Monthly Archives: March 2016

March, 2016

  • 10 March

    Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 2. Бархасвадь гараг.  Могойг хүлэгч, 1 цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг …

  • 9 March

    Алимны хальсанд агуулагдаж буй витамины гуравны нэг нь байдаг

    Бид жимс жимсгэнэ, хүнсний ногоог өдөр тутам хэрэглэдэг. Тэгвэл эдгээрээс хамгийн амин дэмтэй хэсэг нь жимс, ногооны хальс байдаг гэнэ. Иймээс эрдэмтэд жимсийг сайтар угаагаад хальстай чигээр нь идэхийг зөвлөж байна. Учир нь жимс, хүнсний ногооны хальсанд хүний бие махбодийг элдэв төрлийн өвчнөөс хамгаалах, эрч хүчийг сэлбэх амин дэмүүд баялаг байдаг аж. Жимс, хүнсний ногооны хальсыг иднэ гэхээр зарим хүнд …

  • 9 March

    Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэл гаргалаа

    Сүүлийн үед зарим телевиз, сонин, мэдээллийн сайтуудаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарыг АТГ-аас шалгаж эхэллээ гэсэн утга бүхий гарчигтай мэдээллүүд цацагдлаа. Уг мэдээлэлд дурдсан баримт гэх зүйл нь бодит үнэнээс хол зөрүүтэй бөгөөд АТГ-т шалгуулж байгаа зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин ч Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Аймгийн ЗДТГ, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа тогтмол сайн явж …

  • 9 March

    Машин хулгайлдаг этгээдийг баривчлав

    Орхон аймгийн харьяат 1989 онд төрсөн З гэгч нь Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс автомашин хулгайлсан хэргээр баригдаж, одоо шалгагдаж байна. Уг этгээд нь одоогоор хоёр машин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байгаа юм байна. Тэрбээр өмнө нь мөн л хоёр удаа автомашин хулгайлан цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ оргон зайлж байсан бөгөөд хулгайн хэргээр ял шийтгэл …

  • 9 March

    Авто замын трасст өмчлөлийн шазар нь орсон “Ноён уул эрдэнэ” ХХК-д эд хөрөнгийн нөхөн олговор олгоно

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/182 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км авто замын шинэчлэлт /Гандийн гудамжнаас баруун тийш Ажилчдын гудамж хүртэл/-ийн трасст өртсөн “Ноён Уул эрдэнэ” ХХК-ийн эзэмшил газар дээрх эд хөрөнгийн нөхөх олговор болох  6 сая 100 …

  • 9 March

    Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг сайжруулана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/175 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарын шугамын орлогын бууралтыг зогсоох, тээврийн үйлчилгээ, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар нэн яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авах зорилгоор хэд хэдэн албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тодруулбал, нийслэлийн тээврийн газарт, шугамын орлогын …

  • 9 March

    Цагт 50 төгрөгийн цахилгаан зарцуулдаг халаагуур бүтээжээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт эрчим хүчний хэмнэлттэй радиатор, битүүмжлэгдсэн халаагуур үйлдвэрлэдэг “Best Energy Saving” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. “1998 онд үйлдвэрлэсэн сансрын хиймэл дагуулын халаагуураас санаа авч, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг халаагуур хийх зорилготойгоор олон жилийн туршилт, судалгааны үр дүнд шинэ төрлийн халаагуур зохион бүтээж чадлаа. Харахад энгийн паар мэт боловч шинжлэх ухаан, технологийн ололт юм. Битүүмжилсэн …

  • 9 March

    Энэ сард 3, 8 тоогоор төгссөн тээвийн хэрэгсэл албан татварт хамрагдана

     Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …

  • 9 March

    АНУ-д галт тэрэг гол руу унажээ

    BuzzFeed-ын сэтгүүлч Жон Пассантино Калифорнийн (АНУ-ын) -д голд галт тэрэг унасан газрын зургийг өөрийн Twitter-т байрлуулсан байна. Тэрхүү галт тэрэг унасан нь харахад аймаар ч, хамгийн азтай нь хэн ч хохироогүй явдал юм гэжээ.

  • 9 March

    АНУ-ЫН филаделвфийн симпони найрал хөгжмийнхөн ирэх онд Монголд тоглолтоо хийнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн …

  • 9 March

    Цасан шуурганаар 9 айлын гэр нуржээ

    Энэ сарын 4-ний өдрийн байгалийн онцгой үзэгдлийн үеэр Дундговь аймгийн төвд 9 гэр нурж, 5 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр хуурчээ. Үүнээс гадна хэд хэдэн малчны хоттой мал цасанд дарагдсан талаар мөн мэдээлж байна. Тиймээс хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул малчдад хүн хүч, эд материалын туслалцаа үзүүлэхийг ААН, байгууллага, иргэдэд аймгийн Засаг дарга уриалжээ. Мөн МСҮТ, ЕБС-ийн оюутан, …

  • 9 March

    Өмнөговийн НАМЗХ буюу “Нэн” шинэ цагийн залуус

    Өмнөговь аймгийн НАМЗХ буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус VI-р чуулган 3-р сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо. Уг чуулганд 10 сумдын 50-н төлөөлөгч оролцож, холбооныхоо ажил үйлсээ дүгнэн хэлэлцэж, шинэ удирдлагуудаа сонголоо. Чуулганаар аймгийн НАМЗХ-ны 15-н тэргүүлэгчийг шинээр сонгож, холбооны тэргүүнээр Чинзоригийн Сугархүүг чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин томилсон юм. Чуулганы уур …

  • 9 March

    Үзэгчид жүжигчидтэй уулзана

    Жил бүрийн гуравдугаар сарын 27-ийг олон улсын театрын өдөр болгон тэмдэглэдэг. Тиймээс энэ жил УДЭТ-ын хамт олон “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг зарлажээ. Тодруулбал энэ сарын 10, 11-нд  М.Сервантесийн “Кихот ноён”, 12, 13-нд Софоклийн “Эдип хаан”, 16, 17-нд Г.Ибсений “Нора”, 25, 26, 27-нд У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тус тус тоглоно. Дээрх жүжгийн дараа уран бүтээлчид “Тоглолтын дараа” сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэнэ. Тиймээс …

  • 9 March

    Улсын хэмжээнд 39850 алба хаагч орлогоо мэдүүлсэн байна

    Авлигатай тэмцэх газраас ХОМ-ын албан ёсны дүнг нэгтгэн гаргалаа. Улсын хэмжээнд 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар …