Monthly Archives: March 2016

March, 2016

  • 28 March

    Энэтхэгт сурч байсан Монгол оюутан амиа хорложээ

    Энэтхэгийн Карнатака мужийн Уттара-Каннада тойргийн Мундгод хот дахь Түвдийн II баазын оюутны байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорложээ. “Монголын иргэн 19 настай хүү Б өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд тэрбээр тус баазад Буддын шашинд дөрвөн жил суралцсан байна” гэж Мундгод хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Ц.Патил мэдэгдэв. Хичээлдээ төвлөрч чадахгүй байгаагийн улмаас сэтгэлээр унаж, ийм үйлдэл хийсэн тухайгаа Б …

  • 28 March

    Хончин охин төрийн сайд болсон нь

    Мороккогийн хоньчин охин, дэлхийн 5 дахь том эдийн засагтай Франц улсын төрийн сайд болж чаджээ Хэн байсан нь биш, хэн болж чадах нь хүнийг тодорхойлно гэж Күнзийн хэлсэн юутай үнэн бэвUgluu.mn

  • 28 March

    Г.Түвшинжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал илгээлээ

    УИХ-ын гишүүн Х. Баттулгын туслах Г.Түвшинжаргал ой гарантай хүүгээ орхин хорих ангид хоригдож буй. Тэрээр хөх нь чинрэхээр хорих ангийн “оо”-д хөхний цагаан сүүгээ сааж байна гэх мэдээлэл олон нийтэд хүрч олны сэтгэлийг эмзэглүүлээд буй. Ямартай ч түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан гарын үсэгтэй ил захидал бичсэн байна.

  • 28 March

    Шавь нартаа хар тамхи татуулжээ

    Америкийн Виржини мужийн Хэнрико сууринд шавь нартаа хичээлийн үеэр марихуан хар тамхи татахыг зөвшөөрдөг байсан нэгэн багш ажлаасаа халагдсаны дээр эрүүгийн хариуцлагад татагджээ. Виржини Рэндольфын нэрэмжит академид хөдөлмөрийн багш хийдэг 23 настай Домоник Леуззи өөрийн хичээл дээр шавь нартаа марихуан хар тамхи татахыг нь зөвшөөрдөг байсан гэнэ. Тэгвэл сургуулийн орчинд хар тамхи татах нь хориотой байдаг аж. Сургуулийн захиргаа цагдаагийн …

  • 28 March

    Согтуу дугуйчин автобустай шүргэлцжээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 16 хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 3, Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл …

  • 28 March

    Дээрэм танхайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье

    Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн нутаг дэвсгэрт автомашины хаалга нээлттэй байхад гар утсыг нь булаасан, гэр хорооллын гэрэлгүй гудамжаар эмэгтэй хүмүүсийн эд зүйлсийг нь бүлэглэж дээрэмдсэн гэмт хэрэг гарчээ. Иймээс цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • 28 March

    Их, дээд сургуулиудыг АСЕМ-д хамтран ажиллахыг урилаа

    Энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил, уулзалтын үйл ажиллагааны үеэр Монголын их, дээд сургуулиудыг сайн дурын ажилд хамтран оролцохыг урьсан арга хэмжээ өнөөдөр болов. Ерөнхийлөгчийн  дэргэдэх Иргэний танхимд болсон уулзалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайдын …

  • 28 March

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улсын малын генетик нөөцийг бүртгэх, …

  • 28 March

    2.7 сая төл бойжиж байна

    2016 оны эхэнд улсын хэмжээнд 23.8 сая эх мал тоолуулснаас 105.2 мянган ингэ, 952.5 мянган гүү, 1.4 сая үнээ, 10.6 сая хонь, 9.6 сая ямаа байна. Өнөөдрийн байдлаар /2016.03.25/ нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая эх мал төллөж 2.7 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 11.5 мянган ботго, 7.4 мянган унага, 46.2 мянган тугал, 1.4 сая хурга, 1.3 …

  • 28 March

    Дархан хотод 14 км Дугуйн зам бүхий цогцолбор замыг байгуулна

    Шинэ хуучин Дарханыг холбосон 14 км явган хүний зам дагуу хотын жишигт нийцсэн “Дугуйн зам” төслийг амралтын бүс, ногоон орчин, гарц гэрлэн дохионы хамтаар цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2016.03.27/ аймгийн Засаг дарга А.Энхболд Гудамж төслийн хамт олонтой явган алхалт хийн, тус замтай холбоотой асуудлуудтай газар дээр нь танилцаж, санал солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд:- “Энэ …

  • 28 March

    Шилдгүүд чуулсан “Миний мэргэжил-миний бахархал” амжилттай боллоо

    Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалтыг өнөөдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгууллаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн 81 МСҮТ, Политехник коллежид 45 мянга орчим залуус сурч байна. Тэднээс шилдгийн шилдгүүд нь “Миний мэргэжил-миний бахархал” анхдугаар чуулга уулзалтын төлөөлөгчөөр сонгогдон иржээ.   Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан газар газраас ирсэн шилдгүүдийн уулзалтыг …

  • 28 March

    Архаг батгашилтаас салах арга бол маш энгийн

    Хад асга шиг гөвтрүүтсэн ,хөндүүр,зовиуртай арьсыг make up хийгээд төгс далдлах боломжгүй ,учир нь өнгийг нь нууж болох ч овойж товойсон биржрүүт батга сүүдэрлэгдээд харагдах нь бухимдал төрмөөр . 14 жил антибиотик, дааврын эм, ороогүй салон,эмнэлэг,хэрэглээгүй гоо сайхны бүтээгдэхүүн байгаагүй ,зөвхөн батганд л 16 сая төгрөг зарцуулсан байгаан дээрх хугацаанд . Хөгжилтэйн батганаас минь салгаад өгөөч гэж бурханд хүртэл итгэх …

  • 28 March

    Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэгүй хийнэ

    Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, ходоод, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. -Хавдар судлалын үндэсний төвд  Энэтхэгийн “JAVPEE” эмнэлгийн элэгний мэс заслын эмч нар ирж иргэдэд үнэгүй үзлэг хийж, лекц уншсан. Үүнээс яриагаа эхлэе? -Хавдар судлалын үндэсний төв үйл ажил­лагаа­ныхаа томоохон хэсэг болгон зонхилон то­хиолдож буй хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчний талаар зөв мэдээлэл өгөх зорилгоор сар бүр лекц …

  • 28 March

    Бусдын баримтаар цахимд бүртгүүлбэл “ХЭРЭГ”-т холбогдоно

    НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг e_barimt.mn сайтад бүртгүүлж, 400 саяын хонжвортой сугалаанд оролцож, жилийн эцэст төлсөн баримтынхаа үнийн дүнгийн 2 хувийг улсаас буцаан авах нөхцөл бүрдэж буй. Мэдээж бүртгүүлсэн баримтын тоогоор 400 сая төгрөг хожих магадлал өсч байгаа учир иргэд НӨАТ-ын падааныг сугалаа гэдгээр нь ойлгож худалдан …

  • 28 March

    Жастин Бибер нүцгэлэх “дон” тусчээ

    Багаасаа урлагийн өрсөлдөөнт ертөнцөд хөл тавьж, од болон гялалзсан дуучин Жастин Бибер дахиад л чармай нүцгэн зургаа өөрийн инстаграмм хуудастаа нийтэллээ. Эдүгээ 22 настай дуучин залуу нуурын өмнө чармай нүцгэн зогсч буй зургаа сошиал медиад тавьсан байх бөгөөд түүний энэ зургийг сельфиний “Shots” аппликэйшны СЕО  Жон Шахиди авчээ. Жастин өнгөрсөн жилийн долдугаар сард ч мөн өөрийн чармай нүцгэн зургаа инстаграммдаа …