Monthly Archives: March 2016

March, 2016

  • 9 March

    Г.Батзаяа: “Түрээсийн үнээр өөрийн гэсэн оффистой болох боломж нийгмийн хэрэгцээ байжээ”

    “Master Properties” компаниас “Түрээсийн үнээр оффистой болох боломж” байгаа талаар хүмүүст мэдээлэл түгээснийг хүмүүс ихэд талархан хүлээн авч байна. Түрээсэнд өгдөг мөнгөөрөө оффисын барилгаа худалдаад авч байна гэж бодоход хүртэл сайхан байна гэж бидэнд хандсан хүмүүс бий. Уншигчдын хүсэлтээр “Pro ONE” төслийг гүйцэтгэгч “Master Properties” компанийн Реалтор Г.Батзаяагаас дараахь ярилцлагыг авлаа. -Танай компани өөрийн борлуулж байгаа “Pro one” оффисын барилгаа …

  • 9 March

    Хотын даргыг огцрохыг шаардаж, жагсав

    Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцрохыг шаардан өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний урд иргэд жагсаал хийлээ. Тэд Нийслэлийн Засаг даргын орлогч хэт олон байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-г зөрчиж байна гэж үзжээ. Тиймээс энэ сарын 9-ний дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардан иргэдийн гарын үсгийг цуглуулж, суулт хийж байгаа аж. Дээрх дурдсан заалтад аймгийн Засаг …

  • 9 March

    Татвараа төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хурааж байна

    Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжид ИТХ-ын 28 дугаар тогтоолд үндэслэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь тооцож татварт хамруулна гэж заасан байдаг. Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард хоёр болон долоогоор төгссөн жолооч нар албан татвараа төлсөн. Харин энэ сард гурав болон наймаар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар татвараа төлөх учиртай. Хэрэв тухайн …

  • 9 March

    Дэлхийн цирк Монгол тоглоно

    “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тус тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй А зэрэглэлийн шилдэг жүжигчид оролцох юм байна. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын агаарын нисэлтийн үзүүлбэр, …

  • 9 March

    Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа 10 нууц / Бичлэг /

    Дэлхий дээр нууцлаг зүйлүүд олон байдаг. Тэдгээр нуулаг зүйлүүдийг аль нь үнэн эсвэл аль нь худал болох нь эргэлзээтэй асуудал. Гэхдээ цахим орчинд үнэн байх магадлал өндөртэй топ 10 бичлэгийг түүвэрлэн бэлтгэжээ. Ингээд цахим орчинд шуугиан дэгдээгээд амжсан 10 нууцыг үзэцгээе. Эх сурвалж: etop.mn

  • 9 March

    Интерполоор дахин хоёр монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ

    Интерполоор Монгол Улсын 11 иргэнийг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл дахин хоёр иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, Булган Отгон овогт Элбэгжаргалыг эрэн сурвалжилж эхэлжээ. 1991 онд төрсөн өдгөө 24 настай Элбэгжаргал нь хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа бол Улаанбаатар хотын уугуул 1976 онд төрсөн өдгөө 39 настай Балаасүрэн овогтой Нарантуяаг мөн Интерполоор хайж эхэлжээ. Ийнхүү Монгол Улсын 13 иргэн Интерполоор …

  • 9 March

    Өнөөдөр нар бүтэн хиртэлт боллоо

    Өнөөдөр буюу манай цагаар 8 цаг 20 минутын үед нар бүрэн хиртлээ. Хиртэлт Индонез улс болон Энэтхэг, Номхон далайн зарим хэсгийг хамарсан 100-150 км өргөн зурваст үзэгдсэн талаар АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА мэдээлж байгаа юм. Төв Азийн манай орны хувьд нар хиртэлт ажиглагдаагүй, харин Өмнөд болон Зүүн Азийн зарим бүс нутаг, тухайлбал Хятадын өмнөд хэсэг, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, …

  • 9 March

    Цэцийн их суудлын хуралдаан болно

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэц: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1; 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 дугаар дүгнэлтийг гаргасан билээ. Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн …

  • 9 March

    “Биологийн олон янз байдал-2015” гэрэл зургийн уралдаан зарлалаа

    Монголын шувуу судлалын нийгэмлэг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Биологийн олон янз байдал-2015” гэрэл зургийн уралдааныг бүтэн жилийн хугацаанд зарлаад байгаа. Гэрэл зурагчид өнгөрөгч 2015-2016 онд авсан бүтээлээ уг уралдаанд илгээх боломжтой. Уралдааны зорилго нь гэрэл зураг сонирхогчдыг амьд байгалийн зурагчин болоход гүүр болох ургамал, амьтны нарийн зохилдолгоог хальсандаа тусгах, гэрэл зургаар дамжуулж байгаль экологио хайрлан хамгаалахад орших юм. Бүх …

  • 9 March

    Ерөнхий сайд аа энэ засагт үнэн гэж байдаг бол та энэ асуултанд хариу өгнө үү

    Халуунд халж, хүйтэнд хөрч яваа ядарсан ард түмэн халуун устай, боловсон 00-той тохитой дулаан орчинд амьдрах нь манайд биелэгдэшгүй мөрөөдөл болсоор ирсэн. Гэтэл нэг л өглөө энэ мөрөөдөл нь биелэж Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэв бололтой. Эхний ээлжинд 350 хүнд олдож буй 5 жил түрээслээд өмчлөх боломжтой гэх салбарын сайдын мэдээлэлд хөөрч байсан иргэд эргэлзээд эхлэв. Төрийн санхүүжилтээр ашиглалтад …

  • 9 March

    “Ч.Сайханбилэг ээ, надаас бүү ай”

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12-ны 19.00 цагт халз мэтгэлцээнд оролцохыг урьсан. Энэ асуудалтай холбоотойгоор тэрээр өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уг нь энэ сарын 12-нд халз мэтгэлцэж ард иргэдийн өмнө үнэн мөнийг нь илчлэх байсан. Гэсэн ч тэрээр ямар нэгэн хариу өгөхгүй байна. Тиймээс энэхүү хугацааг сунгаж анх халз мэтгэлцээнд урьсан өдрөөс …

  • 9 March

    Нэгнийгээ алсан цагдаагийн албан хаагчыг шүүх хурал өнөөдөр болно

    Өнгөрсөн оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч нь зодуулсны улмаас амиа алдсан хэрэг гарсан юм. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээ. Хэрэгт …

  • 9 March

    Хавдартай иргэд галт тэргээр үнэгүй зорчиж эхэллээ

    “Улаанбаатар төмөр зам”-аас өнгөрсөн сард хавдартай иргэдийг жилдээ нэг удаа төмөр замаар үнэгүй зорчуулах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ сараас хэрэгжиж эхэлж байгаа юм байна. “Улаанбаатар төмөр зам”, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ байгууллага хамтран энэ ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төмөр зам дагуу байрладаг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хавдартай иргэд энэ үйлчилгээнд хамрагдах аж. Учир нь эдгээр аймагт жилд 800 …

  • 9 March

    Хүүхэд харах үйлчилгээнд 9000 хүүхдийг хамруулна

    “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч хүүхэд асрагч бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээний байрыг нэмэх зэрэг олон ажил хүлээгдэж буй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-тай холбоотой ХАХНХ-ын сайдын хоёр тушаал гарч, яг өнөөдрийн байдлаар 1,8 тэрбум төгрөг Хүүхдийн төлөө газрын дансанд шилжсэн байна. Энэ улиралд багтаагаад хүүхэд харагчдад уг мөнгийг хуваарилан олгох аж. Үүнээс …