Б.Лхамсүрэн: Хүнийг өөрчилнө гэдэг хамгийн хэцүү зүйл

DSC_1539

Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ийн дарга Б. Лхамсүрэнтэй ярилцлаа

-Танай төв үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төвийнхөө үйл ажиллагааг танилцуулаач?

Нийслэлийн засаг даргын дэрэгдэх “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” нь хүүхэд залуучуудыг амьдралын хүнд хэцүү, зовлон бэрхшээлийг даван туулах арга замыг зааж сургалт, судалгаа нийгдэж байдаг төв юм. Манай тусгай цогцолбор гэсэн бүтэцийн өөрчлөлтөөр 2013 оноос хойш үйл ажилллага явуулж байна. 1991 онд “Итгэл” төв нэртэйгээр гудамжинд хараа хяналтгүй хүүхдийг хамруулах зорилгоор үйл ажиллагаагаа анх эхлэж, энэ онд 25 жилийн ой маань тохиож байна. Энэ хооронд таван удаа бүтцийн өөрчлөлт хийн хамгийн сүүлд тусгай цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаага явуулж байна. Улаанбаатар хотод 30 орчим төрийн болон төрийн бус байгууллагууд байдаг. 18 нас хүрээд төвөөсөө гарахаараа хүүхдүүд маань яахаа мэддэггүй. Тиймээс 21 нас хүртлээ байж мэргэжлийн, амьдралд бэлтгэгдэх тусгай сургалтуудад хамрагдаж дараа дараагийн алхамаа хийдэг зорилго бүхий “Залуучуудын” төв нэртэйгээр байгуулагдаад гурван жил болж байна. Энэ төвд одоогоор 45 орчим залуус сурч боловсорч байна.

Танай Хүүхдийн болон Залуучуудын хоёр төвд нийт хэдэн хүүхэд сурч хүмүүжиж байна?

-“Хүүхдийн төв”-д 109 хүүхэд байна. “Залуучуудын төв-“д 45 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна.

Залуучуудыг нийгэм хөл алдахааргүй болгож, боловсруулж, бэлдэж байгаа танай сургалтуудад юу байдаг юм бэ?

– Мужаан, гутал засвар, асаргаа сувилгаа, барилгын чиглэлээр болон хувь хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх маш олон сургалтууд манайд байдаг. Хүүхдийн төвийн хүүхдүүд насанд хүрэхдээ амьдралаа нуруундаа үүрэх боломжгүй болон хүмүүжсэн байдаг. Төр хамаг асуудлыг нь нуруундаа үүрээд тэдэнд сэтгэл заслын болон, хувь хүн талаас нь сургах сургалтуудыг түлхүү ордог. 18 нас хүрээд бие хүн болон төлөвшихөөрөө өөрөө биеэ дааж сурах, бусад хүмүүсийн адил нийгмийн харилцаанд ороод явахдаа мэргэжлийн чадамжийн гэрчилгээтэй болон төгсдөг. Бид ажил мэргэжлийн тусгай зөвшөөрлийн дагуу чадамжийн гэрчилгээтэй мужаан, асаргаа сувилгаа, барилгын, гутал засварын гэх мэтээр сургаж байна. Хүүхдүүд маань тэнд 80 хувийн практиктай 20 онолтой аргаар сурдаг. Мөн тэднийгээ Ажил олгогчид зуучилж ажлын байраар хангадаг.

– Ажил олгогчоос гомдол их ирдэг үү?

– Мэдээж хүүхдүүд маань сэтгэл зүрхэндээ их бага хэмжээгээр шархтай, буруу хүмүүжилтэй байсан учраас зарим тохиолдол гарна. Ажил олгогчтойгоо таарамжгүй хандах, эмзэглэх, өөрийг нь ад үзэж байгаа мэтээр ойлгох тохиолдол гарч байсан. Гэхдээ эргээд нийгмийн хувь хүний сургалтуудад суугаар ирэхээр өөр хандлагатай болоод ирдэг. Хүнийг өөрчилнө гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг. Тиймээс манай хоёр төвийн багш нар, сэтгэл зүйчид, мэргэжлийн баг хамт олны маань ачаар нэг үеэ бодвол одоо байдал арай өөр болж байна. Хүүхдүүдэд маань ч үр дүнтэй сайхан сургалт семинарууд их ордог болсон.

-Гадаад хамтын ажилллагааны талаар дурдаач?

-Манай төвийн сүүлийн 4-5 жилийн брэнд ажил бол гадаад харилцааны ажил болсон. Гадны ижил төстэй үйл ажилгаагаа явуулдаг байгууллагууудтай хамтран ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 16 хүүхэд гадаадад сурч хүмүүжиж байна. Японд 4 хүүхэд нисэхийн академийн хөгжмийн сургуульд, Бээжингийн зам тээврийн сургууль 1 хүүхэд, Нанжины сургуулуудад 4 хүүхэд, Хөх хотын хөлбөмбөгийн сургуульд 3 хүүхэд, Өвөрмонголын уйгаржин монгол бичгийн сургуульд 5 хүүхэд тус тус сурч байна.мөн богино хугацааны сургалтууд байдаг. Хотын захиргааны хүүхдийн “нөхөрлөлийн хөтөлбөрт”  өөрийн авъяаслаг явуулдаг.  Эрхүү, Банкок, Улаан-Үдэ, Бээжин, Нанжинд явуулж байна. Сая өнгөрөгч 10 сард Бээжин, Нанжины сургуулийн 100 жилийн ойгоор урлагийн аялан тоглолт хийгээд ирсэн. Хүүхдүүдийн аялан тоглолт хийсэн байна. Мөн 50 хоногийн хугацаагаар Юнеско-гийн шугамаар Герман, Австрийн олон хотуудаар “Соёлын үсэг” арга хэмжээгээр урлагын тоглолт хэлбэрээр явсан. Хамтран ажилладаг байгууллагаар аялан тоглолтоор ихээхэн явдаг болсон. Хүүхдүүд гадаад оронд “мянга сонсохоор нэг үз” гэдэг шиг арай зорилготой болж ирдэг. Эргээд үе тэнгийхэндээ эерэгээр нөлөөлөх нөлөөлөл нь өндөр байдаг. Мөн хүүхэд илүү зорилготой сурах хүсэл эрмэлзлэлтэй болсон байдаг.

-Танай хүүхдүүдийг зориод ирсэн ТББ болон бусад байгууллагуудад танай үүд хаалга нээлттэй юу?

-Манай хүүхдийн оюунд хөрөнгө оруулалт хийх бүх газруудтай хамтран ажилладаг. Бид үүнийг нээлттэйгээр хүлээн авдаг. Тийм ч учраас бидний үйл ажиллагаа өргөжиж байна. Төлөвшил олгох төрөл бүрийн сургалтуудтай хамтран ажилллаж байна. 30-40 ТББ-тай хамтран ажиллаж байна. Үүнээс хамгийн онцолмоор нь “Цэцэглэх ирээдүй” ТББ. Сүүлийн үед гадагшаа явж байгаа хүүхдүүдэд маань замын зардал, амьжиргааны зардал мөнгөн дээр дэмжиж байгаа “Санрайс” –ийг дурдахгүй байж болохгүй. Тэд бидний үйл ажиллагааг болон хүүхдүүдийг маань их дэмждэг. Мөн “Германы  хамтын ажиллагааны журмаар хамтран ажиллаж сүүлийн 20 жил тасралтгүй симпозиум хэрэгжиж байна. Эдгээр хамтран ажилладаг байгууллагууддаа өөрийн зүгээс болон нийт багш, ажилчид, хүүхдүүдийнхээ өмнөөс дахин дахин баярласан талархсанаа илэрхийлье.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …