Monthly Archives: March 2016

March, 2016

  • 23 March

    Тэтгэвэрийн зээлтэй ахмадууд түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ хамтран зээлдэгчтэй байна

    Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн нийслэл дэх бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Журмын дагуу эхний ээлжинд ахмад настнуудыг бүртгэсэн. Бүртгүүлсэн ахмадуудын хувьд ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байгаа аж. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай болж байгаа гэдгийг ТОСК-ийн мэргэжилтнүүд хэлж байна. аръяалах ангиллын …

  • 23 March

    Иргэд хоорондоо мөнгө зээлүүлэхийг хуулиар хориглолоо

    УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ. Хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг сулралтай …

  • 23 March

    Маргааш дуут дохиог дуугаргана

    Маргааш гамшиг, ослын дуут дохиог ажиллуулна. Тодруулбал жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Тэгвэл энэ жил уг өдөр нь энэ сарын 24-нд буюу маргааш тохиож байгаа юм. Дуут дохио 16:00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч …

  • 23 March

    Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Энэ өвөл цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Мөн гол, мөрөн, нуурын мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюултай байгаа юм. Иймд, цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж …

  • 23 March

    Тамхины хорыг гадагшлуулах 8 хүнс

    Дээр үед хүмүүс тамхийг тансаг хэрэглээ гэж үзэн татдаг байжээ. Гэтэл өнөө үед анагаахын шинжлэх ухаан хөгжсөнөөр тамхи нь эрүүл мэндэд маш хортой гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн юм. Тэр тусмаа тамхинд агуулагдаж буй никотин нь мансууруулах бодистой адилхан үйлчилгээ үзүүлж, нэг л татаж эхэлбэл энэхүү муу зуршлаа орхиж чадахгүй“Никотинд донтох” байдалд ордог учраас хүмүүс тамхинаас гарахад хэцүү байдаг. Тамхины утаанд мансууруулан донтуулах, …

  • 23 March

    Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний чуулган эхэллээ

    ХХААЯ-аас зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний чуулган өнөөдөр 09:00 цагаас Корпорэйт зочид буудалд эхлэлээ. Энэхүү чуулганд УИХ-ын БОНХХХАА-ын Байнгын хороо, БОНХАЖЯ, АҮЯ, Их дээд сургуулиудийн Эрдэм шинжилгээний байгууллага, ТББ, Мэргэжлийн холбоод,  Үйлдвэрлэгчид, Орон нутгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцож байна. Чуулганд оролцогчид  Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн …

  • 23 March

    Монгол малчдад “туслах аян”-ыг олон улсад уриалсан байна

    Гуравдугаар сарын 22-ны байдлаар Монгол улсад өвөл, хаврын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуй, фермер ихээхэн хүндрэлд ороод байгаа юм. Малчид өвлийн ширүүн цаг агаарт мал аж ахуйдаа хангалттай тэжээлийг өгч чадахгүй байгаа ба малын өвс тэжээлийн цуваа хүрэхэд цаг агаарын байдлаас үүдэлтэй хүндрэл үүссэн сумууд байгаа юм. 200 000 малаа алдаад байна гэсэн тоо баримтыг засгийн газраас гаргасан байна. Жишээ …

  • 23 March

    Шоколад стресээс ангижруулдаг

    Бүсгүйчүүд шоколаданд дуртай. Гэвч таргалуулна, шүд хорхойтуулна гэх мэт сөрөг мэдээлэлээс болж энэ сайхан амттанаас татгалзахад хүрдэг. Тэгвэл шоколадыг тохируулан хэрэглэвэл тун үр өгөөжтэй амттан юм. Гэхдээ шоколад идэхдээ энэ хоёр дүрмийг мөрдөх хэрэгтэй 1. Бага хэмжээгээр идэх хэрэгтэй 2. Какаоны 60 хувиас доошгүй найрлагатай, сайн чанарын шоколад хэрэглээрэй. Германы мэргэжилтнүүд нэгэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар өдөр бүр бага хэмжээний шоколад …

  • 23 March

    Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд далан, шуудууг цэвэрлэж байна

    Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэх үүргийг нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөнөөс холбогдох байгууллагуудад өгсөн. Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран шар усны үерээс сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцлаа. Нэгдсэн дүнг нийслэлийн Удирдлагын …

  • 23 March

    Монгол оюутнуудын хооллолтын 6 алдаа

    Оюутан залуус маань амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа хэрхэн, яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог. Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Үүнийг нэг тод жишээ нь зохисгүй, буруу хооллолт юм. Оюутнууд …

  • 23 March

    Төгсөгчдийнхөө тасралтгүй боловсролыг дэмжинэ

    Шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн хурдаар тодорхойлогдож байгаа өнөө цагийн залуус хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай тасралтгүй боловсрол эзэмших зайлшгүй шаардлагатай болж байна. Улс төр, эдийн засаг, соёл, оюун санаа, байгаль орчин зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх гол гарц нь тасралтгүй боловсрол юм. Отгонтэнгэр их сургууль 2016 оноос төгсөгчдийнхөө мэргэжил боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр …

  • 23 March

    10 орны төлөөлөгчид Сонгуулийн Ерөнхий хороонд зочлов

    Улаанбаатар хотноо болж буй “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинарт оролцогсод  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр тусгайлан зочиллоо. Энэ үеэр Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй туршлага,  сонгуулийн эрх зүйн зохицуулалт болон Сонгуулийн Ерөнхий Хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, сонгуульд хэрэглэж буй техник хэрэгслийн талаар танилцуулга хийж дараа нь санал тоолох техник хэрэгслийн үйл ажиллагааг зочдод …

  • 23 March

    Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал болно

    Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 5 дугаар сарын 13-нд зохион байгуулагдахаар болжээ. Тус хурал нь 2011 оноос хойш уламжлал болон эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдаж ирсэн юм. Их, дээд сургуулийн багш, судлаачдын хүсэлтийг үндэлсэн оролцогчдын цар хүрээг нэмэгдүүлж СУДЛААЧ ба ОЮУТАН гэсэн хоёр ангилалд зохион байгуулах болсон нь 2016 оны эрдэм шинжилгээний хурлын …

  • 23 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Гуравдугаар сарын 23-ны Лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10:30-16:00 цагт: 3, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Загийн 24, 25, 27, 18/3 дугаар байр, Монгол эм импекс концерн, Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлэг, Урбанек ХХК, Сант сургууль болон ойр орчимд, Баянзүрх дүүрэг 10:30-16:30 цагт: 11 …

  • 23 March

    Хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарласан ОСК, СӨХ-оос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн цахилгаан …