Monthly Archives: March 2016

March, 2016

  • 31 March

    Улаанбурхан өвчний улмаас 22 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна

    2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13007  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2801 буюу 21.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Өчигдрийн байдлаар тус төвд 400 өвчтөн хандсаны 337 буюу 84.2 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 73 буюу 21.6 хувь нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь …

  • 31 March

    Жастин Каплагийн дансан дахь мөнгөнөөс Монголын өрийг суутгажээ

    Хонконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани “Southgobi Sands” компанийн татвараас зайлсхийсэн хэргийн торгууль болох 35.3 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг Монгол дахь данснаасаа суутгуулсан тухайгаа тайлагналаа. Өнгөрсөн оны аравдугаар сард энэхүү хэрэгтэй холбоотойгоор Монгол дахь банкны дансны 1.2 сая ам.долларын хадгаламжийг нь царцаагаад байсан бол арав, арваннэгдүгээр сард дээрх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлснээр торгуулийн хэмжээ 16.5 …

  • 31 March

    Адель ихрээ “танилцуулав”

    Дуучин Адель саяхан Их Британийн Бирмингем хотноо тоглолтоо зохион байгуулжээ. Энэ үеэр үзэгчдэд нэгэн гэнэтийн бэлэг барьсан гэнэ. Тайзнаа дуучин бүсгүй өөртэйгөө усны дусал мэт адилхан бүсгүйг урьж гарган миний “ихэр” хэмээн хошигносон байна.  Эмили гэх бүсгүйг интернэт хэрэглэгчид андахгүй. Аль эртнээс дуучин “Аделийн ихэр” хэмээж, сошиал сүлжээгээр түүний зураг цацагдаж байсан юм. Тайзнаа гадаад төрхөөрөө адилхан төрсөн хоёр бүсгүй …

  • 31 March

    Суданд Монголын энхийг сахиулагчид байрласнаас хойш дүрвэгчид эргэн ирж байна гэв

    Монголын энхийг сахиулагчид байрласнаас хойш нутгаасаа дүрвэсэн иргэд эргэн ирж байна гэж UNMISS буюу Нэгдсэн үндэстний байгууллагын Өмнөд Судан дахь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын талаар тус улсын Лийр мужийн даргын орлогч Саймон Чуол хэллээ. UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай бүрэлдэхүүн энхийг сахиулах үндсэн үүргээсээ гадна орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн арга …

  • 31 March

    Шийдвэрлэх тулаан өнөөдөр болно

    БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж буй. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаан болно. Тодруулбал, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар олимпийн эрхийн төлөөх гол тулаанаа хийнэ. Тэмцээний хуваарийг хүргэе. Өнөөдөр 15:00 цагаас Г.Ган-Эрдэнэ- Узбекистаны тамирчин Х.Дусматовтой, Б.Чинзориг-Киргизистаны Е.Сакеновтой, Н.Шинэбаяр- Kазахстаны …

  • 31 March

    Маргаашнаас загас агнахыг хориглоно

    Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог. Учир нь энэ хугацаанд үржлийн үе нь байдаг бөгөөд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай байдаг аж. Түүнчлэн загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Тиймээс үржлийн энэ хугацаанд хориглолтын дагуу …

  • 31 March

    Налайхын гүний уурхайн ТЭЗҮ бэлэн болжээ

    Өнөөгийн байдлаар Налайх хотын хэмжээнд нүүрсний 35 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 31 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Гэвч энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улирлын чанартай, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хүнд байдгаас гадна зөвшөөрөлгүй 45 ам, цооногуудад 600 гаруй хүн ажиллаж буй юм. Тиймээс Засгийн газраас Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоон, стандартад нийцсэн …

  • 31 March

    Эдийн засгийн форумаар этик, Монгол Мөрөөдөл яриастай

    Эдийн засаг, бизнесийн асуудал ярих нь нэгэнт нэмэргүй болсон тул энэ жилийн Монголын Эдийн засгийн Форум ихээхэн философилог болж байна. Этик ба Нийгэм, Монгол Мөрөөдөл гэх мэт сэдвээр яриастай. 2014 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF)-тай хамтран цуврал уулзалтууд хийж Монголын хөгжлийн сценариудыг гарган хэлэлцүүлсэн нь хамгийн утга бүхий Монголын Эдийн засгийн Форум болсон байх. Түүнээс хойш Монгол брэнд …

  • 31 March

    “Цус ойртсон” Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт өрнөж буй “но”-той үйлдлүүд

    Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь нийт 41 албан хаагчтай бөгөөд үүний 20 нь гаалийн байцаагчийн эрхтэй, 21 нь энгийн үйлчилгээний ажилтнууд байна. Үүнээс гаалийн эрхтэй ажилтнуудын 65 хувь нь, үйлчилгээний ажилтнуудын 85.7 хувь нь казак, үлдсэн нь монгол үндэстнүүд байна. Нийт гаалийн байцаагчийн эрхтэй болон бусад дээгүүр болон чухал албан тушаалтай казак иргэд өөр хоорондоо ямар нэгэн садан, төрлийн …

  • 31 March

    Тариаланчид үрийн захиалгаа бүрэн өгөөд байна

    Урин дулаан цаг ирж тариалан эрхлэгчид газар хөрсөө бэлдэх, тариалалт эхлэхийн өмнөх бэлтгэл ажилдаа ороод байна. Цаг үеийн байдалтай холбоотойгоор ХХААЯ-ны ТНБД Н.Ариунболд газар тариалангийн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үр тариалалттай холбоотойгоор буудай авах, нөхөн олговор олгогдох, ургацын сорт, үр тарианы захиалага гэх мэт мэдээлэл хийлээ.  

  • 31 March

    “Монгол толгой” нэвтрүүлэг: Хүчирхэг эдийн засгийг улс төрчид биш бизнесменүүд бүтээдэг

    25-р суваг телевизийн “Монгол толгой” нэвтрүүлгийн 3 сарын 17-ны өдрийн дугаар”Бизнесийн орчинг хэрхэн сайжруулах вэ?” дэд сэдвийн хүрээнд амжилттай болсон юм. Хүчирхэг эдийн засагтай их гүрнийг улс төрчид биш, харин бизнес эрхлэгчдийн нөр их хөдөлмөр цогцлоодог. Харин Монголчууд бид бодит баялаг бүтээгчиддээ хэрхэн хандаж байна вэ? Төр нь тэднийгээ хууль эрх зүйн орчныг нь хангах замаар дэмжиж байна уу? Бизнесийн …

  • 31 March

    Тоон мэдээ: 1,4 сая тонн нүүрс экспортолжээ

    Энэ оны хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тн алт,  199.2 мянган тонн газрын тосыг олборложээ. Харин хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Энэ хугацаанд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн , 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 …

  • 31 March

    АСЕМ-д зориулж “Хьюндай”-гаас автобус авна

     Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ийн уулзалт зохион байгуулна. Дээд хэмжээний уулзалтын  үеэр хэрэглэх автобусны захиалгыг БНСУ-ын “Хьюндай” компанид өгчээ. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах  гэрээ хэлэлцээрийг саяхан байгуулсан байна. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд анх 50 автобус авахаар төлөвлөж байсан ч 43-г авахаар болжээ.  “Хьюндай” компани автобусуудыг …

  • 31 March

    Оюутан цэрэг хөтөлбөрт сайн дүнтэй оюутан хамрагдана

    Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо энэ жил олон байгаа тул 3.0 буюу түүнээс дээш голчтой оюутнуудыг тухайн хөтөлбөрт хамруулахаар болжээ. Иймд дээрх шаардлагыг хангасан оюутнууд Батлан хамгаалах их сургууль дээр цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолтын хамт очин бүртгүүлэх юм. Энэ жил Улаанбаатар хотоос 750 оюутанг уг хөтөлбөрт хамруулахаар ажээ. Оюутан цэрэг хөтөлбөрийн танхимын хичээл …

  • 31 March

    2030 он

             Уур амьсгалын хэт дулаарлын эсрэг ямар ч улс орноос илүүтэй, нүүрснээс асар их хамааралтай Хятад улс нэгдэж, үүний эсрэг эрчимтэй арга хэмжээ авч байна. Агаарт ялгарч буй  нүүрстөрөгчин давхар ислийн 30 хувийг Хятад улс дангаараа гаргадаг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 16 нь Хятадад байна. Ази тивийн нийт хорт утаа, агаарын бохирдлын 80 хувийг …