Monthly Archives: February 2016

February, 2016

  • 19 February

    Үстэй хумс энэ жилийн ” түрлэг”

    Энэ оны эхэнд “CND” хумс арчилгааны компанийн гүйцэтгэх захирал Арнолд сонирхолтой нэгэн загварын чиг хандлагыг бүсгүйчүүдийн дунд дэлгэрүүлжээ. Түүний гаргасан загвар буюу хумсаа “үсээр” гоёх санааг хумс янзлах хамгийн трэнд санаа юм хэмээн дэлхийн энтертайнмент сайтууд онцолсон байна. Үүгээр ч зогсохгүй түүний гаргасан энэхүү санааг “Libertine” брэнд 2016 оны намар, өвлийн  шоундаа ашигласан аж.

  • 19 February

    Доктор Жон Байзелыг “Найрамдал” медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Люксембургийн Зүрхний мэс засал, Интервэншнл Кардиологийн институтын захирал, доктор Жон Байзелыг Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд Х.Даваадорж гардуулан өгөв. Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнуудад суугаа Элчин сайдын яам болон Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консулын газар хамтран 2016 оны хоёрдугаар сарын …

  • 19 February

    Европын банкны ерөнхийлөгчтэй уулзав

    Турк улсын Истанбул хотод Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өчигдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабартитай уулзан, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хөгжлийн талаар мэдээлж, цаашид тус банктай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцав. Ноён Сума Чакрабарти Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдсэн нь Монгол Улсын эдийн засгийн …

  • 19 February

    Дайр-эз-Заур хотод тусламжийн барааг шүхрээр буулгахаар төлөвлөжээ

    Сирийн зүүн бүс нутагт орших Дайр-эз-Заур хот “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн бүслэлтэд орсон. НҮБ хүнс болон тусламжийн бусад бараа бүтээгдэхүүнийг нисдэг тэргээр зөөвөрлөн, тус хотын дээрээс шүхрээр буулгах төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр зарлалаа. “Исламын улс” бүлэглэлийн бүслэлтээс үүдэлтэйгээр Дайр-эз-Заур хотод хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн ачааны автомашинууд шууд хүрэх боломжгүй байгаа юм. Иймээс НҮБ Сирийн өлсгөлөнд нэрвэгдсэн хэд хэдэн бүс нутагт хүмүүнлэгийн …

  • 19 February

    О.Дөлгөөн хөмсөгөө хэрхэн зурах талаар зааварчилгаа өглөө

    Жүжигчин О.Дөлгөөн охид бүсгүйчүүдээ зориулж нэгэн зааварчилгааг хүргэж байна. Тэрээр “Хөмсгөө шивүүлсэн юмуу гэж асуугаад байсан хүмүүст зориулж зааварчилгаа хийлээ” гэв.

  • 19 February

    МАН-ынхан чуулгандаа суух уу

    УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрөгч даваа гарагт нээлтээ хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсоор өнөөдөр 10:45 цагт эхэлсэн. Ингэхдээ Ардчилсан намын 35 гишүүнээс 34, МҮАН-аас Н.Батцэрэг, Г.Уянга, М.Сономпил, МАХН-аас Л.Цог, Д.Тэрбишдагва, ИЗНН-аас С.Дэмбэрэл гээд нийт 40 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр чуулж байгаа. Энэ удаагийн парламентад суудлынхаа тоогоор хоёрдугаарт бичигдэж буй МАН-ын бүлгийн 26 гишүүн “эрх баригчид ирцээ бүрдүүлчихвэл хуралдаа суухад бэлэн” …

  • 19 February

    Нийслэлийн баруун хэсэгт авто вокзал барина

    Өнгөрсөн онд  давхардсан тоогоор 1.8 сая гаруй хүн тоогоор хот хооронд зорчжээ. Улаанбаатар хотоос нийт 68 чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг Сонгинохайрхан, Баянзүрх авто вокзалууд хүргэж байна. Өнгөрсөн оноос хэд хэдэн шинэ чиглэлүүд нээгдсэнтэй холбоотойгоор Баянзүрх авто вокзал  хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс олон улсын стандартад нийцсэн авто вокзалыг нийслэлийн баруун зүгт барихаар төлөвлөж байна гэж Зам …

  • 19 February

    Төрийн албанд нэр дэвшсэн 38 хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

    АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг …

  • 19 February

    Нийт ажилгүйчүүдийн 53.1 хувь нь эмэгтэйчүүд байна

    Хөдөлмөрийн яамны захиргааны статистик мэдээгээр дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2016 оны 1 дүгээр сарын эцэст 13479 болж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувь буюу 1366 хүнээр буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 7158 буюу 53.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл бүртгэлтэй нийт ажилгүйчүүдийн 19.3 хувь буюу 2605 нь 15-24 насны, 38.8 хувь …

  • 19 February

    А.Бакей: Сонгуулийн тухай хуулийг баталснаар сонгогчид нэгдсэн гарын авлагатай болно

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл нар оролцсон. Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 337 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 209, УИХ-ын тогтоолын төсөл 14, Байнгын хорооны тогтоол 5, …

  • 19 February

    Хүүхдүүд гамшиг ослын үед юу хийх ёстой талаар суралцаж байна

    Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэх гамшиг, онцгой байдлын тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүний улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс орнууд эдийн засгийн хувьд олон тэрбум долларын алдагдал хүлээсээр байна. Энэхүү гамшиг, онцгой байдлын үед хүүхэд янз бүрээр нэрвэгдэх, хүчирхийлэл дарамтад өртөх эрсдэл нэмэгддэг байна. Гамшиг, онцгой байдлын …

  • 19 February

    О.Одонтуяа, З.Болортунгалаг нар хүрэл медальт хүч үзнэ

    Чөлөөт бөхийн ААШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. О.Оюунтуяа Солонгосын бөхийг цэвэр ялж хагас шигшээд Японы Аяака Итод 10:2-ээр хожигдож яваад цэвэр ялагдав. Ингэснээр хүрэл медалийн төлөө Вьетнамын бөх Ти Хуон Даотой оноолт таараад байна. З.Болортунгалагийн хувьд эхний тойрогтоо Тайванийн Вен Линг Ченийг цэвэр ялж, хагас шигшээд ДАШТ-ий …

  • 19 February

    Махны экспортын шинэ үе эхэллээ

    Монголчуудын олон жилийн мөрөөдөл өнөөдөр биеллээ олж, дэлхийн хоёр дахь том  зах зээлд малын махаа гаргаж эхлэх нь. Цагаан сарын өмнөхөн БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн хэлтсээс манай гурван махны үйлдвэрт боловсруулсан үхэр, хонь, ямааны мах нийлүүлэх зөвшөөрөл олгосон. Тэгвэл өнөөдрөөс “Грийн грэйс лэнд” компани Говь-Алтай аймгийн “Бургастай” боомтоор дулааны аргаар боловсруулсан мах гаргаж эхэллээ. …