна

    Хэвлэл, мэдээллийн “24 цаг.мн” сайтад  2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Бетон хашлага мөргөж жолооч амиа алджээ” гарчигтай Баянгол дүүргийн нутаг 1 дүгээр хороо Энгельсийн гудамж Нарны гүүрийн урд замд Субару маркийн авто машины жолооч А нь бетон хашлага мөргөж жолооч өөрөө нас  барсан хэргийг  шалгаж  байгаа тухай мэдээлэл нийтлэгдсэн.  Иргэн А-нь  С.Форестер маркийн 53-49 УБҮ дугаарын тээврийн хэрэгслийг …

  • 5 March

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар өнөөдөр /2015.03.05/ сэтгүүлчдэд тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, 4 тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай …

  • 5 March

    УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллан, аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тэрээр чуулганы завсарлагааны хугацаанд хийдэг орон нутгийн томилолтоо Дундговь аймгаас эхэлж байна гээд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл хийлээ. 2014 оны намрын ээлжит чуулганаар нийт 164 хууль, 78 тогтоол баталсан. Үүнээс бие …

  • 5 March

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын эмэгтэйчүүдийн талаар илтгэл тавилаа

    Вашингтон хотод “Global Women Summit” нэрийн доор олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ гуравдугаар сарын дөрөвний өдөр боллоо. Энэ арга хэмжээнд 12 орны парламентын эмэгтэй гишүүд , АНУ ын Конгресс, Сенатын эмэгтэй гишүүд оролцож Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр ярилцлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж УИХ ын гишүүн С.Оюун, …

  • 5 March

    Тусгай зөвшөөрөлгүй сургалт явуулж байжээ

    “Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд шалгалт хийлээ. Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэртэй байдаг. Гэтэл Е-Газарчин /онлайн/ сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан …

  • 5 March

    Энэ онд 88 хороонд “Хөдөлгөөнт бирж” ажиллуулна

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны эдийн засаг нийгмийн Ажилтай орлоготой Улаанбаатар зорилтын хүрээнд энэ онд ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр 9  зорилтыг дэвшүүлээд байна. Өнгөрсөн оны хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин 7,9 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 56,5 хувьтай байна. Иймд ажилгүйдлийн түвшинг бууруулах,  ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэх үүднээс  Хөдөлмөрийн биржийн үйл …