Monthly Archives: March 2016

March, 2016

  • 12 March

    Компьютерийн дэлгэцний хорноос ногоон цай хамгаална

    Гар утас, зурагт, компьютерээс ялгарах цахилгаан соронзон долгион нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд төдийгүй бүх насны хүмүүст нөлөөлж, тархи мэдрэлийг ядраан, нүдний харааг муутгадаг гэдгийг эрдэмтэд батлаад байгаа билээ. Тэгвэл Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдгийг олж тогтоосон байна. …

  • 12 March

    Үсээ засуулахад эрч хүч сайжирна

    Аргын тооллын 3 сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 4, Шийдэм одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг …

  • 11 March

    Шуурхай мэдээ: Мүүнийн тухай нэвтрүүлгийг C1 телевиз эфирээрээ гаргах боломжгүй гэжээ

    Монгол улсад хүмүүсийн итгэл үнэмшилд дөрөөлөн хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг гэх Мүүнийн шашны тухай эрэн сурвалжлах нэвтрүүлгийг Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр  сэтгүүлч Л.Мөнхбаясгалан бэлтгэн  өнөөдөр оройн 22:00 цагаас С1 телевиеээр олон нийтэд хүргэх байсан. Харамсалтай нь нэвтрүүлэх гарахаас цаг гаруйн өмнө  тус нэвтрүүлэг С1 телевизээр гарах боломжгүй болсон гэдгийг телевизийн захиргаанаас Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд мэдэгджээ. Энэ тухай тэрбээр фэйсвүүкт ийн мэдэгджээ.  …

  • 11 March

    “Дарханы хөгжил- Олон улсын эдийн засгийн форум” болно

    Дархан-Уул аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт,  санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг  дэмжих   зорилгоор “ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ФОРУМ” –ЫГ  аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулахаар ажиллаж байна. Форумын хүндэт зочдоор Монгол, БНХАУ, …

  • 11 March

    Н.Хангай хүүд амьдрал бэлэглээрэй

    Энэ орчлонд мэндлээд хоёрхон оныг үдэж буй Н.Хангай хүү ээж, аавдаа эрхэлж, хэлд, хөлд орох насандаа тархины гүний хорт хавдар хэмээх хүнд өвчнөөр шаналж байгаа юм байна. Уг өвчин хүүгийн биед хурдацтай муу нөлөө үзүүлж байгаа бөгөөд Н.Хангай хүүг яаралтай Герман Улсад мэс засалд оруулах хэрэгтэй байгаа аж. Уг мэс заслын төлбөр эхний ээлжинд 200 сая төгрөг гэнэ. Н.Хангай хүүгийн …

  • 11 March

    Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төв 25 жилийн баяраа тэмдэглэж 13-нд цасны баярт явна

     “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье”-сайн үйлсийн аянаар үргэлжилж байна Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээний үеэр нийслэлийн удирдлагууд, залуучуудын холбоодын төлөөлөл, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, үе үеийн төгсөгчид, үе үеийн багш ажилчид  гээд халуун ам бүлээрээ баяраа тэмдэглэж байлаа. Тэрхүү төвийн үйл ажиллагаа нилээд өрнүүн, хөл хөөрцөг ихтэй …

  • 11 March

    Төлийн бойжилт 98 хувьтай байна

      Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 209.4 мянган эх мал төллөж, 204.7 мянган төл хүлээн аваад байна. Улсын хэмжээнд 23 сая эх мал байгаагаас 209.4 мянга нь төллөжээ. Үүнээс нийт 204.7 мянган төл хүлээн авч, 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж байна. Одоогоор төлийн алдагдал харьцангуй бага, төл бойжилт 98.0 хувьтай байгаа аж. Өнгөрсөн …

  • 11 March

    Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

    ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ Олон улсын хэрэглэгчийн байгууллага нь (ОУХБ) ашгийн бус, бие даасан, эрх мэдэл бүхий дэлхий нийтийн дуу хоолойг хэрэглэгчдэд хүргэдэг дэлхийн холбоо бөгөөд Английн Лондон хотод байрладаг. Тус байгууллага 1960 оны 4-р сарын 1-нд байгуулагдсан, одоогийн байдлаар дэлхийн 120 улс орны 240 орчим гишүүн байгууллагатай бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг хүчтэй бий …

  • 11 March

    Ирэх сараас шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

    Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байна. Сонгогч дээрх цахим хуудсанд хандаж өөрийнхөө регистрийн дугаарыг хийхэд цахим код өгнө. Тэрхүү кодыг хийгээд өөрийнхөө мэдээлэл үнэн бодитой эсэхэд хяналт тавих боломжтой болсон аж. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм байна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий лавлах утас 1800 1890 утас руу …

  • 11 March

    Амиа хорлохыг завдсан сурагч охиныг аварлаа

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол буюу Сансарын клонкын орчим байрлах 57-р байрны дээвэр дээрээс сурагч охин амиа хорлохыг завдав. Сурагч охин 11 цагийн үед байрны дээвэр дээр гарсан бөгөөд түүнийг цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчид зогсоохоор ажилласан. Улмаар ээж нь ирж охинтой ярилцан буулгасан байна. Сурагч охин юуны учир амиа хорлох гэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Бид …

  • 11 March

    Г.Баярмаа: 3 дугаар сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл олгогдож эхэлнэ

    5 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа. – “5 хувийн хүүтэй ипотекийн зээл”гэсэн бүтээгдэхүүн банкуудад бий болчихлоо. Ямар орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлээр авч болох вэ? – Засгийн газраас шинээр баталсан журамд маш тодорхой, ойлгомжтой заасан байгаа. Уг журмаар орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн …

  • 11 March

    2 дугаар сарын орон сууцны үнийн индекс

    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ)судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ. Шинэ …

  • 11 March

    ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

    Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит “БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ ОЛИМПИАД” энэ сарын 5-нд амжилттай болов. Олимпиадад манай аймгаас гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Зүүнхараа, Орхон аймгуудаас нийт 500 гаруй сурагчид ирж оролцон хими, физик, биологийн хичээлээр мэдлэг чадвараа сорилоо. Олимпиадын 1 дүгээр байранд нэг, 2 дугаар байранд хоёр, 3 дугаар байранд гурван сурагчийг  тус бүр …