Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909.00 цагт: Биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар зохмцуулалтын болон дэд бүтцийн байгуулалтын уулзалт, хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотод болно. Хэлэлцүүлэгт СЗХ, Сангийн яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын хөрөнгийн бирж” ХК, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын үнэт цаасны бирж ХХК, ҮЦТТТХТ ХХК, СЗХ-ны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл, СЗХ-ны дэргэдэх Уул уурхайн хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн бодлогын зөвлөл, СЗХ-ны дэргэдэх ХАА-н биржийн бодлогын зөвлөл оролцно. Утас: 88008781


09.00 цагт: Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах гурван талт үндэсний семинар “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно. Хөдөлмөрийн яам Олон улсын хөдөлмөрийн бйагууллагатай хамтран зохион байгуулж буй семинарын үеэр олон улсын хөдөлмөрийн конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих болон манайхан хэрхэн яаж биелэлтийг нь тайлагнаж буй талаар ярилцана.  Утас: 99065275, 91915340


09.00 цагт: Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын телевизүүдийн чуулган” “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно.Тус чуулган энэ удаад “Контентын үнэлэмж Монголд” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.


09.30 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно. Зөвлөгөөнд аймгуудын Хүнс,Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуй, Газар тариалан, Хүнс, Мал эмнэлгийн хэлтсийн дарга нар оролцоно. Утас: 99072224, 95950015


10.00 цагт: Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 88080619, 89010515


10.30 цагт: Нээлттэй Засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцоно. Хурал “Пума Империал” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно.


11.00 цагт:  МАН, МАХН хамтарсан хэвлэлийн бага хурал Төрийн ордон дахь “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.


11.00 цагт: Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль хэрэгжүүлэх байгууллага болон бусад Төрийн байгууллагууд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдыг хууран мэхэлж байгаа талаар Хүний эрхийн хяналтын хороо болон хохирогчдын төлөөлөл нотлох баримт дэлгэж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Иргэн А.Одончимэг намуудын санхүүжилтийн асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна.


17.00 цагт: “Элгээ чөлөөлье” уулзалт МЗХ-ны “Залуус” танхимд болно. Энэ үеэр элэгний өвчлөлийн үүсэх шалтгаан, архидалтын хор хөнөөлийн талаар МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хороон дарга Ж.Амарсанаа “Элгээ хамгаалья” илтгэл лекц танилцуулах юм. Мөн Анагаах ухааны доктор, МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Баянмөнх “Хоол, хүнсний зохилдлого”, МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хорооны дэд дарга Х.Бат-Ирээдүй “Ирээдүйдээ илгээх дархлаа” сэдвээр лекц уншиж, залуустай нээлттэй ярилцана.


18.30 цагт: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэй Монголын Дүлий Иргэдийн Урчуудын Холбоотой хамтран уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт“Бэст” арт галерейд болно. /Урчуудын эвлэлийн хорооны 2-р давхарт/ Утас: 319015, 319017

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …