Monthly Archives: July 2016

July, 2016

  • 28 July

    Хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнах санал хүргүүлжээ

    Үер ус, гал түймэр зэрэг гамшигт өртөж амиа алдах эрсдэлд орсон иргэдийг хувь хүмүүс эр зориг, авхаалж самбаа гарган аварч байгаад ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал талархал илэрхийллээ. Шадар сайд болон ОБЕГ-ын зүгээс байгалийн гамшгийн үед хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнадаг болох чиглэлээр Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна. Уг саналыг Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Т.Бадрал генерал онцлов. …

  • 28 July

    Өндрөөс унах гэж байсан эмэгтэйн амийг аварлаа

    Өнөө өглөөний 08 цаг 20 минутад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 502-р байрны дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэийн аврах ангийн албан хаагчдыг очиход 17 настай У.А дээвэр дээр үсрэх гээд  зогсож байсан байна. Аврагчид хурдан шуурхай аврах  ажиллагаа зохион байгуулж, аврах тавцан байрлуулан амь насыг нь авран хамгаалж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.  Онцгой байдлын ерөнхий …

  • 28 July

    Баян-Өлгий аймгийн үерт автсан иргэдэд 552.5 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-нд болсон үерийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Баян-Өлгий аймгийн Өлгий суманд бол байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд  Засгийн газар, аймгийн Онцгой комисс, аж ахуйн нэгж, иргэд болон …

  • 28 July

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг дэмжлээ. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлж …

  • 28 July

    Д.Амарбаясгаланг намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

    МАН-ын Удирдах зөвлөл сая хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.  Д.Амарбаясгалан нь түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд МАН Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сөрөг хүчин байх үед бүлгийн даргаар ажиллаж байсан билээ. Тэгвэл Д.Амарбаясгалан эрх барих дөрвөн жилд мөн л МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болсон бөгөөд ийнхүү намын ЕНБ-ын үүрэг …

  • 28 July

    Гадаадын иргэн Монгол Улсад хэрхэн газар эзэмшиж, ашигладаг вэ

    Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр Хятад Улсын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Н.Батсүх нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж Ли овогтод Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон бөгөөд энэхүү ажилдаа өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б, Ч, П нартай …

  • 28 July

    Арьс хөхөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ

    Зөвлөгөө №1 Юм өргөж байхдаа санамсаргүйгээр нүүр болон бусад хэсгээ цохих, хүнтэй маргалдаж байхдаа нүүрэндээ гэмтэл авсан бол заавал эмчид хандах хэрэгтэй. Учир нь таны арьс хөхөрч байна гэдэг хүчтэй гэмтэл авсан гэсэн үг. Нүд, шанаа хэсгээ хөхөрүүлсэн бол заавал эмчид үзүүл. Эдгээр гэмтэл нүдний хараанд нөлөөлж болзошгүй. Зөвлөгөө №2 Хөхөрсөн хэсэгтээ хүйтэн жин тавих. Хүйтэн жин хөхөрсөн хэсэг хавдахаас …

  • 28 July

    Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг БНХАУ-д айлчлахыг урьсан байна

    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан 7 дугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус баяр хүргэсэн нөхөрсөг захидал ирүүлэв. Гадаад хэргийн сайд С.Лавров захидалдаа хоёр улсын Гадаад хэргийн яамд нь харилцан ойлголцол, хамтын ажиллагааны олон жилийн найрсаг уламжлалтайг дурдаад, олон улсын болон бүс нутгийн …

  • 28 July

    Б.Бат-эрдэнэ сайд БНХАУ-ын элчин сайд Син Хайминийг хүлээн авч уулзлаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордны уулзалтын танхимд БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хайминь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд ажлын амжилт хүсээд хамтран ажиллахдаа таатай байна гэв. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Элчин сайдад талархал илэрхийлээд Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг …

  • 28 July

    УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын үндэсний ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Юүн Гынтэй уулзлаа

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр  уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ү Юүн Гынд урилга хүлээн авч Монгол оронд айлчилж байгаад талархал илэрхийлээд, “гуравдагч хөрш” БНСУ-тай хөгжүүлж буй “Иж …

  • 28 July

    АН муу жишиг тогтоож, МАН хэрэгжүүлдэг

    Төрийн албаны халаа сэлгээ гэдэг зүйл гэв гэнэт гарч ирсэн юм шиг АН-ынхан гомдоллох болов. Бараг л МАН олонх болоод маргааш нь халаа сэлгээг хайр найргүй хийж эхэлсэн мэт ярьж байна. Мэдээж сонгуульд ялагдаж, засгийн эрхээ шилжүүлсэн АН-д хүндхэн цохилт болж байгаа нь ойлгомжтой. Харин халаа сэлгээний тухайд ийм бусармаг зүйлийг МАН биш АН эхлүүлсэн гэдгийг санах хэрэгтэй. Энэ тухай …

  • 28 July

    377 монгол морь Хятад улсад нутагших боллоо

    Эрээн боомтоор 377 монгол морь импортлов Хятад улсын хойд хилийн Эрээн боомт нь Хятад, Монгол хоёр орны эх газрын хуурайн замын хамгийн том боомт хот юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдлага харилцан төрийн айлчлал хийснээр стратегийн түншлэлийн харилцаа улам сайжирсан. 7 дугаар сарын 25–ны өдөр Монгол Улсын нэгэн хөдөө аж ахуйн компанийн 377 морийг Эрээн боомтоор Хятад улсад импортлов. Энэ …

  • 28 July

    Н.Номтойбаяр эрүүл мэндийн сайдын үүргийг гүйцэтгэгчээр томилогдож яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн дарга нартай уулзлаа

    Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилж үүрэгт ажлаа хүлээн авсан билээ.  Тэгвэл өчигдөр УИХ гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Эрүүл мэндийн сайдын үүргийг гүйцэтгэгчээр томилогдож  Яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн дарга нартай уулзаж санал солилцлоо. Мөн ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа яамны бүтэц үйл …

  • 28 July

    Өндөр, нам боловсрол гэдэг ойлголт байхгүй

    Бид сүүлийн үед хүнийг “өндөр боловсролтой” хэмээн тодорхойлон ярьж бичдэг болж. Гэхдээ өндөр, нам боловсрол гэдэг ойлголт угаасаа байх боломжгүй. Боловсрол өөрөө үйл явц бөгөөд энэ үйл явц тухайн нэг хүний хувьд эхийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэхээс насан эцэслэх хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг үйл явцыг илэрхийлдэг үгийн ард “той” залгаад бидний ярьж буй тухайн нэг цаг үед тогтмол байх …

  • 28 July

    Ойрын өдрүүдэд 28-39 хэм хүрч халахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 29-нөөс 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Түүнчлэн 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …