Yearly Archives: 2015

February, 2015

  • 24 February

    Эрэгтэйчүүдийн өртөх магадлал өндөр өвчлөлүүд

    Эрчүүдийн эрүүл мэнд муудах нь тэдний хайхрамжгүй зангаас ихээхэн шалтгаалдаг. Мөн нас ахих хирээр эрэгтэйчүүдийн биеийн физиологи ямар онцлог шинж чанартай байдаг талаарх мэдээлэл хомсдлын улмаас эрчүүдийн эрүүл мэндэд  тохиолдож болзошгүй эмгэгийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадалгүй хүнд хэлбэрийн өвчлөлтэй тулгарах тохиолдол элбэг байдаг байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эмчид хандах нь харьцангуй бага бөгөөд эрүүл мэндээ үл хайхран ажилласаар зөвхөн хүнд …

  • 24 February

    Японы эрдэмтэд элэг ургуулах шинэ арга нээжээ

    Японы эрдэмтэд үндсэн эд эс ашиглан хулганы организмд элэг ургуулжээ. Элэг нь ердөө дөрөвхөн миллиметр хэдий ч үхэх аюултай тулгарсан хулганыг аварсан байна. Элэг суулгасны дараахан төлжиж уураг ялгаруулах болон өөр төрлийн бодис шүүх ажлыг эрчимтэй хийж эхэлсэн аж. Ингээд зогсохгүй ойр хавийн судсыг өөртөө залгуулж чаджээ. Элэг гаргаж авах ажиллагаа хэд хэдэн шаттай явагдсан бөгөөд хүний гурван төрлийн эд …

  • 24 February

    Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилыг хилээр гаргахыг хоригложээ

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Ц.Мөнх-Оргилыг хилээр гарах эрхийг нь хаагаад найм хонож байгаа ажээ.  Энэ мэдээллийг эх сурвалжууд үнэн гэдгийг хэлж байгаа ч мэдээлэл өгөхөөс татгалзан хэдэн биен рүүгээ чихэж тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тодруулбал  ШШГЕГ-аас тодруулахад “Энэ талаар  манайхаас бус Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тодруулах хэрэгтэй” гэдгийг мэдэгдсэн.  Үүний дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий …

  • 24 February

    Газрын эрхээ баталгаажуулах хугацааг энэ сарын 27-ныг хүртэл сунгалаа

    Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж  авахаар сонгогдсон  иргэд энэ сарын 26-ны дотор  газраа  баталгаажуулах ёстой байсан. Энэ ажил хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн ч цагаан сарын баяр таарсан учир иргэд сар шинийн дараагаас идэвхтэй хандан дараалал үүсгэх болжээ.  Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас  өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны …

  • 24 February

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын эзэн хаан, хатан хаан нарт бараалхана

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр үдээс хойш Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарт бараалхана. Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарын …

  • 24 February

    НИТХ-ын дарга Д.Баттулга Жеймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон …

  • 24 February

    20-р сургуулийн биеийн тамирын заалыг тендерийн хэмнэлтийн хөрөнгөөр засварлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42,0 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ. Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн …

  • 24 February

    Нийслэлийн эмнэлэгүүдийн хүүхдийн тасаг байгуулах хөрөнгийг төсвийн тодотголын төсөлд тусгалаа

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн …

  • 24 February

    Монгол цэргийн жавхаа 3 дахь жилдээ болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/140 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулна. Тус уралдааны шалгаруулалтын …

  • 24 February

    Өнөөдөр хар бич өдөр

    Хаврын тэргүүн шар бар сар нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой хар бич өдөр Аргын тооллын: 2015.2.25, Лхагва гараг Наран ургах шингэх: 07.41-18.17 Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв …

  • 24 February

    Улаанбаатарт 10-12 градус хүйтэн байна

    Маргааш баруун зүгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, …

  • 24 February

    Хар бич өдөр

    Аргын тооллын 2 сарын 25-ны  лахагва гараг, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн  7-ны буд гараг, 2 хар мэнгэтэй, үхэх барилдлагатай, гал суудалтай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бич өдөр. Өдрийн наран 7:41  цагт  мандан, 18:17  цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай …

  • 24 February

    Өнөөдөр болох үйл явдал

    11:00 цагт Монголын Үндэсний номын сангийн уншигчдын танхимд Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах уулзалт болно. 11:30 цагт ирэх гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж буй талаар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал болно. Утас: 88080619 11:30 цагт Нийслэлийн ИТХ-ын …

  • 24 February

    Аянгат удган Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээжээ

    Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Би болбоос чиний захирдаг Хөх Монголын эгэл нэгэн улаач, эгэл нэгэн гэрийн авгай, эгэл нэгэн иргэн чинь, энэ Монголын нэг эс байна. Өлсөж явснаа мартсан өнөөгийн та нарыг өлсөөд хэвтэж байхад чинь би орь залуу эх байлаа, ажлаа таслаад ч очдог, нялх хүүхдээ тэврээд ч очиж дэмждэг байлаа. Бидний төлөө хөөрхий минь гээд байдаг чадлаараа …

  • 24 February

    Засгийн газрын төлөөлөгч Ч.Чимэдсүрэн Ерөнхий сайдын шийдвэрийг зөрчиж явна /бичлэг/

    Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч бөгөөд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнгийн согтуугаар замын цагдаагийн ажилтантай  хэрүүл маргаан хийж байгаа  бичлэг өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр тарсан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хот дотор том оврын жип машин  унахгүй байх тухай шийдвэр гаргасан. Түүний энэ шийдвэр МАХН-ын дарга Н.Энхбаярын “улаан хамгаалагчид”-ын нэг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнд хамаарахгүй  бололтой. Ерөнхий сайд …