Засгийн газрын 37-р тогтоолын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж, элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орох юм.
Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зургаадугаар сард зохион байгуулна. Шалгуулагчийн Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноо бүхий батламж хуудсыг хүн бүрт өгөх аж. Энэ батламж хуудас нь хоёр жил зургаан сарын хугацаанд хүчинтэй байх юм.
Хоёрдугаар сарын 15-аас эхлэн явагдаж байгаа Монгол хэл, бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй юм. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байхаар тогтоосон бөгөөд шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
Бүртгүүлэгч шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах боломжтой юм.
2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Сар/өдөр |
Цаг |
Шалгалт |
06 дугаар сарын 15 |
12:00 – 13:40 |
Монгол хэл бичиг |
06 дугаар сарын 16 |
10:00-11:20 |
Монгол улсын түүх |
13:00-14:40 |
Хими |
|
16:00-17:20 |
Англи хэл |
|
06 дугаар сарын 18 |
08:30-09:50 |
Газар зүй |
11:30-13:10 |
Математик |
|
14:30-15:50 |
Биологи |
|
17:00-18:20 |
Монгол хэл |
|
06 дугаар сарын 19 |
08:00-09:40 |
Физик |
11:30-12:50 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
14:20-15:40 |
Орос хэл |
Бүртгүүлэгчдэд зөвлөмж:
Элсэлтийн ерөнхий шалгалт нь их, дээд сургуульд элсэн суралцагчдын сурах ерөнхий мэдлэг, чадварын түвшинг тодорхойлж,тэднийг эрэмбэлж жагсаах зорилготой шалгалт юм. Ингээд та бүхэнд ЭЕШ-даа хэрхэн бүртгүүлэх,бүртгэлийн явцад юунд анхаарах талаар зөвлөмж өгье.
Нэгдүгээр алхам
- Онлайн бүртгэлийн хамгийн эхний алхам бол “Та 2016 онд ЕБС-д суралцдаг эсэх”-ээ сонгох юм.Та ЕБС-д суралцдаг эсэхээ зөв сонгосноор батламж хуудсаа цаг алдалгүй авах, шалгалтын байраа зөв мэдэж авах юм.Харин 2016 оноос өмнө ЕБС төгсөгчид болон их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнууд “ЕБС-д суралцаж буй ”ангилалд хамаарахгүйг анхаараарай.
- Та өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулснаар таны хувийн мэдээлэл зөв гарах болно.Хэрэв таны оруулсан регистрийн дугаар, таны хувийн мэдээлэл үг үсгийн алдаатай бол засварлаж бичих хэрэгтэй. Учир нь энэхүү хувийн мэдээлэл “Батламж хуудас” болон шалгалтын бусад материалд бичигдэх тул алдаатай мэдээлэл оруулахаас болгоомжлоорой.
Тухайлбал: Аймаг дүүрэг, суралцаж буй сургууль,анги бүлэг, овог нэр, регистрийн дугаар,хүйсийн мэдээллийг сайтар хянаарай.
- Хувийн мэдээлэл үнэн зөв гарч ирсний дараа и-мэйл хаягаар төлбөрийн холбоос болон бүртгэлийн дугаар, нууц үг ирэх болно. Харин өөрийн байнгын ашигладаг утасны дугаараа оруулснаар “Мессеж үйлчилгээ”-г авах болон шалгалтын дүн оноогоо мессежээр хүлээн авах болно.
Хоёрдугаар алхам
- Хичээл сонголт хийхээсээ өмнө их дээд сургуулийн оюутан элсүүлэх журамтай танилцаж, аав ээж, багш нараасаа сайтар зөвлөгөө аваарай.Бүртгүүлэгчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой ба хичээл солих, хасуулах боломж байдаггүйг анхаараарай.
- Монгол хэлбичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөртэй шалгалт бөгөөд сонгож өгөх монгол хэлний хичээлээс тусдаа шалгалт гэдгийг анхаарна уу?
Гуравдугаар алхам
- Бүртгэлийн дараагийн алхам нь хичээл заадаг багшийг сонгох юм. БҮТ-ийн мэдээллийн баазад нийт ЕБС-ийн ЭЕШ өгдөг хичээлүүдийг заадаг бүх багш нарын мэдээлэл орсон байдаг.Хэрвээ хичээл заадаг багшийн нэр байхгүй бол “байхгүй байна”гэсэн нүдийг сонгон багшийнхаа овгийн эхний үсгийг томоор оруулан цэг тавиад нэрийн эхний үсгийг томоор бичиж оруулна.
Дөрөвдүгээр алхам
- Дараагийн алхамд “ хувийн мэдээлэл”-ээ нягтлан шалгаад “батлах” товчийг дараарай. Хэрвээ ямар нэгэн хувийн мэдээлэл буруу орсон бол “шинээр бүртгүүлэх” товчийг дарж бүртгэлийг дахин эхлүүлж болно.”Батлах” товчийг дарсан тохиолдолд танд БҮТ-өөс и-мэйл хаягийн баталгаажилт очих бөгөөд хариу бичих шаардлагагүй болно. Хэрэв таны хаягт 20-30 минутын дараа мэйл ирэхгүй байгаа тохиолдолд inbox-с гадна SPAM, JUNK хавтаснуудыг шалгана уу? Хэрэв эдгээр хавтаснуудад хариу ирээгүй тохиолдолд таны тухайн и-мэйл серверээс (yahoo, gmail, Gogo) баталгаажилт буюу verify” хийгдээгүй гэсэн үг тул баталгаажуулах мэйлээр дамжуулан баталгаажуулах буюу эсвэл өөр и-мэйл ашиглан бүртгүүлнэ үү. Танд ирүүлсэн и-мэйл хаягийн баталгаажилтад таны оруулсан бүх мэдээлэл байгаа бөгөөд үргэлжлүүлэх холбоос дээр дарснаар “төлбөрийн хэсэг”-т шилжих болно.
Тавдугаар алхам
- Бүртгэлийн хураамж төлөхдөө өөрийн болон эцэг эх найз нөхдөд байгаа аль ч банкны виза, мастер картыг ашиглан төлбөрийн хэсэг дээр байгаа банкыг сонгон төлбөр хийх боломжтой.
- Харин хөдөө орон нутгийн бүртгүүлэгчдийн хувьд БҮТ-ийн PAY CODE ашигладаг тул орон нутгийн бүртгэгчийн зөвлөмжийг дагаарай.
Зургаадугаар алхам
- Та 3*4 хэмжээтэй,(150*200 пиксель,75dfi нягтралтай) урагшаа харан цэх суусан, арын фон цайвар цулгуй өнгийн, нарны шил, малгайгүй, сүүлийн 3 сард авхуулсан зурган файлыг зааврын дагуу татаж оруулна уу? Хэрэв та шаардлага хангаагүй зураг оруулсан бол БҮТ-өөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх мэйл ирэх тул та шалгуулагчийн буланд нэвтрэн зургаа дахин оруулах шаардлагатай. Хэрэв зураг тань устаагүй, мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулдаггүйг анхаараарай.
- Энэ бүхний эцэст таны и-мэйл хаяганд бүртгэлийн дугаар, нууц үг очих бөгөөд шалгуулагчийн буланд тэдгээрийг ашиглан нэвтэрч “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авснаар бүртгэлийн үйл ажиллагаа дуусна. Бүртгэлийн дугаар, нууц үг нь суудлын хуваарь хэвлэж авах болон өөрийн дүн онооны мэдээллээ манай сайтаас орж үзэх гол түлхүүр тул мартах хаяж үрэгдүүлэх, нууц үгээ бусдад алдахаас сэргийлээрэй.