Yearly Archives: 2015

February, 2015

  • 26 February

    Бүртгэлгүй эм “Facebook”-ээр зарж байна

    “Baby star” facebook group-д “Виферон” лаа, “Герман Д” гэх эмүүдийг зарна гэсэн мэдээлэл оруулж иргэдэд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг гар дээрээс хууль бусаар худалдаалсан зарим иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтарч шалгаж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.     Эмийг импортлох худалдах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулахыг хуулиар хориглодог.      Иймд эм хэрэгслийг цахим орчинд худалдах, …

  • 26 February

    Их мастер А.Энхтуултай халз тулсан аварга А.Сүхбатын тоглолт тэнцжээ

    Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай халз тоглолт хийжээ. Тэрээр зүлэг ногоон дэвжээнээ бяр чадлаараа гайхагддаг Дархан аварга маань Монгол улсын түүхэнд долоо дахь их мастер болон бичигдсэн А.Энхтуултай цагаанаар нүүж тэнцсэн гэнэ. Энэ тухай их мастер А.Энхтуул өөрийн цахим хуудастаа “Маш сонирхолтой тоглолт боллоо. Дархан аварга маань шаггүй шатарчин юм аа!! Тэнцлээ.” хэмээжээ. Ямартай …

  • 26 February

    Сармис батганы сорвийг ул мөргүй арилгана

    Дорнын анагаах ухаанд сармисыг ихээр шүтдэг. Учир нь энэ жижигхэн хүнсний ногоо хүний биеэс хорт бодисыг гадагшлуулан, олон төрлөөр анагаах увдистай болохоор л тэр биз. Сармис хүний дархлааг сэргээн цус шингэлэн дотроос нь анагаадаг төдийгүй гаднаас нь ч гайхалтай үр дүнтэй эмчилдэг ногоо юм. Та сармисаар хомхойг ул мөргүй арилгаж болохоос гадна батганаас үлдсэн сорвийг ч үлдээлгүй алга болгож болно. Ингэхийн …

  • 26 February

    Эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолт болно

    Эрхэм үзэгч та удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8”-нд  ээжийгээ, эхнэрээ, бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа энэ цаг мөчид улсын Филармонийн уран бүтээлчид жил бүр уламжлал болгон тоглодог “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо 03-р сарын 07-ны 19,00 цагаас өөрийн байранд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтонд улсын   Филармонийн дуучид …

  • 26 February

    Исламын улс бүлэглэлийнхэн дахин 100 гаруй жирийн хүмүүсийг цаазалжээ

    Сири улсын зүүн хойд хэсэгт “Исламын улс бүлэглэлийн” алан хядагчид Хормуз нэртэй тосгоны 100 гаруй хүний амийг хороосон байна.Энэ тухай Курдын хамгаалах хүчний удирдагч Ридур Халил мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар  “ дээрэмчид сүүлийн долоо хоногт  Эль-Жазира бүс нутагт ялагдсаныхаа хариуг гэм зэмгүй  жирийн иргэдээс авлаа, Эгэл жирийн – курд , араб,ассириичуудад бүгдэд нь сэтгэлийн гүн шарх үлдээлээ” гэжээ. Одоогийн …

  • 26 February

    Онцгой байдлын албан хаагчид Хийморийн овоог цэвэрлэнэ

    Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид өнөөдөр Хийморийн овооны ойр орчмын хогийг цэвэрлэхээр болжээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө нийслэлчүүд Хийморийн овоог зорьж, хадаг, шил лааз, цаас зэргээр орчныг нь бохирдуулж хийморио сэргээж аваад буцдаг. Тиймээс аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан ийнхүү өнөөдөр овооны ойр орчны хогноос нь салгах аж.

  • 26 February

    Чанга дэглэмтэй 425-р хорих ангийг жирийн дэглэмтэй болголоо

    Хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон зохион байгууллаа. Тус хорих ангийг жирийн дэглэмтэй болгон өөрчлөн зохион байгуулахад харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглол хийх шаардлагагүй тул хөрөнгө, санхүүгийн хүндрэл гарахгүй юм эх сурвалж: dorgio.mn

  • 26 February

    Эбола болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгууллаа

    МХЕГ-аас ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтран “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалтыг Иргэний харъяалал, шилжих хөдөлгөөний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, зарим боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн …

  • 26 February

    Цистит буюу давсагны үрэвслийг эмчлэх арга

    Цистит буюу нянгийн гаралтай давсагны үрэвслийг дарах олон аргуудыг бид бүсгүйчүүддээ зориулан нийтлэж байсан. Харин энэ удаад нянгийн гаралтай энэ хурц үрэвслийг хэрхэн ардын аргаар эмчлэх тухайд хүргэж байна. -Аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь нэг сар. -Шээхэд чинэрч өвддөг бол өргөст хэмхийн үрийг нунтаглаж, …

  • 26 February

    Виноны шилийг ашиглан гэрээ чимэх гайхалтай санаанууд

    Уусан виноныхоо шилийг шууд хаях гэж байна уу? Тэгвэл танд хаях хэрэггүй гэж зөвлье. Бид танд тэдгээр шилнүүдийг ашиглан гэрээ чимэх гайхалтай санаануудыг хүргэж байна.  

  • 26 February

    Жирэмсэн эхчүүдэд зориулсан шинэлэг бүтээлүүд

    Жирэмсэн болох, хэвлийдээ хүүхэд тээж байгаа үед бие чилж ядрах үе их байдаг. Ялангуяа доошоо харж хэвтмээр санагддаг бол эдгээр санаанууд танд тус болно. Мөн хүүхдийнхээ хэрхэн өсч торниж байгааг ч ажиглаж болох бүтээлүүд  

  • 26 February

    Нийслэл дүүргийн цэргийн штабууд ажлаа танилцууллаа

    Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллахаар байгуулсан 2015 оны гэрээний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тэмдэглэх тухай” А/147 дугаар захирамж гаргаж, нийслэлийн ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн …

  • 26 February

    2016 оны Ази Европын дээд уулзалт Улаанбаатарт болно

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын уулзалт буюу ACEM-ийн дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар …

  • 26 February

    Афганистанд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна

    Афганистаны зүүн хойд хэсгээр байрлах ууланд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна. Аврагчид тэнд ажиллаж байгаа боловч цаг хугацаа явахын хэрээр нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм. Панжшир хотод энэхүү нуранги үүсэн бөгөөд 4 өдөр өнгөрөөд байна. Тэд аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа боловч өчигдөр дахин нуранги үүсч аврах ажиллагаа улам хүнд болсоор байна. Эрх баригчдын хэлсэнээр “Хамгийн их хүн дарагдсан …

  • 26 February

    Баянзүрх дүүргийн 2, 16-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөнө

    Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/151 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, Баянзүрх дүүргийн 2 …