Monthly Archives: March 2016

March, 2016

  • 14 March

    УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хууль зөрчиж Л.Даваапилийг орлогч даргаараа томилжээ

    Авлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон байтал одоог хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байгаа аж. Авлигатай тэмцэх …

  • 14 March

    Д.Амаржаргал: Хүүхдүүд аавыгаа нэхэж уйлдаг. Гэтэл бидний зовлонгоор жаргал хийсэн мэдээлэл их гарч ээ

    Одоогоос хоёр жилийн өмнө жирийн нэгэн таксины жолооч залуугийн сэтгэл хөдөлгөм бичлэг сошиал ертөнцөд тавигдснаас хойш тэр хүнийг хайрлах, зөв үйл хэргийг нь бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Тиймдээ ч Т.Даваасүрэнг “Мундаг аав” хэмээн нэрийдэх болсон. Тэр аавын тухай үлгэр жишээ түүх, элэг бүтэн амьдралынхаа төлөө зүтгэсэн зүтгэл монголчуудын сэтгэлийг яах аргагүй хөдөлгөж чадсан нь үнэн билээ. Тэр …

  • 14 March

    Б.Насанбаяр ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхэд хандахаа мэдэгдлээ

    “Мүүн” хэмээх шашны гаж урсгалыг монголд дэлгэрүүлэгч хэмээгдээд байгаа Б.Насанбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өөрийг нь “Мүүн” урсгалтай холбоотой хэмээн үзэж буй Д.Цэрэндолгор тэргүүтэй хүмүүсийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр болжээ. Мөн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газруудад дээрх хүмүүсийг шалгуулж, ар талд нь захиалагч, санхүүжүүлэгчийг нь тодруулна хэмээв. “Би энэ төрлийн төрийн бус байгууллагад хамрагдаж …

  • 14 March

    Хамтран ажилласан бүх “сайн үйлстэн”-дээ хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж байна

    Тусгай хүүхэд гэж хэн бэ? Хүүхдийг тусгайлан авч үзэх үндэслэл бий юу? Бид ийнхүү эцэг эхээсээ хөндийрч нийгмийн хүнд хэцүүг алгахан биендээ “тээж” яваа хүүхдүүдийг онцлон, нэг ч өдөр болов инээд хөөр бэлэглэхийг зорьсон юм. Ингээд нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд энэ жил цасны баяраа өнгөрөгч амралтын өдрөөр  /03.13 ням гаригт/хийлээ. Тус арга хэмжээнд “Бага …

  • 14 March

    Судалгаа авна гээд хулгай хийдэг нөхдөөс сэрэмжил

    Бага насны хүүхдээс судалгаа авна гэж хуурч мэхлэх аргаар залилан хулгай хийх хэрэг дахин гарлаа. Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт цонхны хэмжээ авна, хорооноос судалгаа авахаар явж байна гэх мэтээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн гэрт нь орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн удаагийн үйлдэл гарсан байна. Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг …

  • 14 March

    Смоленскийн онгоцны сүйрлийг Польшийн сайд халдлага байсан гэлээ

    2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хотын дэргэд Польшийн ерөнхийлөгчийн онгоц сүйрч, Ерөнхийлөгч Лех Качиньский, тэргүүн хатагтай, албаны олон хүн амь үрэгдсэнийг Польшийн өнөөгийн Батлан хамгаалахын сайд Антони Мачеревич террорист халдлага гэсэн байна. Тэрээр энэ осол бол Польш улсыг удирдлагагүй болгохын тулд зохион байгуулсан халдлага гэжээ. Батлан хамгаалахын сайд Антони онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажилласан Ежи Миллерийн комиссын гаргасан …

  • 14 March

    Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл

    Жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг     В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал уүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг. В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын …

  • 14 March

    “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье”-сайн үйлсийн аян нээлттэй болно

    Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд энэ жил цасны баяраа хийж чадаагүй байна. Учир нь энэ төвийн үйл ажиллагаа нилээд өрнүүн, хөл хөөрцөг ихтэй болдог. Гадаад хамтын ажиллагааг эрхэмлэсэн сүүлийн жилүүдэд 16 сурагч мэргэжил дээшлүүлэх, сурах чиглэлээр харийн оронд амьдарч байгаа. Мөн тусгай мэргэжлийн сургалтын үрээр хүүхдийн боловсрол оюуны хөгжилд нь үнэтэй хөтөлбөрөөр баялаг юм. Тус …

  • 14 March

    Улаанбаатар хот “Ай-Ти-Би Берлин”-д хоёр дахь удаагаа оролцлоо

    Дэлхийн 186 орны 10,000 гаруй байгууллага оролцдог “Ай-Ти-Би Берлин” үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. Манай улс 1989 оноос эхлэн оролцсон бол Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон таниулах ажил 2 дахь жилдээ хийгдэж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК, 6 тур оператор компани, үндэсний …

  • 14 March

    Б.Лхамсүрэн: Хүнийг өөрчилнө гэдэг хамгийн хэцүү зүйл

    Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ийн дарга Б. Лхамсүрэнтэй ярилцлаа -Танай төв үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төвийнхөө үйл ажиллагааг танилцуулаач? –Нийслэлийн засаг даргын дэрэгдэх “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” нь хүүхэд залуучуудыг амьдралын хүнд хэцүү, зовлон бэрхшээлийг даван туулах арга замыг зааж сургалт, судалгаа нийгдэж байдаг төв юм. Манай тусгай цогцолбор гэсэн бүтэцийн …

  • 14 March

    БНХАУ өнгөрсөн онд 54 мянган төрийн албан хаагчдыг баривчилжээ

    Бээжин /NHK/. Өнгөрсөн жил 54000 гаруй төрийн албан хаагчийг авлигын хэргээр ял шийтгэсэн гэж БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар мэдэгдэв. Ингэснээр БНХАУ-д авлигын хэргээр ял шийтгүүлсэн төрийн албан хаагчийн тоо гурван жил дараалан 50000 давжээ. Ардын дээд прокурорын газрын тэргүүн Цао Зеньмин өчигдөр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд тайлангаа тавьжээ. Тэрбээр, өнгөрсөн жил 54000 мянга гаруй албан хаагчийг авлигын хэргээр баривчилсан гэж мэдэгджээ. …

  • 14 March

    Э.Цэрэн: С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моел танаа

    C1 Телевизийн гүйцэтгэх захирал Бен Моел танаа: Нээлттэй асуулга хүргүүлэх нь: Иргэн Э.Цэрэндолгор миний бие Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй Мүүний гаж урсгалын тухай анх шүгэл үлээж, Монгол Улсад маш далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, гүрэн дамжсан Харгис урсгалын сүлжээг илчилсэн билээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан иргэн Э.Цэрэндолгорын шүглийн араас сурвалжлага хийж “Цензургүй сурвалжлага -Монгол дахь …

  • 14 March

    Б.Насанбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

    Хэд хоногийн турш хэвлэлийн “гол бай” болоод байсан Боловсрол Соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр дөнгөж сая албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Энэ шийдвэрийг гаргахад гадны нөлөөлөл байгаагүй, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа. Мөн үүсээд асуудлыг хуулийн дагуу шалгуулж, үнэн зөвийг тогтоолгоно гэв. Түүнийг “Мүүн”-тэй холбоотой гэгдэх асуудлаас болоод олон нийт буруутгах болсон. …

  • 14 March

    Найруулагч, жүжигчин Л.Ариунболд: Би бүх жанарын дэлгэцийн бүтээлд хүчээ сорихыг хүсдэг

    Бүх  урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна. Бид энэ удаагийнхаа зочноор “Код”, “Бохир ертөнц””зүрхэнд дуссан нулимс” зэрэг кинонуудаар олны танил болсон найруулагч, жүжигчин Л.Ариунболдтой ярилцлаа. -Юуны өмнө цаг зав гарган бидэнтэй ярилцахаар болсонд баярлалаа? -Баярлалаа танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргье -Таны …

  • 14 March

    Обамагийн охин алдарт жүжигчинг өдөв үү

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр охинтой. Том охин Малиа Обама нь эдүгээ 17 настай бол бага охин Саша нь дөнгөж 14 настай юм.  Тэгвэл дэлхийн хүчирхэг гүрний удирдагч гэр бүлийнхээ хамтаар өнгөрөгч долоо хоногт Канадын шинэхэн Ерөнхий сайд Жастин Трудеаугийн хүндэтгэлийн оройн зоогт уригдан оролцсон байна. Энэхүү хүндтэй хүндэтгэлийн ёслолд урлаг соёлын олон алдартнууд хүрэлцэн ирсэн байсан бөгөөд жүжигчдээс дөрвөн …