Monthly Archives: May 2016

May, 2016

  • 12 May

    Э.БАТ-ҮҮЛ: “Сайн хашаа” хөтөлбөр инженерийн шугам сүлжээг гэр хороололд хүргэнэ

    Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ. Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ …

  • 12 May

    “СКАЙТЕЛ” ХХК 2015 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

    Скайтел компани МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж, 2015 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаран, “Гааль, татварын албаны дээд шагнал” цом, батламжийг 2016 оны 5-р сарын 11-ий өдөр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй байгаа ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж, нийгмийн өмнө …

  • 12 May

    Дэлхийн брэндүүдийн албан ёсны эрхтэй дэлгүүрийг “Петротрак” ХХК нээлээ

    Явуулын автомашины ихээр цугладаг Сонгинохайрхан дүүргийн товчоо буюу бидний нэрлэж заншсанаар 22-ын товчоонд бүх төрлийн автомашины сэлбэг хэрэгслийн дэлхийн брэндүүдийн албан ёсны эрхтэй дэлгүүрийг “Петротрак” ХХК нээлээ. “Петровис” группийн охин компани болох “Петротрак” нь анх БНХАУ-ын “Beiben truck” группийн албан ёсны эрхтэйгээр Говьсүмбэр аймагт хүнд даацын автомашины засвар, үйлчилгээ, сэлбэгийн төвийг байгуулсан бөгөөд өдгөө суудлын автомашинд үйлчилгээ үзүүлэн, өргөжин ажиллаж …

  • 12 May

    Үндэсний төлөвлөгөөнд иргэдийн саналыг авна

    Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцүүлэх, санал авах зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Нээлттэй хэлэлцүүлэгт Олон улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоог хангаж, тэдгээрийн төлөөллүүдийг оролцуулах юм. …

  • 12 May

    Кимийн дүүгийн сүйт бүсгүй төрсөн өдрөө тайчигч клубт тэмдэглэхээр төлөвлөжээ

    Кимийн дүү Роб Кардашьяны найз бүсгүй Блак Чайнагийн 28 насных нь  төрсөн өдрийг тэмдэглэхээр тэд Майамид иржээ. Блак Чайна төрсөн өдрөө тайчдаг шөнийн клубт тэмдэглэхээр зэхэж байгаа аж. Чайна өөрийн инстаграмдаа найз залуу Робын бэлэглэсэн бялуу,  цэцгүүдийн зургийг нийтэлсэн байна. Тэд энэ оны нэгдүгээр сараас болзож эхлэн, өнгөрсөн сард сүй тавьсан бөгөөд удахгүй нүсэр хурим хийхээр төлөвлөж байгаа аж.  Мөн …

  • 12 May

    Хийсэн юмтай л бол хэн ч орж болох нэвтрүүлэг цацагдажээ

    Сэтгүүлч Цэдэвийн Тэгшбуян:  Би ярилцагчаасаа хоёрхон асуулт л асуудаг… Нэгд. Та энэ цагийн эмэгтэй мөн үү? Хоёрт.Та энэ нийгэмд  хэрхэн хувь нэмрээ оруулж  яваа вэ? Энэ асуултыг уншигч та нэвтрүүлгийн багийнхан болон сэтгүүлчийг нь хэтэрхий жижүүрийн асуултаар гол санаагаа илэрхийлсэн байна гэж бүү бодоорой. Та “Энэ цагийн эмэгтэй” нэвтрүүлгийг юуны түрүүнд үзээд  сэтгүүлчийн асуусан, зочны хариулсанг 360 градусын хуулиар бодолдоо …

  • 12 May

    18-30 насны залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг хүслээ

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолын дагуу улаанбурхан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор орон даяар 18-30 насны залуучуудад улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэ талаар ЭМСЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, …

  • 12 May

    Судсан дотуурх заналхийлэлт

    “Газар газрын тэнэгүүд ганц ганцаараа явдаг. Ганцхан жаргалт хааны тэнэгүүд хос хосоороо явдаг” хэмээн Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж агсан нэгэнтээ хошигносон байдаг. Энэ үгийг сонсоход инээдэмтэй санагдаж болох. Гэвч цаад утгыг нь ухаж бодохоор эмгэнэл илэрхийлсэн байдаг. Улстөрийн хэрүүл, эдийн засгийн хямрал ярих улаан зангиатнууд л олны анхаарлын төвд байсаар нэг зүйлийг бид бүр мөсөн мартаж түүгээр ч зогсохгүй …

  • 12 May

    Багахангайд хууль бусаар алт олборлож байсан үйл ажиллагааг түр зогсоолоо

    Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт иргэд хууль бусаар алт олборлож тухайн орчинд нуранги үүсэж болзошгүй байдалтай болсон тухай дүүргийн удирдлагууд болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 5-нд болсон хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хүртэл гар аргаар алт олборлохыг түр хугацаанд хориглож шаардлагтай арга хэмжээг …

  • 12 May

    Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарив. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө …

  • 12 May

    “Seoul friendship fair-2016” наадамд Улаанбаатар хотыг сурталчиллаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын  Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов. “Seoul Friendship Fair-2016” олон улсын наадмын  урлагийн тоглолт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид …

  • 12 May

    Нимбэг хамгийн ашигтай жимс

    Төрөл бүрийн олон ашиг тустай жимснүүдийн нэг бол нимбэг. Нимбэг хоолонд гайхалтай сайхан амтыг мэдрүүлдэг. Мөн нимбэгтэй усыг ууснаар эрүүл мэндэд олон эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэж байгаа байх. Тэгвэл үүгээр ч зогсохгүй гоо сайхан, ахуйн хэрэглээнд ч хамгийн хэрэгтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ингээд хүнсэндээ хэрэглээд илүү гарсан нимбэгээ гоо сайхан, ахуйдаа хэрхэн ашиглаж болохыг хүргэж байна. – Нимбэг …

  • 12 May

    Ардчилалд “боймлогдсон” дөрөвдэх засаглал

    Уг нь ардчилал биднийг үгээ хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхтэй болгосон гэж ойлгодог. Үүнийг л хүсч бид олуулаа Ардчилсан намд саналаа өгцгөөсөн билээ. Гэвч … Бид юу хийчих вэ. Өнөөдөр тэд бүгдийг хянаж, бүгдийнх нь амыг таглачихлаа. Бүр сүүлдээ сонсох, харах, мэдээлэл авах эрх чөлөөнд халдахаар довтолж байна. Энэ …

  • 12 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр  буюу дугаар сарын 12-ны Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Налайх дүүрэг 10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Дэнж, Бадрал, Алтайн 1-12-р гудамж, Локаторын ЦА, 60-68, 31А байр Төв аймаг 10:00-18:00 цагт: Партизан САА Нарийн, Шархад 10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Баян толгой орчмын гэр хороолол 14:00-18:00 …

  • 12 May

    Улаанбаатарт 14 хэм дулаан байна

    2016 оны тавдугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас ороргүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 …