Monthly Archives: March 2016

March, 2016

  • 14 March

    “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага” ном хэвлэгдэн нийтийн хүртээл боллоо

    Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь Канад Улсын ЭСЯ-ны Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөрийн санхүүжилтээр АНУ-ын Hesperian сангаас эрхлэн гаргасан “Хөгжлийх бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага” номыг орчуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст  хүртээмжтэй  Daisy форматаар DVD-д хэвлэн  нийтэд хүргэж  байна. Тус  ном нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл амьдрах, өөрийн эрүүл мэнд тэр дундаа НҮЭМ-тэй холбоотой   асуудлаа зөв таньж …

  • 14 March

    “Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-өөс Ерөнхийлөгчид илгээх захидал

    “Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Б.Жагараас МУ-ын Ерөнхийлөгчид хаягласан  ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна  -Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж  танаа: “Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Б.Жагар миний бие усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал …

  • 14 March

    Хүнсний ногоо, жимс тариалах зориулалтаар газар эзэмших эрх олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А193 дугаар захирамж гаргав. Захирамжийн дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандайн аманд Төмс, хүнсний ногоо тариалах, фермерийн аж ахуйн зориулалтаар 5 га,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг …

  • 14 March

    Өнөөдөр

    11.00 цагт: “Дэлхийн цирк Монголд 2016” тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын үндэсний циркт (АСА) болно. Дэлхийн 15 орны циркийн жүжигчдийн хамтарсан тоглолтод араатны хаан арслан, алиа сармагчин, лам гөрөөс гээд олон амьтан бас оролцох юм. Мөн саяхан дэлхийн циркчдийн тэмцээний цомуудыг хамаад ирсэн монголчууд ч бас оролцоно. Утас: 99093025 11.00 цагт:  Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар …

  • 14 March

    Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг сургалтад хамруулав

    Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг сайжруулах, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас зохион байгууллаа. Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад Байгаль орчин ногоон хөгжлийн яам, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас “Хотын эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг багц сэдвүүдээр хичээл заав. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Хөршийн хяналт” …

  • 14 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2016 оны гуравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас  өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм …

  • 14 March

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 6. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ …

  • 13 March

    ОХУ-ын зэвсэг, техникийн улсын захиалгын биелэлт 97 хувьтай байна

    Уржигдар буюу 2016 оны 3 дугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Үндэсний батлан хамгаалах удирдлагын төвд батлан хамгаалах салбартай холбоотой ажилладаг Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрөл мэргэжлийн цэргийн дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийлээ. Энэ хуралдааны зорилго нь өнгөрсөн 2015 оны Улсын зэвсэг, техникийн захиалгын биелэлтийг дүгнэх, цэргийн тойргуудад нийлүүлж буй зэвсэг, техникийн чанар байдал, ашиглалт, засвар үйлчилгээний байдлыг газар …

  • 13 March

    Дархан: Хүүхэд хөгжлийн ордны шав тавих ёслол боллоо

    3 сарын 11-ны өдөр буюу Хаврын дунд цагаагчин туулай сарын билэгт сайн өдөр Дархан хотынхоо хойч ирээдүйн хөгжих суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор сүндэрлүүлэх гэж буй Хүүхэд хөгжлийн ордны шавыг тавьлаа. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Дэлхийн зөн Швейцарийн Монгол улсыг хариуцсан захирал Жайнина Коста нарын холбогдох албаны удирдлагууд болон Дархан сумын иргэдийн төлөөлөл, Ерөнхий боловсролын 15, Жигүүр цогцолбор сургуулийн сурагчдын төлөөлөл …

  • 13 March

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн мэргэжил нэгт нөхдөдөө хандаж хэлсэн үг

    Сэтгүүлч найз нартаа… Миний үзэг нэгтэй, зовлон жаргал нэгтэй анд нөхөд минь та нартаа хандаж хэлэх үг надад байна. Бид амаргүй замыг туулж, хэцүүхэн цаг үед хамтдаа амьдарч байна. Сэтгүүлч мэргэжлээ би сэтгэл зүрхэнд өгсөн “торгууль” гэж санадаг. Та нар минь дандаа бусдын төлөө зүтгэсэн атлаа бусдын өмнөөс буруутаж ирсэн юм гэдгийг хамтдаа туулж буй цаг үеэрээ би мэднээ. Хэн …

  • 13 March

    Христэд итгэгчид Мүүнизмыг хэрхэн ойлгодог вэ?

    Мүүнизм: Тэд жинхэнэ Христэд итгэгчид мөн  үү? Энэ нийтлэлийг 10 жилийн өмнө буюу 2006 онд бичиж байсан юм. Тэр үед Японд сурч байсан Мүүний хэсэг нөхөд цээжээрээ хамгаалж намайг янз бүрээр хэлж байв. Үнэн юм үнэнээрээ сайхан. Харин одоо Монголчууд маань Мүүн бол гаж юм гэдгийг бүх нийтээрээ үзэж харж, уншиж, ярьж байна. Үнэн хуучирдаггүй болохоор 10 жилийн дараа энэ …

  • 13 March

    Хөх морь өдөр

     Аргын тооллын 3 сарын 13-ны ням гараг,  Билгийн тооллын хаврын дунд сарын шинийн 5-ны адьяа гараг, 7 улаан мэнгэтэй, арвидах барилдлагатай, мод суудалтай, гоё хүүхэн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7:12 цагт  мандан, 18:50 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс …

  • 12 March

    Шороон ба цасан шуурга дахин шуурч болзошгүй

    Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар эрс дулаарч байна. Өнөөдрийн байдлаар говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус хүрч дулаарчээ. Дулааралтай холбоотой өнгөрсөн өвөл цас их орсон аймгуудад шар усны үер болох магадлалтай гэдгийг ОБЕГ-аас анхааруулж буй. Харин Ус цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр говийн бүс нутгаар хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба …

  • 12 March

    Приус-20 маркийн автомашины толио алдсан иргэдийн анхааралд

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2016 оны 01-р сараас эхлэн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр нийт 30 орчим удаагийн үйлдлээр орон сууцны хорооллын авто зогсоолуудаар тавьсан тоёото приус-20 маркийн автомашины толь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн саатуулан шалгаж байна. Дээрх гэмт хэргийг Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 19 настай Э,М нар …

  • 12 March

    Солонгосын алдарт жүжигчин Song Hye kyo-гийн зургаас хүргэе

    Тэрээр 1981 оны 11 сарын 22-нд Солонгост төржээ. Гэхдээ түүнийг эмч нар амьдрах чадвар муутай хэмээн  үзэж байжээ. Эцэг эх нь охиноо амьд үлдэх магадлал багатайг ойлгон бүртгүүлэхгүй удсаар 1982.02.26-нд биеийн байдал нь тогтворжсоны дараа улсынхаа бүртгүүлж нэр өгсөн гэдэг. тэрээр өдгөө Ази даяар алдартай болсон бөгөөд түүний царайг хамгийн төгс хөөрхөн гэж Азийн ихэнх оронд үздэг байна. Тиймээс та …