Monthly Archives: March 2016

March, 2016

  • 15 March

    Хаан банк ажилчдаа 200, 200-гаар нь хомроглон халж эхэлжээ

    Монголын арилжааны банкуудын хаан нь “Хаан банк” билээ. Хамгийн ашигтай ажилладаг энэ банк зарлагаа хэмнэж ухаалаг банк болохоор шийдэж автомат машин олноор нь оруулж ирэх болсон. Хаан банк Монголд анх удаа теллер гэх ажлын байрыг үгүй болгож төлбөр тооцоог орлого, зарлага хийдэг автомат машинд даатгаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, Хаан банкны салбарууд бүгд “машин” болж, үүнтэй холбоотойгоор хэдэн мянган теллерүүдээ …

  • 15 March

    Гаалийнхантай нийлж улсад хохирол учруулсан байж болзошгvй хятадуудын хэргийг шалгаж эхэллээ

    БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” компанитай холбоотой ноцтой мэдээлэл Улсын мөрдөн байцаах газарт иржээ. Мэдээллийн мөрөөр шалгалт явуулж, улмаар тус компаний захирал Жин Жиа Минд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр “Салхит” уурхайгаас алт, мөнгөний хүдэр олборлодог “Жи Пи Эф” компани нь хууль зөрчиж, харин уг компанийг Дорноговь аймгийн Чойр дахь …

  • 15 March

    Олон улсын хэрэглэгчийн өдөрт зориулсан өдөрлөг Чингисийн талбайд болно

    1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Та, бид бүгдээрээ хэрэглэгч бөгөөд эрүүл, аюулгүй, шаардлага хангах бараа бүтээгдэхүүн хэрэглэх, сонгох эрхтэй билээ. 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, …

  • 15 March

    Анкара хотын дэлбэрэлтэнд Монгол иргэн өртөөгүй

    Турк улсад нийт 3555 Монгол иргэн байгаагаас 232 нь Анкара хотод ажиллаж, сурч амьдарч байгаа. 13-нд болсон бөмбөгдөлтөнд 34 хүн амь эрсдэж 120 гаруй хүн их бага хэмжээгээр шархдсан юм. Бөмбөг машин дотроос дэлбэрсэн гэж гэрчүүд мэдээллээд байгаа. Дэлбэрэлт 2,5 км тойргыг хамарч цохилт мэдрэгдсэн байна. Аз болж манай улсын иргэд энэхүү халдлагад өртөөгүй байна.  Анкара хотын Кизилая талбайд болсон дэлбэрэлтэд Монгол …

  • 15 March

    ЭЕШ-ын 2016 оны бүртгэл ирэх сарын 25-нд дуусна

      Засгийн газрын 37-р тогтоолын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж, элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орох юм. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, …

  • 15 March

    Онц ноцтой гэмт хэрэг өссөний гол буруутан нь хэн бэ

    Сүүлийн жилүүдэд манай улсад харгис, хэрцгий, санаанд багтамгүй байдлаар үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргүүд дараалан гарч нийгмийг багагүй цочирдуулсан. Тодруулбал, Зэвсэглэн банк дээрэмдэх, Эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд нууж явсан, хүүхэд барьцаалах, PC тоглоомын газарт найзыгаа буудан хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн, гэр бүлийн гишүүдийг бөөнөөр нь хөнөөх, бага насны хүүхдийг хүчирхийлэх, олны нүдэн дээр өөрийгөө шатаах, хүний хоолой хэрчих гээд …

  • 15 March

    ЭЕШ-ын 2016 оны бүртгэл ирэх сарын 25-нд дуусна

    Засгийн газрын 37-р тогтоолын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг болсон. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орох юм. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, …

  • 15 March

    өнөөдрийн үйл явдал

    9.00 цагт: “Хил дамжин халдварладаг малын өвчин” сэдвийн дор АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдийн хийх сургалтын нээлтийн үйл ажиллагаа  Зайсан дахь Мал эмнэлгийн улсын төв лабораторид болно. 09.30 цагт: Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон БНКазУ-ын Дорнод Казахстан мужын захирагч Д.К.Ахметов, Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар уулзаж, хоёр улсын хамтын …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2016 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв, зүүн зүгийн нутгаар  баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн …

  • 15 March

    Өнөөдрийн зурхай

     Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 7. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, 5 шар мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа …

  • 14 March

    Эрх баригчдын эрх ашиг хэдэн хүүхдийн аминд хүрч байж зогсох вэ

     Монгол Улс Эрүүл мэндийн сайдгүй бүтэн 4 сар гаруйн хугацааг үдлээ. Хуулиараа бол сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн сайдыг 1 сар буюу 30 хоногийн дотор томилох ёстой байдаг. Харамсалтай нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн гуравхан хүний амбицаас болж, Монгол Улс 120 хоног гаруй Эрүүл мэндийг сайдгүй явж, тун удахгүй хагас жилтэйгээ золгож, …

  • 14 March

    Туркийн нийслэлд амиа золиослогч дахин халдлага үйлджээ

    Туркийн нийслэл Анкара хотод авто машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч, үүний улмаас 32 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархаджээ. Холбогдох эх сурвалжийн мэдээгээр энэхүү халдлага Анкара хотын худалдаа, зам тээврийн төвлөрсөн гол бүсэд болжээ. Хэргийн газарт хэд хэдэн авто машин дэлбэрэлтэд өртөж, шатсан байна. Өнгөрсөн сард мөн л Анкара хотноо алан хядагчид халдлага үйлдсэнээс 28 хүн амь үрэгдэж, …

  • 14 March

    “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт өнөөдөр болно

    Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой “Илгээлтийн эзэд” аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж хандивын тоглолтоо хийхээр болсон. Өнөөдөр буюу 3 сарын 14,16,19-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд хоёр гавъяатын хамтарсан хандивын тоглолт болох гэж байгаа ба тоглолтыг үзэхээр билет авсан үзэгчид өөрсдийн боломжоор хандив өргөж …

  • 14 March

    Туркийн нийслэлд дэлбэрэлт болж 34 хүний амь эрсдэв

    Туркийн нийслэл Анкара хотод ням гарагийн орой мина суурилуулсан бөмбөг дэлбэрч, олон хүн гэмтэж шархаджээ. Уг дэлбэрэлтийн улмаас 34 хүн нас барж, 125 хүн гэмтэж бэртсэн гэж Туркийн Эрүүл мэндийн сайдын хэлснийг Спутник агентлаг уламжиллаа. Орон нутгийн цагаар оройн 18:30 цагт хотын төвийн Гувэн цэцэрлэгийн ойролцоо бөмбөг дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлт болсон газар нь Дотоод хэргийн яам болон бусад албаны байгууллагатай …

  • 14 March

    Налайхад уурхайн шороонд дарагдаж нас баржээ

    Налайх дүүрэгт хүн уурхайн шороонд дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хороонд нутаг дэвсгэрт иргэн Х-ийн зөвшөөрөлгүй ажиллуулж нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагдаж, нэг нь гэмтэж, нөгөө нь нас барсан байна. Налайх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Ц-г ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид аварч, дүүргийн эмнэлэгт хүлээлгэж …