Monthly Archives: May 2016

May, 2016

  • 30 May

    “Монгол хүү” арга хэмжээ Хүй мандлын дэнж дээр болно

    “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд …

  • 30 May

    Дуучин Т.Дэлгэрмөрөн “Club 24”-ийн нээлтэд ая дуугаа өргөж, залуусыг огшоолоо

    Хан-Хөхий Түшээд ХХК-ны захирал С.Батгэрэл, Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгистэй хамтран Монголдоо анхны 24 цагийн халуун хоолтой “Club 24” рестораныг нээлээ. “Club 24” рестораны Хан-Хөхий Түшээд ХХК-ны захирал С.Батгэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө. -Монголд анх удаа 24 цагийн рестораныг нээлээ. Та сэтгэгдлээ уншигчдтайгаа хуваалцана уу? -Баярлалаа. Анх ресторанаа нээх санааг манай Г.Тэнгис гаргасан. Хүмүүс оройд хоол унд идэхгүй архи, дарс ууж байна. Энэ …

  • 30 May

    Шинээр 15 шүүх байгуулагдахаар болов

    УИХ-ын чуулганаар 2016.05.13-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,” Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын  төслийг баталсан. Үүндтэй холбогдуулан шүүхийн ерөнхий зөвлөл Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах …

  • 30 May

    Харийн эрд дарамтлуулж байсан Монгол эмэгтэй эсэн мэнд эргэн иржээ

    1: С.Энхмаа туулж өнгөрүүлсэн амьдралаа ярилаа  Нигери эртэй ханилж, хоёр хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөхрийнхөө дарамтад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий дахинд цацагдсан билээ. Тэрбээр Африкийн Нигери улсын Лагос хотод амьдарч байсан юм. Тэгвэл харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай “Өдрийн сонин”-ы сурвалжлагчтай ярилцжээ.  С.Энхмаагийн хувьд өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн юм. …

  • 30 May

    Хүүхдийн баяраар алслагдсан 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний  өдрийн11:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн …

  • 30 May

    Гадаадын төлөөлөгчид МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар асуув

     Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.29/ Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав. Энэ үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа …

  • 30 May

    Ерөнхийлөгч Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Гаалт, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Давид Прайс, Сусан Дэвис, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, …

  • 30 May

    З.Баянсэлэнгэ: Барилгын салбарын 90 жилийн түүх бол үе үеийн барилгачид та бүхний маань нэр алдрын бичээс юм

               Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпорациас санаачлан зохион байгуулж байгаа    “Барилгачин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” өнгөрсөн бямба гаригт SS-club-т боллоо. Чуулга уулзалтад барилгын салбарт он удаан жил хүчин зүтгэж явсан эмэгтэйчүүд болоод тус салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй 500 барилгачин эмэгтэй оролцож салбарын сайдтай санал бодлоо солилцсон юм. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, …

  • 30 May

    Зургаадугаар сарын 4-нийг авто машингүй өдөр болголоо

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Авто машингүй өдөр” болгож, авто машины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах  бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Марафоны 5000 метрийн …

  • 30 May

    Түргэний 10 машин худалдан авах хөрөнгийг шийдвэрлэлээ

    Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машиныг худалдан авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой юм. Энэ стандартаар нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд …

  • 30 May

    СЕХ МАХН-ынхныг бүртгэж хууль зөрчих үү

    МАХН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын малгайд хорогдож, сайдтай, шантаажтай туг, дарцаг шиг хийсч байв. МАХН-ын эрх ашигт нийцэхгүй л бол “Ерөнхий сайдыг огцруулна”, “Засгийн газраас гарна” гэж айлын эрх хүүхэд шиг дураараа аашилж байлаа. Улс төрийн ууган хүчин гэгддэг МАН-ынхан хүртэл угшил нэгт МАХН-ынхантай хамтарч сонгуульд оролцох санал санаачилга гаргасан удаатай.  Хоёр намаас ажлын хэсэг гарч, хэд хэдэн асуудалд …

  • 30 May

    “Guys” хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болжээ

    “Guys” хамтлаг анх гарч ирсэн цагаасаа залуусыг байлдан дагуулсаар өдийг хүрсэн. Хамтлагийн гишүүдийн хувьд сүүлийн жилүүдэд дөрвөн гишүүнтэй уран бүтээлээ туурвиж байсан ч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж тус хамтлаг шинэ клип гаргасан тухай мэдээлэл өгснөөс гадна тэд мөн албан ёсоор гурван гишүүнтэй болсон талаар мэдээлэл хийлээ. Харин тус хамтлагийн харьяанд байсан Х.Бат Ундралын хувьд сар гаруй хугацааны өмнө хамтлагаасаа …

  • 30 May

    “Academy Awards”-д 26 кино өрсөлдөнө

    “Монголын Үндэсний кино урлагийн академи”-аас сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулж буй Монголын Оскар гэгддэг “Mongolian Academy Awards 2016” кино наадам эхлэхэд бэлэн болжээ. Кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагнал гардуулдаг энэхүү наадамд 18 уран сайхны кино, гурван баримтат кино, таван богино хэмжээний бүтээл нийт 26 кино өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Энэ жилийн тухайд өнгөрсөн бүтэн …

  • 30 May

    Эд зүйл, мөнгө тараасан дэвшигчийг илчилбэл мөнгөн урамшуулал олгоно

    УИХ-ын 2016 оны сонгууль болоход яг сарын хугацаа үлдлээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл мөнгөн урамшуулал авна. Энэхүү үйлдлийг баримтжуулан, зөрчлийг мэдээлсэн иргэнд 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал Сонгуулийн ерөнхий хорооноос олгох юм. 71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх 71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. 71.2.Сонгогчид …

  • 30 May

    Баз хүргэчүүд, төрсөн ах, дүү нар хоорондоо өрсөлдсөн сонирхолтой тойргууд

    Д.БатцогтVS С.Бямбацогт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нарыг 1 айлын баз хүргэчүүд гэдгийг мэдэхгүй хүн тун ховор. 2 хүргэн нь УИХ-ын гишүүн азтай хадмуудтай гэж ярих нь энүүхэнд. Тэд 2-уулаа Ховдынх бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулиар Ховдод ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар базууд Ховд аймгийн 35 дугаар тойрогт АН, МАН-өөс өрсөлдөхөөр тов гарчээ. Ш.Батсамбуу VS Ш.Сайхансамбуу УИХ-ын …