Monthly Archives: May 2016

May, 2016

  • 5 May

    Халдвартын тасагт туслах сайн үйлсийн аян Дархан-Уул аймагт үргэлжилсээр…

    Улаан бурхан өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн Засаг Даргын Нөөц сангаас болон Дархан Нутаг Хөгжлийн төлөө ТТБ, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, сайн санаат хувь хүмүүсийн тусламж дэмжлэгээр Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт нийлүүлж, ашиглаж эхлээд байна. Одоогийн байдлаар Халдвартын тасагт амьсгалын аппарат -4 ширхэг, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -6 ширхэг, Утлагын аппарат -5 ширхэг, Дусал тохируулагч -2 ширхэг, Үйлчлүүлэгчийн …

  • 5 May

    “Сайдын цаг”-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо

    Засгийн газрын ХЭГ-аас зохион байгуулдаг уламжлалт “Сайдын цаг” уулзалтын энэ долоо хоногийнход Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.  Тэрбээр өнгөрсөн сүүүлийн үед хөдөлмөрийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудаас тоймлон  танилцуулахдаа өнгөрсөн сарын 20-нд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн тухай мэдээллээр эхэлсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоов Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт …

  • 5 May

    “Best of Khurlee” тоглолт болоход цөөхөн хоног үлдлээ

    МУГЖ С.Хүрэлбаатарын анхны бие даасан “Best of Khurlee” тоглолт болоход цөөхөн хоног үлдлээ. 2016 оны 05-р сарын 12-ны 19 цагт UB Palace-ийн Концертын их танхимд болно. Тоглолтын тасалбарыг 1900-1109 үнэгүй хүргэхээс гадна, https://www.ticket.mn/event/76/сайтаар захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99013586-аас лавлаарай.

  • 5 May

    Үс ороох хялбархан таван арга /бичлэг/

    Дулаан цаг асуй. Үсээ зөв сайхан янзлаад итгэл төгс алхаарай

  • 5 May

    МУГЖ С.Хүрэлбаатар: “Best of Khurelee” тоглолтноос амьд хөгжмийн гайхамшигийг мэдрэх болно

    Өө, хайрын минь ганц сарнай Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ … хэмээн зүрхний гүнээс эгшиглэдэг, 90-ээд оны залуусын хайрын сүлд дуу болсон “Хайрын сарнай” дууны эзэн, “Цагаан шөнө” хамтлагийн ахлагч, МУГЖ С.Хүрэлбаатарын анхны бие даасан амьд хөгжмийн  тоглолт энэ сарын 12-нд Улаанбаатар Паласын Концертын их танхимд болох гэж байгаа билээ. Хорвоог харах нүдгүй ч хүний сэтгэлийг тольдох онцгой мэдрэмжээ уянгалаг эгшгээр …

  • 5 May

    Гоц халдваргүй тайван бүс нутгийн хэмжээг нэмэгдүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 247 дугаар тогтоолоор Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийг шүлхий өвчингүй-вакцин хэрэглэдэггүй бүсэд хамруулах асуудлыг шийдвэрлэж, уг бүсүүдэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагааны журмыг батлан мөрдүүлсэн билээ. Манай улсын төвийн бүсэд 2001 оноос хойш шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй, 2003 оноос хойш вакцин тариагүй байгаагийн зэрэгцээ далд халдвар тээгч мал байхгүй …

  • 5 May

    Малын цэцэг өвчинтэй тэмцэх стратегийг хэлэлцлээ

    Манай орны хувьд хонь, ямааны цэцэг өвчин бүх нутгийг хамран голомтлон гардаггүй ч 2006-2016 оны хооронд давхардсан тоогоор 10 аймгийн 38 сумын нутгийг хамарсан 46 удаагийн тохиолдолд бүртгэгдсэн байна. Хонь, ямааны цэцэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аргыг оновчтой болгох, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хонь, ямааны цэцэгтэй тэмцэх дунд …

  • 5 May

    “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

    Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Манай улсын хувьд 2015 онд 55.9 сая мал бүртгэснээс баруун бүсэд 13.7 сая, хангайн бүсэд 20.5 сая, төвийн бүсэд 13.2 сая, зүүн бүсэд 8.2 сая мал тус тус байна. Сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц …

  • 5 May

    Хүнсний аюулгүй байдал ба Хүний амь

    Хүнсний аюулгүй байдал алдагдвал хүний аминд ч хүрч мэдэх тийм аюултай зүйл. Гэвч сүүлийн үед чанаргүй хүнсэнд хордсон гэх мэдээлэл маш ихээр цацагдах болов. Хамгийн сүүлийн хоёр жишээг дурьдахад л “эклер”-ээс маш олон хүн хордлоо. Энэ мэдээлэл гараад удаагүй байтал дахиад 14 хүүхэд үдийн цайндаа хордсон гэх нь тэр. Ойр ойрхон гарах “хоолны хордлогын”  талаарх мэдээлэл Монголд хүнсний аюулгүй байдал …

  • 5 May

    “Аймшгийн байшин”-гийн эздийг баривчилжээ

    Германы Хойд Рейн-Вестфалийн нутаг дэвсгэр дэх Хекстер хотод нэгэн гаж донтон гэр бүлийн хосыг баривчилсан байна. Тэд өөрсдийн “аймшгийн байшин”-д барьцаалагдсан хүмүүсийг зовоон тарчлааж амийг нь бүрэлгэж байсан аймшигт гэмт хэргүүд үйлдэж байсан хэмээн Stol.It-д мэдээлжээ. Тэдний ээлжит хохирогч болох 41 настай Сюзанна Ф-г өнгөрөгч сард амь эрсдэх үед мөрдөгчид сэжиг аван хэргийн ул мөрөөр орсон аж. Гаж донтнууд мөн …

  • 5 May

    ХҮН нам мэдэгдэл гаргалаа

    Хөдөлмөрийн Үндэсний Нам 2016 оны УИХ-н сонгуульд дангаар оролцох албан ёсны хүсэлтээ Үндэсний Аудитын Газраар хянуулсан мөрийн хөтөлбөрийн хамт хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Бид, ХҮН нам, 2016 оны сонгуульд дангаар орж “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол улсдаа “ялгаварлалгүй нийгэм” байгуулах чин хүсэлтэй байлаа. Гэвч Сонгуулийн Ерөнхий Хорооноос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн …

  • 5 May

    Дөрвөн удаагийн шинжилгээгээр асуудалгүй гарсан үрийн улаанбуудайг тариаланчдад олгож эхэллээ

    Тариаланчдад олгох үрийн улаанбуудайнд дөрвөн ч удаагийн шинжилгээ хийж, стандарт, чанарын шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагууд болох Гааль, МХГазруудаас гаргасан байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналтын байцаагч харуутай улаанбуудай гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтээ зохион байгуулалттайгаар цахим орчинд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн үрийн улаанбуудай харуу өвчтэй улаан буудай, үүгээр тариалалт эхлэж болохгүй гэх мэдээллийг цацаж …

  • 5 May

    Хятадууд хил давж орж ирээд л улсын дугаараа солиод “болоо”

    Хятадууд хил давж орж ирээд л Монгол Улсын автомашины улсын дугаар зүүчихдэг юм байна. Түүнийг нь хилээр нэвтэрч орж ирсэн Монгол олж, ийнхүү бичлэгээр баримтжуулжээ. Ер нь гадны улсын иргэн Монгол Улсын автомашины улсын дугаарыг сольж хэрэглэхийг зөвшөөрдөг үү. Эсвэл тэд хуурамч дугаар ашиглаад байна уу. Энэ талаар хэн ямар тайлбар өгөх вэ.  

  • 5 May

    НӨАТ-ын 400 саяын жинхэнэ азтан хулхидуулсан гэв

    НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх иргэн Нийтийн эрхийг хамгаалах холбоонд ханджээ. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон юм. Гэвч тэрхүү азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас ийнхүү …

  • 5 May

    Хоёр өрөө байр хямд зарна

    Их засаг Их сургуулийн зүүн талд байрлах,  1000 оюутны байрны автобусны буудлын хойно зам дагуу зүүн тийшээ харсан цонхтой, 6 давхар байрны  1 давхарт байрлах 46.3 m2   хоёр өрөө байрыг  м2-ын үнийг нь  1,6 саяаар бодож зарна. Бэлнээр авбал   м2-ын үнийг нь  1,5 сая төгрөг болгож хямдаруулна.  Лизенгээр авах хүнд  ХХБ-ны 8%-н зээлд дэмжлэг үзүүлнэ. Утас:  88554465 Ugluu.mn