Монгол гэлтгүй дэлхий даяараа офшороор амьсгалж байгаа гэхэд болно. Аралын Панам улс дахь офшор бүсэд албан тушаалтнууд татвараас болон төрөөс хулгайлсан мөнгөө нуусан нь илэрч 320,000 нэрс байгаа юм. Эхний ээлжинд Монгол Улсаас 47 иргэн офшор бүсэд бүртгэлтэй нь илэрч дуулиан болоод байна. Дурын иргэн “Offshoreleaks.icij.org” сайтад зочилж хайлт хийхэд манай улс төрчид болон иргэдийн нэрс гарч ирнэ. Манай улс …
Monthly Archives: May 2016
May, 2016
-
11 May
Ноосны урамшууллыг олгож эхэллээ
21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ. Монгол Улсын их хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, …
-
11 May
Тариагаа ч тариад идэж чадахгүй байгаа “хөөрхий” Монголчууд
Монгол хэмээх нэг улс айл. Томоохноор зүйрлэвэл нэг өнөр өрх. Өрхийн гишүүд хоолоо хийж идэж чадахгүй, бие биенээ “хатган” муулж, элдэв дээдээр аашилж, хагаралдан тэмцэлдэж байгаа гэсэн үг. Тиймээс өрхийн тэргүүний “алган боов” үр хүүхдүүдэд хэрэгтэй болоод байна. Ийм үлгэр ярьвал та тариалангийн салбарт тулгараад байгаа бэрхшээлийг ярьж байна гэж бараг л ойлгох биз. Бид өнөөдөр улс төржөөд хэн нэгний …
-
11 May
Эмэгтэйчүүдийн үерхэл … үнэн байдаг уу
Хов живэнд дуртай найз бүсгүй Ийм төрлийн үерхэл нь эмэгтэй хүний жирийн ярьж чалчих хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Ийм найз бүсгүйтэй хөрш айлын нохойноос эхлээд хамгийн сүүлийн үеийн загварын хувцасны тухай ярьж болдог. Ямар нэгэн үүрэг хариуцлагаар хүлдэггүй иймэрхүү яриа нь нэг талын амар хялбар байдаг. Жинхэнэ үерхэл гэхээс илүү жирийн найзархаг асуудал юм. Ийм яриа стресс тайлахад ч тустай. …
-
11 May
Насанд хүрсэн вьетнам залууг хүүхэд хэмээн эндүүрчээ
Британийн сурвалжит эмэгтэй 22 настай вьетнам залууг жаахан хүүхэд хэмээн эндүүрч, зургаа татуулахаар түүнийг гар дээрээ өргөжээ. Дараа нь баронесса Мишель Монхэнийг хүүхэд хэмээн андуурснаа мэдээд, гайхсан нь мэдээж. Дотуур хувцасны брендийг үндэслэгч, парламентын депутат Монгурван мянган хүн оролцсон бага хурал дээр үг хэлжээ. Түүнийг үг хэлж дууссаны дараа өөрийн наснаас хамаагүй залуу харагдсан вьетнам залуу бүсгүйд цэцэг барьсан байна. …
-
11 May
Б.Буджаргал: 10 өдөр шөнө буюу 240 цаг гүйхээр сэтгэл их эмзэг болчихдог юм байна лээ
Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулаад ирсэн хөнгөн атлетик болон уулын спортын мастер Бямбаагийн Буджаргалыг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-29-нд АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Өөрийгөө ялах” зургаа ба 10 өдрийн хэт холын зайн олон өдрийн гүйлтийн ДАШТ-нд тавдугаар байранд орсон сонинтой иржээ. Гүйлтийн спортоор 20 дахь жилдээ хичээллэж байгаа тэрээр манай улсын хэт холын …
-
11 May
Хачигт халдварын 178 тохиолдол бүртгэгдээд байна
Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгхдэх болжээ. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн 51 суманд хачигт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын эрсдэлд өртсөн тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд нийт 178 тохиолдол бүртгэгджээ.
-
11 May
Энэ сард халуун усны хязгаарлалтад хийх газрууд
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солихтой холбогдуулан халуун ус хязгаарлах юм. Тэгвэл Үйлдэрийн район, БҮК, БӨҮР, Viva City хороолол, Бетон арматур, Мишээл экспо худалдааны төв орчмоор өчигдрөөс халуун ус хязгаарлаж эхэлсэн байна. Ингээд энэ сард халуун ус хязгаарлах газруудыг танилцуулж байна.
-
11 May
Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Мөн 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь …
-
11 May
Жүжигчин Эмма Ватсон оффшор данстай байжээ
Британийн жүжигчин Эмма Уотсон Лондонд 2,8 сая фунт стерлинг буюу 4 сая доллараар байшин худалдаж авсан дүн нь Панамын оффшор дансууд зарлагдахад гарч иржээ. Энэ тухай Британийн The Times-д мэдээлсэн байна. Эх сурвалжид дурдсанаар, Харри Поттерын тухай кинонд гол дүр бүтээн алдаршсан жүжигчин бүсгүй 2013 онд Панамын Mossack Fonseca компанийн үйлчилгээг авчээ. Тэдний батламжилж өгсөн Falling Leaves компаниар дамжуулан уг …
-
11 May
Нам сонговол фракцаараа бие биенээ “дэмжих ажил” хийх тул хувь хүнийг л сонгьё
Нам сонгоод бид бас л амьдралаараа алдлаа. Хүний тавьланг олж төрөөд хэсэгхэн шуналтай нөхдүүдээр амьдрал ахуйгаа, нэр төрөө “тоглууллаа”. Тиймээс энэ жилийн сонгуулиар нам согохоос эрс татгалзвал яах бол. Иргэн хүн талаас нь сонголтоо хиймээр байна. Гэхдээ иргэд суудал хуваахад амбицлахааргүй жинхэнэ боловсролтойг нь шүү дээ. Манай иргэд мэргэжлийн хүнийг мэргжлийн салбарыг нь удирдуулахаар сонгох нь зүйтэй гэдэгт санал нийлсэн. …
-
11 May
Давстай кофены сэтгэл хөдөлгөм түүх
Нэгэн залуу нэгэн бүсгүйтэй танилцаад тэр хоер аятайхан кафе оров. Залуу нилээн сандарч юм ч ярихаасаа айж байв. Бүсгүйд залхуутай санагдаж эхэллээ. Хурдхан гэртээ харихын түүс болж байлаа. Гэтэл залуу гэнэт зөөгчийг дуудаж “Та надад жоохон кофенд хийх давс авчирч өгч чадахгүй биз” гэжээ. Бүгд л түүн рүү их гайхан харж байв. Залуу нүүр нь улайгаад, тэхдээ л кофендоо давсаа …
-
11 May
МАХН-аас нийслэлд өрсөлдөх хүмүүс тодорлоо
Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын дагуу МАХН анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Тодруулбал, тус намынхан “Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгал руу” уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдөх юм байна. Хамгийн олон хүн амтай Сонгонохайрхан, Баянзүрх дүүрэгт есөн нэр дэвшигч, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт зургаа, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт тус бүр нэг нэр дэвшигчийг тодруулжээ. Баянгол дүүрэгт -Г.Нямдаржаа,Н.Баатарням, М.Амартүвшин Баянзүрх дүүрэгт …
-
11 May
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо …
-
11 May
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын шалгалтын тов гарлаа
Ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын шалгалтын хуваарь гарчээ. Тав, есдүгээр ангийн сурагчид суурь боловсролын түвшингөө шалгуулах бол 12 дугаар ангийн сурагчид бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм. Бага ангийн сурагчдаас математик, Монгол хэл, Байгаль шинжлэлийн хичээлээр шалгалт авах аж. Харин есдүгээр анги төгсөгчид нийгмийн ухаан, математик, монгол хэлний мэдлэгээ шалгуулах юм байна. Мөн төгсөх ангийн сурагчид математик, монгол хэл, гадаад хэлний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл