Monthly Archives: February 2016

February, 2016

  • 25 February

    Махны үнэ 170 төгрөгөөр өсчээ

    Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 190 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр …

  • 25 February

    Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаас нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, автобусны зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэхүү үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, автобусны зогсоолд бүрэн орж зогсох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тухай” албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлж, …

  • 25 February

    Дархан-Уул аймаг БНСУ-ын Кёнги аймагтай томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллана

    Дархан-Уул аймаг нь БНСУ-ын Кёнги аймагтай 2014 онд “Найрамдалт харилцаа байгуулах санамж бичигт” гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгийн Төлөөлөгчид өмнө нь манай аймагт хоёр удаа айлчлан ирсэн билээ. Энэ удаа Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын урилгаар манай аймагт Кёнги аймгийн Хурлын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй Аюулгүй байдлын хорооны гишүүн Бак Чан …

  • 25 February

    Хорих ял эдэлж байгаа иргэд зургаан төрлийн мэргэжил эзэмшиж байна

    Хорих ял эдэлж байгаа иргэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсч, мэргэжилтэй боловсон хүчин болж байна. Өнгөрсөн онд л гэхэд 420 гаруй хоригдол мэргэжлийн үнэмлэхтэй болж, хүмүүжих хугацаандаа хөдөлмөр эрхэлсэн байна.  Ингээд иргэдэд учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд барагдуулжээ. Цагдан хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдийг ШШГЕГ МСҮТ-дөө сургаж сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, бетон арматурчин, тогооч, мужааны мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлж эхлээд байгаа …

  • 25 February

    Гацууртын ордын алтыг зөвхөн Монголбанкинд тушаана

    Гацууртын ордын 300 га талбайд олборлолт хийнэ. Энэ ордоос олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд тушаахаар хоёр тал тохиролцсон байна. Олборлолттой холбоотой бүх ажил хууль ёсны дагуу хийгдэнэ гэж Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэллээ. Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Дорнодын газрын тосны 19 дүгээр талбайд олборлолт хийж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компани Газрын тосны тухай хуульд …

  • 25 February

    Ц.Алтанцэцэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн шинэ даргаар томилогдлоо

                                         Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б. Саранчимэг өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан бол шинэ даргаар  Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Алтанцэцэг томилогдон очжээ. Түүний хувьд бидний сайн мэдэх “Голланд сарнай” киноны гол дүрийг бүтээсэн эмэгтэй юм.  

  • 25 February

    Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг, сургууль ашиглалтанд орлоо

    Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 1 цэцэрлэг, 1 сургууль баригдаж дуусан, ашиглалтад орлоо. Тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын  Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургууль баригдаж нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд …

  • 25 February

    МУГЖ, дуучин С.Хүрэлбаатар – “Дуучин хүний хувь заяа” дуу

    МУГЖ дуучин С.Хүрэлбаатар – Дуучин хүний хувь заяа MGLRADIO LIVE COVER 2016 Ugluu.mn

  • 25 February

    З.Золбаяр: Амь нас, эд хөрөнгөө Хяналтын камерт даатгаж болно

    “Нью Фалкон” ХХК нь Цагдаагийн байгууллагатай хамтран “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр гэмт хэргийн гаралт 100 хувиар буурсан байна.  “Аюулгүй орц” камержуулах төслийн талаар “Нью Фалкон” ХХК-ийн захирал З.Золбаяртай ярилцлаа.  Сайн байна уу. “Аюулгүй орц”төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэлээ танилцуулаач?        –Цагдаагийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын  хэмжээнд ажлын цагаар хамгийн их гэмт хэрэг гарч байна. Чингэлтэй дүүрэгт Бөмбөгөр …

  • 25 February

    Онгоц сүйрч бүх зорчигч амиа алджээ

    “Tara Airlines” агаарын тээврийн “Twin Otter” онгоц Балбад өчигдөр 11.00 цагийн орчимд сураггүй алга болсон билээ. Уг онгоцонд 18 зорчигчболон нисэх багийн гурван гишүүн зорчиж явжээ. Онгоц хуваарийн дагуу Покхара хотоос Жомсон мужид очих төлөвлөгөөтэй байсан юм. Харамсалтай нь онгоц хөөрөөд 18 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас аврах ажиллагаа хойшилсон юм. Аврах ажиллагаа өчигдөр 17.00 …

  • 25 February

    Унтаж байгаа үрсийнхээ зургийг хэзээ ч бүү аваарай!

    Унтаж байгаа хүний зургийг авч болохгүй, яагаад гэвэл хүн унтаж байхдаа их эмзэг, аливаа сөрөг зүйлд өртөмтгий байдаг. Сүнс шөнө хүний биеийг орхиж явдаг тул сул дорой, хамгаалалтгүй болдог гэж ойлгож болно. Үнтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай …

  • 25 February

    Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг тохилог хүлээлгийн өрөөтэй боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Найрамдал Ротаракт клубын хамтын ажиллагааны хүрээнд “Dream Corner” төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийнөрөөг тохижуулж байна. Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, эмчилгээний үр дүн, чанарт дэмжлэг үзүүлэх, тэдний тоглох, зураг зурах, хөгжих боломжтой тохь тухтай ээлтэй орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд …

  • 25 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар зохмцуулалтын болон дэд бүтцийн байгуулалтын уулзалт, хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотод болно. Хэлэлцүүлэгт СЗХ, Сангийн яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын хөрөнгийн бирж” ХК, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын үнэт цаасны бирж ХХК, ҮЦТТТХТ ХХК, СЗХ-ны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл, СЗХ-ны дэргэдэх Уул уурхайн …

  • 25 February

    Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 18. Бархасвадь.  Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой …

  • 25 February

    Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

    2016 оны хоёрдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн  хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос  зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 хэм, Их нууруудын хотгор  болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, …