Monthly Archives: May 2016

May, 2016

  • 30 May

    Э.Бөхбат: Ачуулсан машинаа 24 цагийн дотор авбал журмын хашааны мөнгө төлөхгүй

    Хориглосон газар автомашинаа байрлуулсан тохиолдолд автомашиныг ачиж журмын хашаанд хүргэдэг болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Харин сүүлийн үед Ачуулсан машинаа 24 цагийн дотор буцааж авбал “төлбөр төлөхгүй” гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархсан. Тиймээс бид ЗЦГ-ын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас энэ талаар тодрууллаа. – Ачуулсан машинаа 24 цагийн дотор буцааж авбал “төлбөр төлөхгүй” гэх мэдээлэл цацагдсан энэ үнэн үү? -Цахим ертөнцөөр ийм худлаа мэдээлэл …

  • 30 May

    Хэн хэн, хаана нэр дэвших вэ: Дархан-Уул аймаг

    Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссантай холбоотойгоор манай сайт хэн, хэн хаана нэр дэвшихийг та бүхэндээ багцлан танилцуулж байна. Бид танилцуулах хамгийн эхний тойргоороо ширүүхэн өрсөлдөөн өрнөх нөхцөл байдал бүрдээд буй Дархан-Уул аймгийн 43, 44, 45 дугаар тойргийг сонгож авлаа. 43 дугаар тойрогт: Дарханы энэ тойрогт хамгийн “халуухан тулаан” болох бололтой. МАН-аас Б.Баттөмөр нэр дэвшиж байгаа бол АН-аас саяхан МҮАН-аас орхиж …

  • 30 May

    “GOOGLE” Компани 9 тэрбум ам.долларын заргад ялалт байгууллаа

      “Google” компани есөн тэрбум ам.долларын заргад “Oracle” корпорацийг буулган авлаа. Интернэт хайлтын хамгийн том систем “Google” компанийн бичсэн “Android” үйлдлийн системд “Oracle”-ийн “Java”-ийн програмын хэлийг ашигласан гэнэ. Тиймээс уг платформоос олж буй орлогын хувиас төлбөр төлөх ёстой гэж үзэн “Oracle” корпораци, “Google” компаниас есөн тэрбум ам.доллар нэхэмжилжээ. 2010 онд “Oracle” корпораци “Sun MicroSystems”-ийг худалдан авч, “Java”-ийг өөртөө нэгтгээд байсан …

  • 30 May

    “Тагнуулчдын тойрог”

    Уг нь УИХ-ын сонгуулийн  60, 61 дугаар тойрог буюу Сүхбаатар, Багануур дүүргийн тойрог л доо. Гэвч нэр дэвшигчдээс нь хамаарч уг тойргийг “тагнуулчдын тойрог” хэмээн нэрлээд байгаа юм. Тухайлбал, УИХ-ын 60 дугаар тойрог болон Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн нэгдүгээр хороонд АН-аас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, МАН-аас Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар өрсөлдөхөөр болж. Харин …

  • 30 May

    Хаврын тариалалт 74 хувьтай үргэлжилж байна

    Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа үүнээс 301.5 мянган га-д улаан буудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж 5 дугаар сарын 10-наас тариалалт …

  • 30 May

     Монгол төрийн үнэ цэнэ ингэтлээ унах гэж үү …

    Монгол төрийн эрх барих дээд байгууллагад түмний элчээр суух эрхэм түшээг сонгох ээлжит сонгууль сар гаруй хугацааны  дараа болно.Дөрвөн жил хүлээсэн сонгох эрхээ зөв эдэлж улс эх орныхоо язгуур эрх ашиг, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай сонголт хийх нь сонгогч бидний туйлын  эрхэм зорилго.Төрд итгэх итгэл алдарсан өнөө үед төрийн түшээ түмний элч болох хүнийхээ удам угсаа, эрдэм чадал,оюун ухаан, мэдлэг …

  • 30 May

    Сонгочихмоор “хүн байхгүй” болгож харуулах тактик юм биш биз

    Сонгууль гэж дөрвөн жилийн давтамжтай болдог “жүжиг” шиг. Хэн юу гэнэ вэ гэж чагнан суух иргэдийн мэдээлэл авах хурд нэмэгдсээр. Таны хүсэн хүлээж байсан улс төрч танай сонгууль өгөх тойрогт байхгүй байвал яах вэ? 4.4 тэрбум төгрөгөөр бид энэ жилийн эрхэмүүдийг “түлхэн” гаргана. Гэтэл өөрийн харъяалалд байгаа сонгуулийн тойрогт нь дуучин, бөх, хэлний багш, жүжигчин, гэх мэт хүмүүс байгаа нь …

  • 30 May

    Д.Бат-Эрдэнэ хошой мистер боллоо

    Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос жил бүр зохион байгуулагддаг “МОНГОЛЫН МИСТЕР” Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 5сарын 28,29ны өдрүүдэд зохион байгуулж аврагуудаа тодрууллаа. Нийт 9 ангилалын 17төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчид Бутаны хаант улсад зохион байгуулагдаж буй 50 дахь удаагийн Азийн АШТэмцээн, Бразилийн Сан Паула хотод арваннэгдүгээр сард болох ДАШТ-д оролцох эрх өвөртөлнө. …

  • 30 May

    З.Энхболдын тойргийн наймаанд Р.Амаржаргал өртлөө

    Р.Амаржаргалыг М.Батчимэгээр сольж байж АН-ын дарга З.Энхболд найз Д.Одхүүгээ тойрогтой болголоо. “Ерөнхийлөгчийн хүн”-д нэр дэвших боломж олгосоноороо “MCS-ийн” фракцид тал засч чадлаа. З.Энхболд бүлэглэлийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсанаараа АН үг дуугуй нэг суудал алдах нь тодорхой болов. Р.Амаржаргалын хувьд АН хамгийн үнэ цэнэтэй, Монголын аль ч тойрогт сурталчилгаагүй ялах хүчтэй лидер. Р.Амаржаргалын тойргийг булааснаараа АН Р.Амаржаргалд хаягдлаа. Дотоод ардчиллаа уландаа …

  • 30 May

    29 дүгээр хорооллыг “Жишиг хороолол” болгоно

    Дархан хотын зүүн хэсэгт орших 29 дүгээр хорооллыг Европын хөгжилтэй хотуудын жишгээр хөгжүүлэхийн тулд Хот төлөвлөлтийн хүрээлэнтэй аймгийн Засаг дарга хамтарч ажиллах саналыг тавьж, ажлаа эхлүүлээд байна. Төлөвлөгөөгөөр 75 га газарт өндөр биш барилга, сүлжээ зам, ногоон орчин, дугуйн зам бүхий “Жишиг хороолол”-ыг байгуулна. Энэхүү ажлын зураг төсөв зургаадугаар сард бэлэн болно гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Манай аймгийн хувьд …

  • 30 May

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт болно. Энэ удаагийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэж, гурван асуудлаар мэдээлэл сонсохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай төсөл багтсан байна. Ингэснээр энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар гурав дахь удаагаа …

  • 30 May

    Обамагийн Хирошимад хийсэн түүхэн айлчлал: Хибакушягийн нулимс

    Барак Обама Хирошимагийн Энх тайвны хүрээлэнд зочлон Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Японы хоёр хотын нэгэнд нь очсон түүхэн дэх анхны Америк ерөнхийлөгч болов. Тэнд тэрбээр “цөмийн зэвсгээс ангижруулсан дэлхийг бүтээх” өөрийн эрмэлзлэлээ хэлжээ. Хирошимад ирсний дараа тэрбээр Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт  дурсгалын музейг нь үзэв. Хотын хүмүүсийн зовлонг үзүүлсэн уг музейгээс тэр ямар сэтгэгдэлтэй гарсан нь тодорхойгүй. Харин …

  • 30 May

    “Лондон-2012” олимпт оролцсон тамирчдаас 23 нь сэргээш хэрэглэсэн байжээ

    2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчид дундаас зургаан орны, таван спортын төрлийн 23 тамирчин сэргээшийн шинжилгээнд уналаа гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв. ОУОХ 2008 оны Бээжингийн олимпт оролцсон тамирчдаас 454-ыг, 2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчдаас 265-ыг сонгон авч сэргээшийн шинжилгээнд дахин оруулсан байна.  “Рио-2016” олимпын наадмыг шударга явуулахаар зорилгоор шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга, техникийг ашиглан …

  • 30 May

    ОУ-ын стандартад нийцсэн Талбайн теннисний цогцолбортой болно

    Дархан-Уул аймгийн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Дархан хотын 50 жилийн ойг тохиолдуулан Талбайн теннисний 1224 м.кв талбайг байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар талбай элэгдэж, бэлтгэл хийхэд шаардлага төдийлөн хангахгүй байгаа учраас Дархан-Уул аймагт дахь Талбайн теннисний холбоо МАКС групптэй хамтран 60 сая төгрөгийн өртөгтэйгээр тус талбайг бүрэн засварлаж, ОУ-ын стандартад нийцсэн хиймэл зүлэг тавихаар зургаадугаар сард ажлаа эхлүүлнэ. Талбайн спортыг манай …

  • 30 May

    Цус харвалтын үед анхны тусламж үзүүлэх хятад профессорын гайхамшигт зөвлөгөө

    Манайханд цус харвасан хүнд архи уулгавал харвахаа больдог гэж хэн хэзээ хэлсэн нь,яаж шалгасан нь мэдэгдэхгүй нэг мэдлэг яваад байдаг.Архи цусны эргэлтийг хурдасган,судас өргөсгөдөг боловч ууснаас 15-20 минутийн дараа судсыг хүчтэй нарийсган, цус харвах эрсдэлийг улам ихэсгэдэг сөрөг нөлөөтэй тул хэрэглэх гэж яарсны хэрэггүй. Харин уламжлалт анагаах ухаанд суваг нээх,зэтэр хатгах ,бага хануур гэж нэрлэгдэн өргөн хэрэглэгддэг байсан энэ аргыг …