Yearly Archives: 2015

February, 2015

  • 12 February

    ”Сонгодог өгүүллэгийн дээжис-2” хэвлэгдэн гарлаа

    Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцогсдын шилдэг бүтээл бүхий “Сонгодог өгүүллэгийн дээжис-2” өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Сар шинийн өмнөхөн хэвлэгдэн гарч буй энэхүү номонд Харуки Мураками, А.П.Чехов, Чарльз Диккенс, Элис Мүнро, Р.Акүтагава, Эрнест Хэмингуэй, Габриэл Гарсиа Маркес, Ги дө Мопассан нарын дэлхийд алдартай томоохон зохиолчдын өгүүллэгүүд орсон байна. Энэхүү уралдаанд урьд …

  • 12 February

    Үсээ урт ургуулах арга

    1. Үсээ гэмтээхээс хамгаалах. Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай. 2. Үс чинь …

  • 12 February

    Гишүүдийг эргүүлэн татахыг Г.Баярсайхан, С.Ганбаатар нар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудлыг эртнээс тавьж буй ч гишүүд ил далд эсэргүүцэж ирсэн. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх нь өндөр ач холбогдолтой, дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Эрхэм гишүүд ETV телевийн “Тод сэдэв” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хариуцлага алдсан УИХ-ын …

  • 12 February

    Говь-Алтай аймагт галзуу өвчин дахин гарчээ

    Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн “Улаан хонд” гэдэг газар өвөлжиж буй малчны тэмээ өвчилсөн тухай мэдээллийн дагуу энэ сарын 08-ний өдөр сумын малын эмч дуудлагаар очжээ. Тэмээг галзуу өвчний сэжигтэй гэж үзэн зориудаар устган, дээж авчшинжлүүлэхэд лабораторийн шинжилгээний хоёрдугаар сарын 10-ний өдрийн дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд Баян-Уул сумын Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 10-ний …

  • 12 February

    Нийслэлийн 2013 оны эрүүл аюулгүй байдлын индексийн дүнг танилцууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг  Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт Эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. ЭАБИ-ийн  хүрээнд  2014  онд хэрэгжүүлсэн  томоохон  ажлууд, Улаанбаатар хотын 2013 оны ЭАБИ индексийн шалгуур үзүүлэлт болон матрицыг хэрхэн боловсруулсан, 2012 онтой харьцуулсан үр дүнг өнөөдөр танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын …

  • 12 February

    Арьсны язралтыг хэрхэн арилгах вэ?

    Арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас болж язралт үүсдэг. Жирэмсэн үед, бодигоор хичээллэж байх үед, гэнэт их хэмжээний жин нэмэх үед ихэвчлэн үүсдэг. Анх эхлээд язралт үүсэх үед тухайн хэсэгт улайгаад, харин дараа нь улайлт алга болж цагаан болж хувирдаг. Язралтыг багасгах, мөн бүдгэрүүлэх арга байдаг ч шууд арилгах нь илүү амар байдаг гэж болно. Мэдээж үүнтэй …

  • 12 February

    Онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ

    Баянхонгор аймгийн Прокурорын газраас О, А нар нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод  иргэн О-ийн  3.880.160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх  болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх …

  • 12 February

    “Хайрын бэлэг” үзэсгэлэн худалдаа зохиогдлоо

    Монголын Залуучуудын Холбооноос хоёрдугаар сарыг хайрын сар болгон зарласан. Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам, 100 хосын болзоо зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн олон ажлын нэг болох “Хайрын бэлэг” үзэсгэлэн худалдаа өнөөдөр МЗХ-ны байранд боллоо. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар хайрын нандин бэлэгнүүдийг нэг дороос сонголтоо хийн авах боломжийг залуусдаа олгосон байна.  Мөн үүнээс гадна “1000 хосын …

  • 12 February

    Цагдаагийн хурандаа Б.Болдбаатар “Цагдаагийн төлөө” медалиар шагнагдлаа

    ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Монгол Улс, ОХУ-ын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласныг нь үнэлж, МУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, ХЗЯ-ны тусгай төлөөлөгч цагдаагийн хурандаа Б.Болдбаатарыг “Цагдаагийн төлөө” медалиар шагналаа.  

  • 12 February

    Таван настай хүү урьд насны амьдралаа тов тодорхой ярьжээ

    Люк Руельман таван настай. Тэрбээр АНУ-ын Огайо мужийн Цинциннати хотод амьдардаг бөгөөд урьд насны амьдралаа сайн санадаг. Люк хүү өмнө нь Чикагод амьдардаг, 30 настай, хар арьст Пэм гэгч бүсгүй байсан гэнэ. Хүү багаасаа л өмнөх амьдралаа жинхэнэ мэт ярьдаг байсан тул ээж нь оньсого мэт Пэмийн талаарх баримт материалуудыг нь нэгтгээд судалгаа шинжилгээ явуулж үзтэл хуучны нэгэн сонин дээрээс …

  • 12 February

    Уруул хагарах гол шалтгаан нь юу вэ?

    Олон шалтгааны улмаас уруул хагардаг. Ихэнхдээ хуурай, хүйтэн газар удаан байх, давстай зүйл их идэх зэргээс болж уруул хатдаг. Мөн уруул хатах өөр шалтгаанаар В витамины дутагдал, мөн таны түрхэж буй уруулын будаг зэргийг нэрлэж болох юм. Хэрвээ таны уруул хатсан бол дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй. 1. Галууны тос Хатсан уруулыг анагаахад хамгийн сайн эм бол галууны өөх, тос гэж …

  • 11 February

    Фэйсбүүкээрээ архи сурталчилсан иргэдийг 10 саяар торгоно

    ШӨХТГ-аас мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан, иргэд, аж ахуйн нэгж, үзэсгэлэн худалдаа явуулж буй худалдаа эрхлэгчид архи согтууруулах ундааны зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа интернетийн орон зайг ашиглан сурталчлах болсон нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулсан байна. Мөн олон нийтийн сүлжээгээр согтууруулах ундаа сурталчилсан иргэдэд арга хэмжээ авснаа мэдээлсэн …

  • 11 February

    Та цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ хянах боломжтой боллоо

    Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн байгууллага, алба хаагч танд өөрийн албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, БҮРТГЭЛИЙН ДУГААР бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгнө. Та энэхүү хуудсан дээр байрлах бүртгэлийн дугаар, өөрийн регистрийн дугаараарwww.service.police.gov.mn цахим хуудсанд хандаж таны гаргасан өргөдөл, гомдол ямар цагдаагийн газар, хэлтэст хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг …

  • 11 February

    Машины эд зүйлийг хулгайлдаг бүлэг этгээдийг баривчиллаа

    Өвлийн улирал болсонтой холбогдуулан иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өсдөг байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тээврийн …