Monthly Archives: March 2016

March, 2016

  • 22 March

    Хувцасны толбо, хөлсний үнэрийг хэрхэн арилгах вэ

    Бидний амьдралд хөгжилтэй, дурсамжтай зүйлс зөндөө тохиолддог. Тэр дурсамжийг сануулах элдэв толбууд хувцсанд тань үлдсэн юм биш биз? Эсвэл толбо, бохирдлоос нь болоод дуртай даашинз, гоёлын хүрмээ өмсч чадахгүй явна уу. Хувцсан дээрх зарим толбыг хими цэвэрлэгээ ч арилгаж чадахгүй байх нь бий. Гэтэл гэрийн нөхцөлд толбыг арилгах энгийн аргууд бий. Юуны толбыг, хэрхэн арилгах талаарх эл зөвлөгөөг цаасан дээр …

  • 22 March

    Түүхий эдийг нанотехнологийн түвшинд боловсруулах эхлэл тавигдсаныг малчдад дуулгав

                         УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллалаа.Тэрээр УИХ-ын гишүүн ХХАА-н Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажилласан юм.  УИХ-ын дарга З.Энхболд Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа Орон сууцны ипотекийн зээлийн хүү таван хувь болж, малчны зээлийн хүүг бууруулсантай холбоотой Төрийн банкны үйл ажиллагаатай УИХ-ын дарга …

  • 22 March

    МИАТ-ын нисэгч шал согтуу байснаас онгоцны нислэг хойшилсон уу

    Эдийн засагч Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратегээр мэргэшсэн Монгол улсын урдаа барьдаг эдийн засагчдын нэг. Харин тэрээр өөрийн твиттэр хуудсаараа нэгэн мэдээлэл түгээсэн нь гайхашрал төрүүлж байна. Энэхүү мэдээллийг уншсан олон зуун хүмүүс гайхаж байгаагаа нуусангүй. “Монголын иргэний агаарынхан хариуцлагатай, тийм зүйл хэзээ ч болохгүй. Д.Жаргалсайхан нягталсангүй мэдээлэл гаргасан байна, настай намбатай хүн байж …

  • 22 March

    Твиттерийн 10 жилийн түүхэн дэх 10 онцгой жиргээ

    2006 оны 3 сарын 21-ний өдөр Жак Дорсей бусад нөхдийн хамтаар твиттерийг бүтээсэн байна. Өчигдөр твиттер 10 нас хүрлээ. Ингээд та бүхэндээ өнгөрсөн 10 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 жиргээг танилцуулсныг одоо хүргэе. Үйл явдал: 1. Хамгийн анхны жиргээ Хамгийн анхны жиргээ зөвхөн 5 үгээс бүрдсэн жиргээ байлаа. 2006 онд твиттерийг үүсгэн байгуулагч Жак Дорсей, just setting up my …

  • 22 March

    Хүүхдийн гэсэн бүхэн хаачив

    Хүүхдээр овоглосон бүх л барилга байгууламжийг бизнесмэнүүд маань хувьчилж, өмчилж авснаар тэдний ашиг орлого олох үүд хаалга нээгдсэн бол хүүхдээр овоглосон бүхэн үгүй болов. Улаанбаатарт хүүхдээр овоглосон 20 орчим барилга байсан ч одоо ердөө л хэдхэн нь л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төв, Усан спорт сургалтын төв,  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв …

  • 22 March

    Долоо хоногт 30-40 хүн улаанбурханаар өвчилж байна

    2015 оны гуравдугаар сараас дэгдэлт нь эхэлсэн улаанбурханы тархалт өнөөдөр ч үргэлжилж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Хүйтэн сэрүүний улиралд агаар дуслын замаар халддаг өвчлөл нэмэгддэг. Тиймээс шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраар зорчихгүй, аль болох даарч хөрөхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй хүн улаанбурханаар өвчилжээ. Нийт тохиолдлын 80 хувь нь нийслэл хотод байна. …

  • 22 March

    Хамгийн хямд зардлаар аялаж болох 10 улс

    Урин дулаан цаг хаяанд ирж, хэн хүнгүй үүргэвчээ аван хаа нэг тийшээ аялмаар санагдаж байна. Харин гадаадын үзэсгэлэнт орнуудаар аялахад өртөг өндөр гардаг тул хүссэн хүн явж чаддаггүй. Гэхдээ бид л мэддэггүй болохоос гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс дуусахааргүй ихтэй атлаа хямд төсөр зардлаар аялах боломжтой улс олон бий. Ингээд та бүхэндээ хамгийн хямд зардлаар аялж болохуйц 10 улсыг танилцуулья. 1 Испани …

  • 22 March

    Гаж урсгалаараа алдартай Мүүний шашин ийм хортой

     Энэ хаврын гол сэдэв бол яах аргагүй Мүүн. Мүүний шашинтай, энэ шашныг Монголд дэлгэрүүлсэн,нэвтрүүлсэн гэх Мүүнчдийг илчилж илрүүлсэн үйл явдал, өрнөлтэй, төгсгөл үгүй өдрүүд үргэлжилсээр байна. Нэг хэсэгтээ л Мүүний шашнаар амьсгалж байгаад одоо эрч нь жаахан суларсан бололтой. Учир нь энэ шашны гол буруутан болсон БСШУЯ-ны Стартеги Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаярыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр балбасаар байгаад албан тушаалаас …

  • 22 March

    Солонгост “Зика” вирусын анхны тохиолдол бүртгэгдлээ

    Бүгд Найрамдах Солонгос улсад “Зика” вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Yonhap News Agency мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр тус улсын иргэн 43 настай эрэгтэй зика вирусын халдвартай нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Өвчтөн өнгөрсөн нэгдүгээр сард Бразил улс руу зорчоод ирсэн байна. Шумуулаар дамждаг зика вирусын халдвар нь ургийн гажиг тэр дундаа ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байж болзшгүй хэмээн ДЭМБ өнгөрсөн …

  • 22 March

    Өмнөговь аймагт газар хөдөлжээ

    Энэ сарын 18, 19-нд Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймагт газар хөдөлжээ. Тодруулбал,Баянхонгор аймгийн Баацагаан сумаас зүүн урд зүгт 15 км-ийн зайд “Нарийн гол” /У-99059I, Ө-45049I/ гэдэг газарт 2016.03.18-ны өдрийн 14:09:54 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээлсэн. Тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Эрдэнэбат аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Говь-Алтай аймгийн Алтай …

  • 22 March

    Бритни Спирс гоёмсог биеэрээ гайхуулжээ

    Өдгөө 34 настай дуучин Бритни Спирс тод өнгийн усны хувцастай гэрэл зургаа Инстаграм дээр байршуулжээ. Ил усан сангийн дэргэд тэрбээр хэвтэж байгаа нь харагдана. Гэрэл зургийн дор Бритни “Зүгээр л амарч хэвтэнэ” гэж бичсэн аж. Шүтэн бишрэгчид нь Спирсын биеийн галбир үнэхээр сайхан байгааг түвэггүй ойлгосон байна. Эх сурвалж www.wikimon.mn

  • 22 March

    Ажлаа тарсны дараа юу хийх вэ?

    Оройны 6 цагаас хойш унтах хүртлээ юу хийдэг талаараа нэг бодож үзье л дээ. Зурагт үзнэ, хоолоо иднэ, ном уншина, унтана…Хэтэрхий нэгэн хэвийн биш байна гэж үү? Дуртайдаа биш харин “ёс юм шиг” хийдэг болсон эдгээр зүйлст чинь 10 санаа нэмэрлэе. Өөрчлөлт хийх үү? Ажлаасаа гэр лүүгээ харих үед чиний толгойд бөөн “үрчлээтэй бодол” эргэлдэж байдаг бол, магадгүй өөрчлөлт хийх …

  • 22 March

    Австралийн сурагч охин “Лалын улс” бүлгийг санхүүжүүлжээ

    “Лалын улс” бүлгийг санхүүжүүлэх зорилгоор мөнгө цуглуулсан хэргээр 16 настай сурагч охин шүүхэд дуудагдаад байна. Австралийн цагдаа нарын хэлж буйгаар энэ төрлийн үйл ажиллагаа өсвөр насныхны дунд “түгээмэл дуурайх чиг хандлага” болж байгаа аж. Сурагч охиноос гадна, 20 настай залуу Сиднейд баривчлагдан, шалгаж байгаа гэж Өмнөд Уэльсийн цагдаагийн газрын орлогч комиссар Катерин Бёрн сэтгүүлчдэд ярьжээ. Энэ төрлийн гэмт хэрэг буюу …

  • 22 March

    Их Британийн иргэн дэлхийн хамгийн хурдан явдаг сууц бүтээжээ

    51 настай Английн цэцэрлэгч Кевин Никс Дэлхийн хамгийн хурдан явдаг байшин бүтээсэн байна. Түүний энэ байшин нь цагт 88 милл буюу 141,6 км хурдтай ажээ. Анх өөрийн Волксваген машины гаднах байдлыг өөрчилөхөөр засварын ажил хийж эхэлсэн ч сүүлдээ байшин болгохоор шийдвэрлэсэн байна. Тэрээр машинаа модоор бүрэн жижиг хэмжээний амбаар болгосон ба одоо түүний энэхүү байшин нь дэлхийн хамгийн хурдан гэдгээрээ …

  • 22 March

    М.Үүрийнтуяа: Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог

    Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг өвчин. Дэлхий нийтээр эпилепси өвчинтэй тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Манай улсад энэ төрлийн өвчний талаар ойлголт төдийлэн байхгүйгээс үүдэн нийгэмд ийм өвчтэй хүмүүсийг гадуурхах тохиолдол …